x

Монголын эрдэмтэн дэлхийн ургамлын аймагт шинэ төрөл зүйл бүртгүүллээ

МУБИС-ийн Математик, байгалийн ухааны сургуулийн Биологийн тэнхимийн багш, доктор В.Гүндэгмаа дэлхийн ургамлын аймагт шинэ төрөл зүйлийг нээн илрүүлж, олон улсын "Phytotaxa" шинжлэх ухааны сэтгүүлд албан ёсоор нийтлүүллээ.

Тэрбээр нээсэн шинэ ургамлаа "Санчирын гичгэнэ" (Potentilla sanczirii) хэмээн нэрлэж, дэлхийн шинжлэх ухаанд бүртгүүлсэн бөгөөд уг нэрийг өөрийн багш, Монголын нэрт ургамал судлаач Ч.Санчирын нэрээр оноожээ.

Шинэ ургамлын төрөл зүйлийг нээх судалгааны онцлог

Шинэ төрөл зүйлийг нээн илрүүлэх нь олон жилийн турш тасралтгүй нарийвчилсан судалгаа, шинжилгээ, биологийн гүнзгий мэдлэг, хээрийн тэсвэр хатуужил шаарддаг. Доктор В.Гүндэгмаа 2017 оноос эхлэн Баруун Монголын өндөр уулсын ургамлыг судалж, 2018 онд Санчирын гичгэнэг шинэ төрөл зүйл байж болзошгүй гэсэн таамаглал дэвшүүлж, генетик судалгаагаар баталгаажуулжээ.

Энэхүү ургамал нь Монгол Алтайн өндөрлөг газар, Увс аймгийн Хархираат Түргэний уулсад, мөн Ховд аймгийн Мөнххайрхан уулын бүсэд ургадаг бөгөөд цас мөсөн дунд дасан зохицсон өвөрмөц онцлогтой болох нь тогтоогдсон байна.

Доктор В.Гүндэгмаа энэхүү судалгааны хүрээнд морфологи болон молекул биологийн нарийвчилсан шинжилгээ хийж, ургамлын генетик ялгааг тодорхойлон шинэ төрөл зүйл болохыг баталсан нь Монголын ботаникийн шинжлэх ухааны салбарт томоохон амжилт болж байна.

Судалгааны явц, сорилтууд

Өндөр уулын ургамлыг судлах нь биологичдын хувьд хамгийн том сорилтуудын нэг байдаг. Судлаач нар ургамлын морфологи, экологи, генетикийн түвшинд нарийвчилсан судалгаа хийх шаардлагатай байдаг бөгөөд генетикийн шинжилгээ нь шинэ төрөл зүйлийг баталгаажуулах гол алхам болдог.

Доктор В.Гүндэгмаа судалгаагаа хийж байх явцдаа анх 2017 онд ургамлын өвөрмөц шинж чанарыг ажиглаж, 2018 онд түүний генетикийн шинжилгээг гүйцэтгэсэн байна. Шинэ ургамлын төрөл зүйлийг тодорхойлохын тулд ОХУ-ын Санкт-Петербургийн Ургамлын институт, Новосибирск, Алтайн их сургуулиуд, мөн Өвөр Монголын их сургуулийн гербарийн сан-тай хамтран ажиллажээ.

Өндөр уулсын ургамлыг тодорхойлоход морфологийн ялгааг харахаас гадна генетикийн түвшинд баталгаажуулах нь зайлшгүй шаардлагатай байдаг. Энэ тухай доктор В.Гүндэгмаа “Бид хүний үснээс ДНХ-ийг нь ялган авч эцэг эхийг нь тогтоодогтой адил, ургамлын генетикийн дэс дарааллыг тогтоож, түүний гарал үүсэл, ангиллыг тодорхойлдог” гэжээ.

Судалгааны бэрхшээл, судлаачийн сорилт

Шинжлэх ухааны судалгаа нь нарийн тооцоо, тэсвэр хатуужил, удаан хугацааны хөдөлмөр шаарддаг. Ялангуяа өндөр уулсын ургамлыг судлах нь цаг агаарын эрс тэс уур амьсгал, биеийн бэлтгэлжилт, хөрөнгө санхүүгийн асуудалтай шууд холбоотой байдаг.

Доктор В.Гүндэгмаа өөрийн 2016-2017 оны хээрийн судалгааны үеэр Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум, Хөх Сэрхий нуруунд судалгаа хийж байхдаа “би бүх ургамлаа таньж мэднэ” гэсэн итгэлтэй байсан ч бодит байдал дээр хээрийн нөхцөлд шинээр олон зүйлсийг таньж, улам нарийн судлах хэрэгтэй гэдгийг ойлгосон гэж дурсжээ. Тэрээр тухайн үед шинэ ургамлын төрөл зүйлийг тодорхойлох нь маш их тэвчээр, чадвар шаарддаг ажил гэдгийг багш Ч.Санчир түүнд зааж сургасан хэмээн онцолжээ.

