"Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн Сар шинийн баярт зориулсан барилдаанд оролцох эрх олгох барилдаан өнөөдөр 13:00 цагаас эхэллээ. Энэ барилдаанд хоёр давсан бөхчүүд маргаашийн үндсэн барилдаанд оролцох эрхтэй болно.
Сар шинийн баярт зориулсан үндсэн барилдаанд улсын цолтой бөхчүүд шууд оролцоно. Харин аймаг, цэргийн цолтой бөхчүүдээс чансааны онооны эхний 20 бөх, мөн аймаг, цэргийн цолтны барилдааны шөвгийн наймд шалгарсан бөхчүүд шууд бүртгүүлэн зодоглох боломжтой.
Улсын цолтой бөхчүүдийн бүртгэлээс шалтгаалан аймаг, цэргийн цолтнуудын чансаагаар нөхөгдөж, нэмэгдэж орох боломжтой гэж Монголын Үндэсний Бөхийн Холбоо мэдээллээ.
Эх сурвалж: Монголын Үндэсний Бөхийн Холбоо