Apple компани MacBook Air загвараа шинэчлэн танилцуулж, илүү хүчирхэг M4 чип, сайжруулсан камер, шинэ өнгөтэй болжээ.
Шинэ MacBook Air-ийн онцлог:
- M4 чип суурилсан, CPU ба GPU 10 цөмтэй.
- Нэгдсэн ой санамж 24-32 ГБ хүртэл өргөжсөн.
- Батерей нэг удаагийн цэнэглэлтээр 18 цаг хүртэл ажиллах чадвартай.
- MagSafe утасгүй цэнэглэгч болон Thunderbolt 4 хоёр портоор тоноглогдсон.
- 3.5 мм аудио залгуур хэвээр хадгалагдсан.
- 12 Мп Center Stage камер – видео дуудлагын үед хэрэглэгчийг автоматаар төвд нь байршуулах технологитой.
- Гурван микрофон, сайжруулсан дууны систем суурилуулсан.
- 13 ба 15 инчийн дэлгэцтэй хоёр загвартай.
- Тэнгэрийн цэнхэр шинэ өнгөтэй болжээ.
Үнэ, захиалга:
- 13 инчийн MacBook Air M4 – $999
- 15 инчийн MacBook Air M4 – $1199
- Урьдчилсан захиалга 3-р сарын 12-ноос эхэлнэ.