АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн авто машины импортын татвараа нэмэхээр судалж байгааг зарлалаа.
Тэрбээр баасан гарагт Цагаан ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, импортын машинуудад татвар тавих боломжтой гэж мэдэгдсэн ч ямар улсууд өртөх, хэдэн хувийн татвар тогтоох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. "Дөрөвдүгээр сарын 2-нд эхлэх болов уу" хэмээн Трамп дурджээ.
Хэрэв энэхүү төлөвлөгөө хэрэгжвэл АНУ-д авто машин экспортлодог гол улс орнуудад нөлөөлж, ялангуяа Япон улсын автомашин үйлдвэрлэгчдэд хүчтэй цохилт болох магадлалтай гэж шинжээчид үзэж байна. Японы Үйлдвэрлэгчдийн холбооны мэдээлснээр, тус улс 2023 онд АНУ-д 1.48 сая машин экспортлож байжээ.
Трампын хэлснээр, гадаадын хямд үнэтэй авто машин Америкийн машины үйлдвэрлэлд хохирол учруулж байна гэж үзэж, импортын татвар нэмэх бодлогыг хэд хэдэн удаа илэрхийлсэн аж.
Тэрбээр пүрэв гарагт АНУ-д бараа нийлүүлдэг улс орнуудад Гаалийн татвараа өсгөх албан бичигт гарын үсэг зурсан бөгөөд "АНУ манай бараа бүтээгдэхүүнд бусад улс орнуудын ногдуулсан татвартай ижил хэмжээний татвар тогтооно" хэмээн мэдэгдсэн байна.
Эх сурвалж: NHK