Хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол, мөрний мөсний зузаан өмнөх арав хоногтой харьцуулахад тогтвортой байсан ч 2024 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-80 см нимгэн байна гэж Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс мэдээллээ.
Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд харз гүйх үзэгдэл ажиглагдсан бөгөөд цаашдаа нийт нутгаар дулаарахтай холбоотойгоор нуурууд болон голуудын мөс хэврэгших магадлалтай байна.
Иймд цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтсээс онцгойлон анхааруулж байна.