Өнгөрсөн 2024 онд ердөө долоохон улсын агаар дахь PM2.5 нарийн ширхэгт тоосонцрын агууламж Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) стандартаас хэтрээгүй байсныг Швейцарын IQAir компанийн явуулсан судалгаа харуулжээ.
Исланд, Австрали, Шинэ Зеланд, Эстони болон хэд хэдэн жижиг арал орнуудын агаар дахь хортой тоосонцрын жилийн дундаж агууламж хамгийн бага буюу ДЭМБ-аас зөвлөмж болгомж буй стандарт хэмжээ болох 5 микрограмм/шоо. метрээс хэтрээгүй байна.
Хамгийн их бохирдолтой орнуудын тоонд Чад, Пакистан, Бангладеш, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Энэтхэг оржээ. Өнгөрсөн онд эдгээр орны агаар дахь PM2.5-ийн агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс дор хаяж 10 дахин, харин Чад улсад 18 дахин их байжээ. Мөн дэлхийн хамгийн бохир 10 хотын 6 нь Энэтхэгт байгааг мэргэжилтнүүд онцолсон байна. Пакистаны Пенжаб хотын утаа сансрын тойрог замаас харагдаж байсан тухай хэвлэлүүдэд бичиж байв.