Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Беларусийн төрийн тэргүүн Александр Лукашенкотой уулзсаны дараа хэвлэлийн хурал хийж, ОХУ 30 хоногийн хугацаанд гал зогсоохыг дэмжих боломжтой ч тодорхой асуудлууд тулгарч байна гэж мэдэгдлээ.
Тэрбээр Украины талд энэ санал “тун ашигтай” мэт харагдаж байгаа ч ОХУ-ын хяналтад байгаа Курск мужийн газар нутаг, бүслэгдсэн Украины цэргүүдийн нөхцөл байдал зэрэг олон тодорхойгүй асуудал үүсэхийг онцлов.
В.Путиний гол хөндсөн асуудлууд:
- Бүслэгдсэн Украины цэргүүдийн хувь заяа – Тэднийг бууж өгөх үү, эсвэл татан гаргах уу?
- Байлдааны ажиллагааны түр зогсолт – Энэ хугацаанд Украин албадан дайчилгаа үргэлжлүүлэх, зэвсэг хүлээн авах, цэргүүдийг сургах уу?
- Хяналт, баталгаажуулалт – Гал зогсоолтыг хэрхэн хянаж, баталгаажуулах вэ?
Мөн тэрбээр Оросын цэргүүд Курск мужид байрлаж, Украины хүчнүүдийг тусгаарласан гэж мэдэгдсэн бөгөөд хэрэв энэ түр эвлэрэл урт хугацааны энх тайван авчрах бол ОХУ гал зогсоохыг зөвшөөрнө гэдгийг тодотгов.
Эх сурвалж: РИА Новости
Сэтгэгдэл (1)