Тэрбээр өндөр ууланд судалгаа хийх нь физик бэлтгэл, цаг агаарын хүнд нөхцөлд дасан зохицох чадвар шаарддаг болохыг онцолсон. 3000 метрийн өндөрт байрлах мөсөн гол дээр ажиллах, олон хоногоор судалгааны талбайд байх зэрэг нь судлаачдын тэсвэр тэвчээр, тэвчээр шаардсан ажлуудын нэг байдаг байна.

Санчирын гичгэнэ ургамлын онцлог, ач холбогдол

Энэхүү ургамал нь антиоксидант бодис ихээр агуулдаг тул биеийг хоргүйжүүлэх, хөгшрөлтийг сааруулах, ходоод гэдэсний өвчинд тустай болох нь тогтоогджээ. Түүнчлэн навчаар нь цай чанаж хэрэглэх боломжтой, олон талын ашиг тустай ургамал аж.

Монголын газар нутгаас шинэ ургамлын төрөл зүйл нээн, дэлхийн шинжлэх ухаанд бүртгүүлэх тохиолдол ховор бөгөөд В.Гүндэгмаа энэ төрлийн хоёр дахь шинэ ургамлыг нээж, бүртгүүлсэн нь онцлох амжилт болж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Манзуширын аманд ойн цэвэрлэгээ хийж байна 4 мин Румынд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг хориглолоо 5 мин "Ногоон автобус"-ны хэргийн шүүх хурал үргэлжилж байна 6 мин Улаанбурхан өвчний 9 болон 10 дахь тохиолдол лабораториор батлагдлаа. 9 мин Цахим мөрийтэй тоглоомын аюул ба урьдчилан сэргийлэх арга хэмжээ 13 мин Монгол, Чехийн цагдаагийн байгууллагууд хамтран ажиллах хэлэлцээр батлагдлаа 21 мин Монгол Улсын оюутны аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн амжилттай боллоо 22 мин "Оюутан цэрэг" хөтөлбөрт II, III дамжааны оюутнууд хамрагдах боломжтой боллоо 23 мин “Хамгийн чухал нь” зорилтот үйл ажиллагааны дөрөвдүгээр ээлж эхэллээ 24 мин Төрийн албаны ерөнхий шалгалт энэ сарын 12-14-нд зохион байгуулагдана 25 мин Сүхбаатар дүүрэгт шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэв 26 мин Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил эхэллээ 26 мин Б.Мишээл "Веронагийн цом"-д түрүүлж, дэлхийн аваргыг яллаа 28 мин Монголын снөүбоардын тамирчид олон улсын тэмцээнээс зургаан медаль хүртлээ 29 мин Зам, тээврийн салбарын эмэгтэйчүүдийн анхдугаар зөвлөгөөн боллоо 29 мин Тусгай олимпын наадам албан ёсоор эхэллээ 31 мин Ипотекийн даатгалын шинэ зохицуулалт хэрэгжиж эхэллээ 31 мин Эмэгтэй найруулагчдын сүүлийн жилүүдэд бүтээсэн 7 кино 4 цаг 57 мин Гуравдугаар сард спортын ертөнцөөр юу өрнөх вэ? 5 цаг 6 мин Нийслэлд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 47 дуудлага бүртгэгдэв 5 цаг 9 мин
iИх уншсан
Оюутан цэргийн бүртгэл E-Mongolia системээр хийгдэж байна 2025 оны “Оскар” шагналын эзэд тодорлоо Гандантэгчэнлин хийдэд шинийн нэгнээс арван тавныг хүртэл но... Энэ үнэн үү, Настя? Монголын эрдэмтэн дэлхийн ургамлын аймагт шинэ төрөл зүйл бү... Эмэгтэй найруулагчдын сүүлийн жилүүдэд бүтээсэн 7 кино АНУ-Хятадын худалдааны маргаан хурцдаж, Хятад улс "дайнд бэл... Трамп Украинд цэргийн тусламжаа зогсоов Эзэн Богд Чингис хааны шүтээн хөргийг залах ёслол боллоо Украины сэргээн босголтод 524 тэрбум ам.доллар шаардлагатай ... "Starship" сансрын хөлгийн туршилтын нислэгийн үеэр холбоо т... Монголбанк бодлогын хүүг 12 хувь болгон өсгөлөө Илон Маск 14 дэх удаагаа эцэг болов Европын Төв банк бодлогын хүүгээ бууруулжээ Сүүлийн 10 жилд дэлхийн өр ДНБ-ээс давж өсжээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Конгресст анхны илгээлтээ х... "Ногоон нуур 1008 айлын орон сууц" төслийн явц 70 хувьд хүрч... Өмнөд Солонгосын сөнөөгч онгоц санамсаргүй бөмбөг хаяж, доло... "Самсунг Электроникс" 2025 оны цалингийн гэрээнд гарын үсэг ... Хятадын DeepSeek стартап өдрийн ашиг 545%-тай байгааг зарлав...
Top