x

АНУ, Украин ашигт малтмалын гэрээний нөхцөл дээр тохиролцов

АНУ, Украин хоёр улсын хооронд томоохон ашигт малтмалын хэлэлцээр байгуулагдах гэж буйг Украины өндөр албан тушаалтан баталлаа. Украины эрх баригчид уг гэрээний нөхцөлийг тодорхой өөрчлөлттэйгөөр зөвшөөрсөн гэж мэдээлсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

АНУ-ын анхны шаардлагаар Украинд буй ашигт малтмалын баялгаас 500 тэрбум ам.долларын ашиг хүртэх эрх авах байсан ч энэ саналаа буцаан татсан тухай мэдээлэл гарч байна. Гэсэн хэдий ч Украин АНУ-аас аюулгүй байдлын баталгаа авахыг шаардсан ч энэ тал дээр тодорхой тохиролцоонд хүрээгүй байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногт Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Вашингтонд айлчилж, гэрээг албан ёсоор батлах гэж буйг мэдэгдэв.

Трамп гэрээний талаар тодорхой мэдээлэл өгөөгүй ч "Украин тэмцлээ үргэлжлүүлэх эрхээ олж авна" хэмээн мэдэгджээ. Мөн тэрбээр "АНУ-ын тусламж, зэр зэвсэггүйгээр энэ дайн аль хэдийн дуусах байсан" гэж онцолсон.

Украины Ерөнхийлөгч Зеленский өмнө нь "Би эх орноо зарахгүй" гэж мэдэгдэж, АНУ-ын анхны 500 тэрбум ам.долларын ашигт малтмалын шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгийг тодорхой илэрхийлсэн. Трампын хэлснээр АНУ Украинд 300-350 тэрбум ам.долларын тусламж үзүүлсэн бөгөөд "Америкчуудын татварын мөнгө ашиглагдсан тул бид ашиг хүртэх ёстой" гэжээ.

Украины эрх баригчид АНУ-тай зөвхөн ашигт малтмалын гэрээ бус, сэргээн босголтын хөрөнгө оруулалтын сан байгуулах тохиролцоонд хүрсэн гэж мэдээлсэн байна.

Украин улс Европ болон дэлхийд стратегийн ач холбогдолтой нэн ховор ашигт малтмалын нөөцтэй. Үүнд:

  • 19 сая тонн графит – Цахилгаан машины зай үйлдвэрлэлд ашиглагддаг.
  • Европын нийт лити нөөцийн гуравны нэг – Орчин үеийн батерей үйлдвэрлэлийн гол түүхий эд.
  • Дэлхийн титаны 7% – Нисэх онгоц, эрчим хүчний салбарт чухал нөөц.
  • Газрын ховор элементүүд – Зэвсэг, электроник, сэргээгдэх эрчим хүчний салбарт зайлшгүй шаардлагатай.

Эдгээр нөөцийн тодорхой хэсгийг ОХУ хяналтдаа авсан бөгөөд Украинд 350 тэрбум ам.долларын ашигт малтмал Оросын эзэмшил дор үлдсэн гэж Украины албаны хүмүүс үзэж байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-д ашигт малтмал нийлүүлэх боломжтой гэдгийг онцолсон нь Украины эрх баригчдыг түгшээж байна. Түүнчлэн, АНУ, ОХУ хоёр өнгөрсөн долоо хоногт Саудын Арабт уулзалт хийсэн нь Украин болон Европын холбоотнуудын болгоомжлолыг нэмэгдүүлээд байна.

Эх сурвалж: BBC News

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан олон жилийн дунджаас 10-80 см нимгэн байна 2 мин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг огцруулах асуудлаар Үндсэн хуулийн цэцийн сонсгол болжээ 3 мин MH370 онгоцыг эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ 4 мин "Blue Origin" компани жуулчдыг сансарт илгээх 10 дахь нислэгээ амжилттай хийлээ 7 мин "Эрдэнэс Тавантолгой" ХК ногдол ашгийн хоёр дахь хэсгийг олгож эхэллээ 10 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-ын технологийн хөгжил, цахилгаан автомашины үйлдвэрлэлтэй танилцав 11 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсад албан ёсны айлчлал хийнэ 12 мин Сар шинийн барилдаанд оролцох эрх олгох барилдаан эхэллээ 15 мин Д.Ганхүрэл: Шүүхийн эцсийн шийдвэр гарсан тул Д.Цогтбаатар гишүүнд оноосон ялыг хэрэгжүүлэх бүрэн үндэслэлтэй 4 цаг 50 мин Өмнөд Солонгосын Ансон хотод гүүр нурж, дөрвөн хүн амиа алдлаа 5 цаг 17 мин Энэтхэгийн дундаж анги шахагдсаар байна 5 цаг 19 мин АНУ, Украин ашигт малтмалын гэрээний нөхцөл дээр тохиролцов 5 цаг 22 мин Зорчигч тээврийн хэмжээ 6.7 хувиар өсжээ 5 цаг 27 мин Apple АНУ-д 500 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ 5 цаг 28 мин Хятад шууд квант харилцаа холбооны шинэ амжилт тогтоов 5 цаг 29 мин ЕХ ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авч, хөнгөн цагааны импортыг хориглов 5 цаг 30 мин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын дэлхийн чансаанд 16-д эрэмбэлэгдэв 5 цаг 33 мин Сар шинийн дараах гурван өдрийг бүх нийтээр амрах өдөр болголоо 5 цаг 35 мин ГССҮТ-ийн эмч нар цээжний дурангийн мэс заслыг орон нутагт нэвтрүүллээ 5 цаг 37 мин "Их дуулга" гэх хэллэгийн үүсэл, спорт дахь хэрэглээ 5 цаг 38 мин
iИх уншсан
Үндэсний гадуурхал, глобаль Булли Ц.Баатархүү: Хиймэл оюуныг бид үзэл суртлын зэвсэг биш, ил т... АНУ-ын засаг захиргаа томоохон хэвлэл мэдээллийн байгууллагу... Унхиагүйн ЛАЙ Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Аз жаргалыг оюун санаа, с... Германы шинэ сонголт: Хуучин канцлерын ялагдал ХҮН СҮРЭГ Жижиг улсын улстөрчид эх орон, ард түмнээ л тонох юм даа Трампын Ерөнхийлөгчийн хоёр дахь бүрэн эрхийн эхний сар: Гол... Д.Ганхүрэл: Шүүхийн эцсийн шийдвэр гарсан тул Д.Цогтбаатар г... Володимир Зеленский: Украиныг НАТО-д элсүүлбэл би огцроход б... УДЭТ-ын жүжигчид төрийн дээд одон, медалиар шагнагдлаа Украины дайн эхэлсний гурван жилийн ой: Зеленскийн мэдэгдэл ... Трамп Зеленскийг “сонгуульгүй дарангуйлагч” гэж нэрлэв Э.Одбаяр: Эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлснээр төрийн бүтээмж... Гурав хүртэлх насны хүүхдээ асарч буй эхийн сайн дурын даатг... Улаанбурхан өвчин гэж юу вэ? Фэйсбүүкээр дамжуулсан залиланд 390 иргэн 455 сая төгрөгөө а... Л.Гантөмөр: Оюутолгойн зэсийг бүрэн гүйцэд экспортолбол 1.8 ... Гуравдугаар сард хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь
Top