Дэлхий даяар жил бүрийн гуравдугаар сарын 14-нд Пи тооны өдрийг тэмдэглэдэг. Учир нь энэ математик тогтмолын эхний гурван орон 3.14 бөгөөд энэ утгатай тохирч буй тул 1988 оноос эхлэн тэмдэглэж иржээ.
Пи тооны өдрийг тэмдэглэх уламжлал:
- АНУ-ын Сан Франциско хотын Шинжлэх ухааны хүрээлэнгийн физикч Ларри Шав 1988 онд анх энэ өдрийг тэмдэглэж эхэлсэн.
- АНУ-ын Конгресс 2009 онд албан ёсны тэмдэглэлт өдөр болгон баталсан.
- ЮНЕСКО 2019 оны 11-р сард энэ өдрийг "Олон улсын математикийн өдөр" болгон зарласан.
- Манай улс 2012 оноос эхлэн Пи тооны өдрийг уламжлал болгон тэмдэглэж байна.
Энэ жилийн хувьд ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэн нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж, “Математик”, “Пирамид пи тоо” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, “Математикчид” маркийн үзэсгэлэн гаргах аж.
Пи тооны тухай сонирхолтой баримтууд:
- Ойролцоогоор 3.14159 гэсэн утгатай.
- Тойрог, бөмбөрцөг, цилиндр, конус зэрэг геометрийн биетүүдийн талбай, эзэлхүүнийг тооцоолоход ашиглагддаг.
- Эртний Вавилончууд пи тоог 3.125 гэж, Египетүүд 3.16 гэж, Архимед 3.1408-3.14285 гэж тооцоолж байв.
- Виллиам Шанкс 1874 онд 707 орон хүртэл бодсон ч 527 дахь орноос алдаа гаргасан.
- Шингэрү Кондо 2011 онд пи тоог 10 триллион хүртэл бодож гаргажээ.
Пи тооны өдөр нь математик сонирхогчдын дунд ой санамж шалгах уралдаан, оюуны тэмцээн, бялуу идэх уламжлал зэрэг олон хэлбэрээр тэмдэглэгддэг байна.
Эх сурвалж: ШУА, ЮНЕСКО