Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений бага хурал-д оролцох үеэрээ энэ сарын 14-нд Бахрейны Хаант Улсын Гадаад хэргийн сайд Абдуллатиф Бин Рашид Аль-Заяанитай уулзлаа.
Уулзалтын эхэнд сайд Б.Батцэцэг Монгол Улсын Ерөнхий сайдын өнгөрсөн оны сүүлээр Бахрейн Улсад хийсэн айлчлалыг амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийлэв.
Талууд хоёр улсын харилцааг өргөжүүлж, худалдаа, бизнес, уул уурхай, геологийн хамтарсан судалгааны чиглэлээр хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр санал солилцлоо.
Мөн хоёр орны хооронд дээд, өндөр түвшинд тохирсон асуудлуудыг ажил хэрэг болгох, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилгоор хамтын ажиллагааны механизм байгуулах Монголын саналыг бахрейн талаас дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам