Италийн Верона хотод болсон 100 буудалт даамын “Веронагийн цом” тэмцээнд Монголын их мастер Б.Мишээл түрүүлж, томоохон амжилт үзүүллээ.
Эмэгтэйчүүдийн ангилалд тэрбээр дэлхийн аварга Виктория Мотричког ялж, есөн орны 70 тамирчны дундаас шилдгээр шалгарсан нь онцлох үйл явдал байлаа.
Б.Мишээл 2016 онд Турк улсад болсон өсвөр үеийн ДАШТ-ээс блиц төрөлд хүрэл, 2018 онд Беларусьт болсон өсвөр, залуучуудын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан туршлагатай тамирчин юм.
Ийнхүү тэрбээр 100 буудалт даамын олон улсын тэмцээнд дахин амжилт гарган, Монголын нэрийг өндөрт өргөлөө.