Улаанбаатарт:
- Хоёрдугаар сарын 17-нд: МҮЭ-ийн Соёлын төв ордноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Миний Монгол-2025" үзэсгэлэн худалдаа эхэлнэ.
- Хоёрдугаар сарын 18-нд: Улсын Филармонийн Морин хуур найрал хөгжмийн удирдаач, гоцлол хөгжимчин Н.Жигжиддоржийн ширэн цартай өвөг морин хуураар Монголын үе үеийн хөгжмийн зохиолчдын шилмэл бүтээлүүдийг Симфони найрал хөгжимтэй гоцлон хөгжимдөж бичүүлсэн "Алтан хуур" пянзны нээлтийн тоглолт УДБЭТ-т болно.
- Хоёрдугаар сарын 21-нд: Олон улсын эх хэлний өдөр тохионо.
- Хоёрдугаар сарын 22-ныг хүртэл: Монголчуудын уламжлалт сар шинийн баяртай холбоотой зан үйл, ёс заншлыг сурталчлах "Монгол" нүүдэлчин өвлийн фестиваль “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д үргэлжилнэ.
- Хоёрдугаар сарын 27-ныг хүртэл: “Амар байна уу” үзэсгэлэн худалдаа “Соёолж молл” болон “Их наяд” худалдааны төвд үргэлжилнэ.
- Гуравдугаар сарын 12-ныг хүртэл: Уран бүтээлч Р.Баясгалангийн "Хүннү Монгол Эрдэнийн шатар" үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд гарч байна.
Орон нутагт:
- Хоёрдугаар сарын 18-нд: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд аялал жуулчлал, худалдаа үйлчилгээ, бизнес эрхлэгчдийн зөвлөгөөн болно.
- Хоёрдугаар сарын 19-нд:
- Завхан аймгийн Улиастай суманд УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн нэрэмжит “Ирээдүйн их спортын эзэд-2025” сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдана.
- Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд "Малчдын зөвлөгөөн" болно.
- Хоёрдугаар сарын 20, 21-нд: Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд “Цаа, цаачдын баяр” болно.
- Хоёрдугаар сарын 21-нд:
- Ардын Дуу Бүжгийн Сэлэнгийн Долгио чуулга "Элдэв эрдэнэт" хэмээх Модон могой жилийн сар шинийн баярт зориулсан "Сар шинийн эгшиглэн" ардын дуун цацал уран бүтээлийн тоглолтоо толилуулна.
- Хоёрдугаар сарын 21-24-нд: Завхан аймгийн Улиастай суманд сар шинийн баярт зориулсан үзэсгэлэн худалдаа болно. Үзэсгэлэнд Завхан аймгийн 24 сум болон Говь-Алтай, Ховд, Архангай, Увс аймгийн жижиг дунд үйлдвэрлэгчид оролцоно.
- Хоёрдугаар сарын 22-23-нд: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Спортын ордонд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Цагаан сар-2025" үзэсгэлэн худалдаа болно.
Хилийн чанадад:
- “Монгол хэл, бичиг” үзэсгэлэн Тайвань, БНСУ-ын Сөүл, Япон улсын Токио хотод хоёрдугаар сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ.