Жил бүрийн Сар шинийн баярыг угтан эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулсан салбар салбарын хүндэт эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагнадаг уламжлалтай.
Улсын Драмын Эрдмийн Театраас мэдээлснээр энэ жилийн XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх Модон могой жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан тус театрын нэрт жүжигчид төрийн дээд цол, шагналаар шагнагдахаар болсон байна.
Тодруулбал:
- Жүжигчин Ж.Оюундарь театрын урлагт оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэл, бүтээсэн дүрүүдийг нь үнэлж Монгол Улсын төрийн дээд шагнал “Ардын жүжигчин” цол хүртэхээр болжээ.
- Жүжигчин М.Түвшинхүү, О.Гэрэлсүх нарын театрын урлагт оруулсан хувь нэмэр, бүтээлч хөдөлмөрийг үнэлэн “Гавьяат жүжигчин” цолоор шагнахаар болсон байна.
Эдгээр уран бүтээлчид олон жилийн турш театрын урлагийг хөгжүүлэхэд хүчин зүтгэж, үзэгчдийн сэтгэлд хоногшсон олон дүрийг бүтээсэн билээ.
Эх сурвалж: Улсын Драмын Эрдмийн Театр