x

Уур амьсгалын санхүүжилтийн гэрээнээс АНУ гарчээ

Нүүрснээс цэвэр эрчим хүчинд шилжихэд нь хөгжиж буй орнуудад туслах зорилгоор өндөр хөгжилтэй улсуудын байгуулсан 9.3 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий уур амьсгалын санхүүжилтийн гэрээнээс АНУ гарахаар шийдвэрлэжээ.

Шотландын Глазго хотноо 2021 онд болсон уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын хурлын үеэр хандивлагч 10 орноос бүрдсэн “Эрчим хүчний шилжилтийн түншлэл”-ийн гэрээг /JETP/ анх танилцуулсан юм. Үүний хүрээнд Өмнөд Африк, Индонез, Вьетнам, Сенегал улсууд нүүрснээс татгалзахын тулд зээл, санхүүгийн баталгаа, буцалтгүй тусламжийг хамгийн түрүүнд хүртэх ёстой байв.

Гэхдээ эрчим хүчнийхээ 70 орчим хувийг нүүрсээр хангахын сацуу олон мянган хүнийг ажлын байраар хангадаг ӨАБНУ-ын хувьд ийнхүү шилжих нь хялбар бус алхам юм. Энэхүү гэрээг хэрэгжүүлэхийн тулд АНУ нэг тэрбум орчим долларын хандив оруулахаар төлөвлөж байсан бол Франц, Герман улсууд 1.5 тэрбум еврогийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэрлэсэн болохыг Ройтерс агентлаг мэдээлжээ.

Өмнөд Африкийн Эрчим хүчний шилжилтийн асуудал эрхэлсэн төслийн ахлагч Жоан Йавич хэлэхдээ, АНУ тусламжийн хөтөлбөрөөс гарахаар шийдвэрлэснийг албан ёсоор баталсан байна. Вьетнамын тухайд, мэдээлэл бүхий хоёр албан тушаалтны ярьснаар, JETP түншлэлээс гарч байгаагаа Вашингтон мөн адил мэдэгджээ. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Манзуширын аманд ойн цэвэрлэгээ хийж байна 19 мин Румынд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг хориглолоо 20 мин "Ногоон автобус"-ны хэргийн шүүх хурал үргэлжилж байна 21 мин Улаанбурхан өвчний 9 болон 10 дахь тохиолдол лабораториор батлагдлаа. 24 мин Цахим мөрийтэй тоглоомын аюул ба урьдчилан сэргийлэх арга хэмжээ 28 мин Монгол, Чехийн цагдаагийн байгууллагууд хамтран ажиллах хэлэлцээр батлагдлаа 36 мин Монгол Улсын оюутны аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн амжилттай боллоо 37 мин "Оюутан цэрэг" хөтөлбөрт II, III дамжааны оюутнууд хамрагдах боломжтой боллоо 38 мин “Хамгийн чухал нь” зорилтот үйл ажиллагааны дөрөвдүгээр ээлж эхэллээ 39 мин Төрийн албаны ерөнхий шалгалт энэ сарын 12-14-нд зохион байгуулагдана 40 мин Сүхбаатар дүүрэгт шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэв 41 мин Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил эхэллээ 41 мин Б.Мишээл "Веронагийн цом"-д түрүүлж, дэлхийн аваргыг яллаа 43 мин Монголын снөүбоардын тамирчид олон улсын тэмцээнээс зургаан медаль хүртлээ 44 мин Зам, тээврийн салбарын эмэгтэйчүүдийн анхдугаар зөвлөгөөн боллоо 44 мин Тусгай олимпын наадам албан ёсоор эхэллээ 46 мин Ипотекийн даатгалын шинэ зохицуулалт хэрэгжиж эхэллээ 46 мин Эмэгтэй найруулагчдын сүүлийн жилүүдэд бүтээсэн 7 кино 5 цаг 12 мин Гуравдугаар сард спортын ертөнцөөр юу өрнөх вэ? 5 цаг 21 мин Нийслэлд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 47 дуудлага бүртгэгдэв 5 цаг 24 мин
iИх уншсан
Оюутан цэргийн бүртгэл E-Mongolia системээр хийгдэж байна 2025 оны “Оскар” шагналын эзэд тодорлоо Гандантэгчэнлин хийдэд шинийн нэгнээс арван тавныг хүртэл но... Энэ үнэн үү, Настя? Эмэгтэй найруулагчдын сүүлийн жилүүдэд бүтээсэн 7 кино Монголын эрдэмтэн дэлхийн ургамлын аймагт шинэ төрөл зүйл бү... АНУ-Хятадын худалдааны маргаан хурцдаж, Хятад улс "дайнд бэл... Трамп Украинд цэргийн тусламжаа зогсоов Эзэн Богд Чингис хааны шүтээн хөргийг залах ёслол боллоо Украины сэргээн босголтод 524 тэрбум ам.доллар шаардлагатай ... "Starship" сансрын хөлгийн туршилтын нислэгийн үеэр холбоо т... Монголбанк бодлогын хүүг 12 хувь болгон өсгөлөө Илон Маск 14 дэх удаагаа эцэг болов Европын Төв банк бодлогын хүүгээ бууруулжээ Сүүлийн 10 жилд дэлхийн өр ДНБ-ээс давж өсжээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Конгресст анхны илгээлтээ х... "Ногоон нуур 1008 айлын орон сууц" төслийн явц 70 хувьд хүрч... Өмнөд Солонгосын сөнөөгч онгоц санамсаргүй бөмбөг хаяж, доло... "Самсунг Электроникс" 2025 оны цалингийн гэрээнд гарын үсэг ... Хятадын DeepSeek стартап өдрийн ашиг 545%-тай байгааг зарлав...
Top