Монгол Улсын оюутны аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд 13 их, дээд сургуулийн 78 тамирчин олимпын зургаан жинд өрсөлдөв.
Нээлтийн ёслолд
- МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, гавьяат дасгалжуулагч, доктор Д.Жаргалсайхан,
- Үндэсний БТДС-ийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор Л.Алтанцэцэг,
- МОСХ-ны УЗ-ийн гишүүн, Үндэсний БТДС-ийн дэд захирал, шинжлэх ухааны доктор, профессор Л.Гүндэгмаа болон
- 13 их, дээд сургуулийн удирдлага, багш, дасгалжуулагчид,
- Монголын чөлөөт бөхийн холбооны Шүүгчийн зөвлөлийн гишүүд оролцлоо.
Багийн нийлбэр дүнгээр
🥇 Үндэсний БТДС – Л.Алтанцэцэг захиралтай, Ц.Баярсайхан дасгалжуулагчтай баг түрүүлэв.
🥈 "Мон-Алтиус" дээд сургууль – М.Өсөхбаяр захиралтай, Ц.Цогтбаяр дасгалжуулагчтай баг мөнгөн медаль хүртэв.
🥉 "Аварга БТДС" – Б.Бат-Эрдэнэ аваргын удирдсан баг гуравдугаар байрт шалгарлаа.
Энэхүү тэмцээн оюутан тамирчдын ур чадвар, бэлтгэл сургуулилтыг үнэлэх томоохон шалгуур болсон бөгөөд ирэх жилүүдэд өрсөлдөөн улам ширүүсэх төлөвтэй байна.