Эдгээр тохиолдлуудад хийсэн тандалт судалгаагаар өвчилсөн хүүхдүүд улаанбурхны эсрэг товлолт дархлаажуулалтад хамрагдаагүй байсан нь тогтоогджээ.
Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурхны эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулах шаардлагатай. Хэрэв товлолт вакцинд хамрагдаагүй бол яаралтай нөхөн дархлаажуулалтад хамруулахыг зөвлөж байна. Үүний тулд сумын эрүүл мэндийн төвд очиж вакцин хийлгэх боломжтой.
Улаанбурхан өвчний өмнөх таван тохиолдол Вьетнам болон бусад улс орноор аялсан хүүхдүүдээс илэрч байжээ.
2018 оноос хойш төрсөн хүүхдүүдийн вакцины лавлагааг E-Mongolia системээс нягталж болно. Мөн эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийн вакцины дэвтрийг шалгаж, товлолын дагуу вакцин хийлгээгүй бол яаралтай нөхөн дархлаажуулахыг зөвлөж байна.