x

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг дэмжлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжлээ.

Мөн Улаанбаатар хоттой холбоотой хэд хэдэн шийдвэр гаргасан талаар Хотын даргын Д.Сумъяабазар танилцуулсан юм.

Тухайлбал, Улаанбаатар хотын төвлөрлийг задлах, түгжрэлийг бууруулах төслийн талаарх мэдээлэл, Гандан орчмыг соёл, аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэх зэрэг шийдвэрийг гаргасан байна.

Хотын дарга Д.Сумъяабазар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хуралдаанаар дэмжиж байгаа нь түүхэн гэмээр үйл явдал болж байгааг онцлоод 1994 онд баталснаас хойш тус хуульд дорвитой өөрчлөлт оруулаагүй байсан гэлээ. Тиймээс Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль батлагдсантай холбогдуулан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.

Шинэчилсэн найруулгын төсөл нь долоон бүлэг 51 зүйлтэй бөгөөд хууль батлагдсанаар нийслэл хотын нийгэм, эдийн засаг, хууль, засаглалын хувьд томоохон шинэчлэл хийгдэнэ гэж үзэж байгаа юм. Тус хуулийн төслийг “Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль” хэмээн томьёолж тун удахгүй УИХ-д өргөн барих юм.

Цаашид нэг төвт хотоос олон төвт хот руу буюу дэд төв, дагуул хотыг хөгжүүлж, эдийн засгийн чөлөөт бүс болох том зорилт тавьж байгаа бөгөөд үүнд хууль, эрх зүйн орчин чухал байгаа талаар Хотын дарга онцолж байлаа. Түүнчлэн хууль батлагдсанаар Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэж буй юм.

Монгол Улсын Засгийн газар тавдугаар сарын 19-нд Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлаар анх удаа өргөтгөсөн хуралдаан хийж түүхэн шийдвэр гаргасан.

Тодруулбал, Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг хотын захиргаа дангаараа шийдвэрлэх боломжгүй хэмээн үзэж шаардлагатай хөрөнгө буюу жил бүр 420 тэрбум төгрөгийг нийслэл хотод төвлөрүүлэхээр болсон билээ. Мөн Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих Түр хороог УИХ-д байгуулсан юм. Хотын дарга Д.Сумъяабазар “Засгийн газар Улаанбаатар хотын асуудлыг бодлогынхоо нэгдүгээрт эрэмбэлж, дэмжиж байгаа. Үүний хүрээнд нэгдсэн зохион байгуулалтад орж ажиллана.

Мөн УИХ, Засгийн газрын бодлогын түвшинд Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Хууль, эрх зүйн хувьд Засгийн газар өнөөдөр шуурхай арга хэмжээ авч Улаанбаатар хотод том итгэл өгч байна” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эмээлт эко аж үйлдвэрийн парк руу нүүлгэн шилжүүлэх ААН-үүдтэй газар ашиглах эрхийн гэрээ байгуулж байна 12 мин 23, 24-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна 16 мин Нисэх онгоцны сэгсрэлт яагаад болдог вэ? 25 мин “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ 32 мин Конференцийн болон Европын лигүүдийн шөвгийн 16-д өрсөлдөх багууд тодорлоо 41 мин "Тавантолгой төмөр зам"-д оруулсан иргэдийн ноогдол ашгийг эхлээд хувьцаа болгоно уу, П.Сайнзориг гишүүн ээ! 14 цаг 54 мин Хиймэл оюуны хэрэглээнд кибер аюулгүй байдлыг үнэлэх судалгааг эхлүүллээ 15 цаг 14 мин "М-Си-Эс" группийн Хуулийн хэлтсийн дарга З.Төрмандахыг 30 хоног цагдан хорилоо 15 цаг 32 мин Хиймэл оюун ба кибер аюулгүй байдал: Монгол Улсын шинэ стратеги, сорилт, боломжууд 17 цаг 45 мин Шинэ Зеландын Шадар сайдын Монгол дахь айлчлал: Хоёр улсын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах боломж 17 цаг 47 мин "Цагаан алт" үндэсний хөдөлгөөн – Мал аж ахуйн хөнгөн үйлдвэрлэлийг сэргээх шинэ боломж 17 цаг 49 мин Apple хямд үнэтэй шинэ iPhone 16e загвараа танилцууллаа 17 цаг 52 мин Гэгээн Ширээт Улсын Элчин сайд Жованни Гаспари итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 17 цаг 57 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Завхан аймагт ажиллаж, хөгжлийн төслүүдийг танилцууллаа 17 цаг 58 мин Барилгын салбарын стандарт, эрх зүйн орчныг сайжруулах хэлэлцүүлэг боллоо 18 цаг 0 мин Монгол, Кувейтийн харилцаа 50 жилийн ойгоо тэмдэглэж байна 18 цаг 1 мин Монгол, Оман улс худалдаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг хэлэлцэв 18 цаг 2 мин Дэлхийн II дайны үеийн Токио дахь агаарын дайралтын хохирлыг харуулсан үзэсгэлэн гарчээ 18 цаг 4 мин Шинэ Зеландын Гадаад Хэргийн Сайд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ 19 цаг 41 мин Санал өгөөгүй тохиолдолд ногдол ашиг шууд таны данс руу шилжинэ 20 цаг 2 мин
iИх уншсан
Орос, АНУ-ын хэлэлцээрийг удирдах Америкийн төлөөлөгчид хэн ... Баваарын тэнгэр доор Рио Тинто, Инвескор ББСБ жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжи... Үндэсний гадуурхал, глобаль Булли Ц.Баатархүү: Хиймэл оюуныг бид үзэл суртлын зэвсэг биш, ил т... АНУ-ын засаг захиргаа томоохон хэвлэл мэдээллийн байгууллагу... Ерөнхий сайд хариуцлага хүлээхгүй гэвэл хариуцлага хүлээх хү... Л.Жаргалсайхан: Уранаас айж цочирдох, сандрах ямар ч асуудал... Баялгийн хараал Украин дээр буусан нь энэ юм болов уу? "Урсгал" кино дэлгэцнээ: Хэн үзэх ёстой вэ? Б.Батцэцэг: Мянга гаруй зөвшөөрлийг 381 болгож цөөлсөн ч сал... Зеленський: "Украины оролцоогүйгээр ямар ч энхийн хэлэлцээ х... "Төрийн банк" ХК 2024 оны ногдол ашгийг хуваарилахаар шийдвэ... Ираны Ерөнхийлөгч: "Цөмийн байгууламжуудыг сүйтгэвэл бид дах... Оросын батлан хамгаалахын төсөв өссөнтэй зэрэгцэн Европын ор... Дэлхийн дотоод цөм 15 жилийн дараа бүрэн зогсоно гэж эрдэмтэ... Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий... Халх Нөмрөгийн Буриад хошуу, Цагаан-Овоо сумын ойд зориулсан... “Нээлттэй парламент” дадлагажих хөтөлбөр амжилттай хэрэгжиж,... Э.Болормааг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татахыг шаардав
Top