Монгол Улсын гавьяат тамирчин, мэргэжлийн боксын тамирчин Э.Цэндбаатар дэлхийн мэргэжлийн боксын шинэчилсэн чансаагаар 16 дугаарт эрэмбэлэгджээ.
Тэрбээр мэргэжлийн боксын 12 тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулсан бөгөөд нийт тулааны 50 хувьд нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авсан байна. Түүний тулаануудын нийт хугацааг тооцвол 74 раунд тулалдсан үзүүлэлттэй байна.
Саяхан буюу хэдхэн хоногийн өмнө Э.Цэндбаатар эх орондоо мэргэжлийн боксын WBA холбооны Төв Азийн аваргын бүсний төлөөх тулаанд оролцож, Мексикийн тамирчин П.Б.Родригесийг зургаадугаар үед хүнд цохилтоор ялсан билээ.
Тэрбээр ирэх тавдугаар сард мэргэжлийн боксын карьерынхаа 13 дахь тулаанд оролцохоор бэлтгэлдээ ороод байгаа аж.
Эх сурвалж: WBA