x

Мэдээллийн технологийн салбарынхан Зүүн бүсэд чуулна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүгийн санаачилгаар “Зүүн бүсийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн чуулган”-ыг 2025 оны 03 дугаар сарын 29-ны өдөр Хэнтий аймгийн Хан Хэнтий чуулганд зохион байгуулна.  

Монгол орны Зүүн бүс Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийг хамарсан өргөн уудам нутагтай, харьцангуй хүн ам багатай. Энэ нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн сүлжээний хөгжилд бэрхшээл учруулж ирсэн. Сүүлийн жилүүдэд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд дэд бүтцийг сайжруулах алхмууд хийгдэж байгаа хэдий ч орон нутгийн иргэдийн хувьд интернэтийн хүртээмж, сүлжээний тогтвортой байдал зэрэг асуудлууд тулгамдсан хэвээр байна. Зүүн бүсийн бүх аймаг сум шилэн кабелиар холбогдсон ч 45 багт сүлжээ ороогүй.

Тиймээс Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам 2025 онд Зүүн бүсийн 29 цэгт сүлжээ оруулахаар ажиллаж байна. Мөн 5G технологийн сонгон шалгаруулалтыг зарлажээ. 

5G технологийг нь нэвтрүүлснээр сумдын интернэтийг хурдыг 10 дахин нэмэгдүүлэх боломжтой. 

Зүүн бүсэд Монгол Улсын нийт хүн амын 0.5 хувь нь буюу 230 орчим мянган иргэн амьдарч байна. Насанд хүрэгчдийн 50 гаруй хувь нь төрийн үйлчилгээг цахимаар “e-mongolia” системээс авч байна. Үүний зэрэгцээ, Төрийн үйлчилгээг операторын горимоор үзүүлэх 32 ХУРДАН цэг ажиллаж байгаа бол 10 ширхэг киоск машин зүүн бүсэд байна.  Мөн тус бүс нутагт 2-3 орон нутгийн гарааны бизнес ажиллаж байна. 

Энэ мэтчилэн орон нутагт харилцаа холбоо, мэдээллийн технологийн тулгамдсан асуудал, хөгжил дэвшил шинэ боломж, хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх, цаашид “Дижитал аймаг, Дижитал хот” концепцийг улсын орны хэмжээнд хэрэгжүүлэх үүднээс “Зүүн бүсийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн чуулган”-ыг энэ сарын 29-нд Хэнтий аймгийн Хан Хэнтий чуулганд зохион байгуулна. Чуулганы үеэр орон нутгийн захиргааны байгууллагын алба хаагчид болон иргэдэд цахим ур чадвар болон цахим халдлагаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар сургалт орно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ой, хээрийн түймрийн эрсдэлийн үнэлгээг танилцууллаа 5 цаг 19 мин Хүнсний ногооны тариалалтыг дэмжих урамшуулал үргэлжилж байна 5 цаг 20 мин Дроны хууль, туршилтын бүс, сургалтын хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг хуралдлаа 5 цаг 22 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах үзэсгэлэн зохион байгуулав 5 цаг 23 мин Хан-Уул дүүрэгт бохир хальсан асуудлыг шийдвэрлэжээ 5 цаг 25 мин Улаанбурхан өвчний тохиолдол 18 хүрч, вакцинжуулалтын хамрагдалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна 5 цаг 26 мин ЭМД-ын шимтгэл төлөлтийн статистик мэдээлэл 5 цаг 28 мин Иргэн О.Отгонтөгс авто машины татварын нэмэгдэлтэй холбоотой асуудлаар шаардлага тавив 5 цаг 31 мин Булган аймагт гарсан ноцтой ослын улмаас дөрвөн хүн амиа алдав 7 цаг 32 мин Засгийн газар дулаан, усны үнийн нэмэгдлийг хойшлуулав 7 цаг 33 мин Чингэлтэй дүүрэгт цахилгааны гэмтэл гарч, Нийгмийн даатгалын серверт доголдол үүсэв 7 цаг 35 мин Төвийн бүсийн жижиг, дунд үйлдвэрүүдэд 26.5 тэрбум төгрөгийн зээл олгоно 7 цаг 35 мин Улаанбурхан өвчний 18 тохиолдол бүртгэгдээд байна 7 цаг 37 мин Монгол, Австрийн иргэд тэтгэврийн даатгалыг харилцан тооцуулах хэлэлцээрт ойртов 7 цаг 38 мин Харү башёгийн эхний таван өдрийн барилдааны дүн гарлаа 7 цаг 39 мин АНУ Европын согтууруулах ундаанд 200 хувийн татвар ногдуулж магадгүй 7 цаг 39 мин Канад АНУ-ын нэмэлт татварын эсрэг ДХБ-д гомдол гаргав 7 цаг 40 мин Монгол, Австрийн хооронд Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах ажил урагшилж байна 10 цаг 20 мин ФИФА өөрийн криптовалют гаргах боломжтой гэдгийг Ерөнхийлөгч Жанни Инфантино мэдэгдэв 10 цаг 40 мин Fibo Cloud компани Узбекистаны “Uztelecom” компанитай үүлэн технологийн хамтын ажиллагааны гэрээ байгууллаа 10 цаг 41 мин
iИх уншсан
Эмэгтэй найруулагчдын сүүлийн жилүүдэд бүтээсэн 7 кино Монголын эрдэмтэн дэлхийн ургамлын аймагт шинэ төрөл зүйл бү... Энэ үнэн үү, Настя? Хоёр хөрш гэх "мангас”-уудаас үл бэрхшээх “Гуравдагч хөрш” Г.Базарваань: Польшийн хөрөнгө оруулагчид манай уул уурхай, ... Чоныг цагаатга! Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрөө ирээд шүүх д... Сиддхарта-Будда, Чингис хаан-Очирваань Хиагтыг чөлөөлсөн нь Ч.Өнөрбаяр: Хуулиа өшиглөдөг төр байж болохгүй. Төрийн ажил ... Хүн мах идэхээ болиод дахин идэхэд бие махбод ямар хариу үйл... Дэлхий нийтээр эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж байхад Мон... Ухаа худгийн лицензийг “буу тулгаж” аваагүй С.Энхболд: ЭМДС “Капитал” банкнаас 70 гаруй тэрбум төгрөгийн... Гуравдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэ... 2024-2025 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын амралтын х... Эмгэнэл Илон Маск хөрөнгийн уналтаас болж 22.2 тэрбум ам.долларын ал... Хойд тэнгист нефть тээвэрлэгч болон ачааны хөлөг мөргөлдөж, ... Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах эмнэлгийн үйлчилгээ...
Top