Богдхан уулын дархан цаазат газрын Манзуширын амны хязгаарлалтын бүсийн 30 га талбайд ойн хортонд нэрвэгдсэн, цаашид ургах чадваргүй болсон ойд цэвэрлэгээ хийж байна.
Ойн цэвэрлэгээний ажлыг Хамгаалалтын захиргааны албан хаагчид, Байгаль орчны хяналтын улсын байцаагч нар холбогдох байгууллагуудтай хамтран хянаж, зохион байгуулж байгаа аж.
Энэхүү арга хэмжээ нь ойн түймэр, хортон шавьжийн хөнөөлөөс сэргийлэхээс гадна ойг байгалийн жамаар нөхөн сэргэх нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.