Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн "Хар нүдэн" хэмээх газарт худгийн шавар цэвэрлэхээр орсон нэг иргэн лаг шаварт шигдэж, хөдөлж чадахгүй болсон тухай дуудлагыг хоёрдугаар сарын 15-ны 17:15 цагт хүлээн авчээ.
Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Дашинчилэн сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, Баяннуур сумын Тамгын газрын даргаар ахлуулсан иргэд, Цагдаагийн хэсэг, Эрүүл мэндийн төв, “Булган АЗЗА” ТӨХК-ийн нийт 30 гаруй хүн, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ.
1х1 метрийн харьцаатай (Ф1000), 4 метрийн гүнтэй худгийн лаг шаварт биеийн бүсэлхий хэсэг хүртэл шигдсэн байсан 30 настай эрэгтэйг хоёрдугаар сарын 16-ны 15:40 цагт эсэн мэнд гарган, сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар