x

Жижиг улсын улстөрчид эх орон, ард түмнээ л тонох юм даа

Дэлхийн улс орнуудын хөгжлийн чиг хандлага өөрчлөгдсөөр. Хөгжиж байгаа болон хөгжингүй орнуудын эдийн засгаа тэлэх, өрсөлдөх чадвараа эрс нэмэгдүүлэхийн тулд нэн тэргүүнд хувийн хэвшлээ дэмжих бодлогыг явуулж байна. Өөрөөр хэлбэл, дэлхий дахинд хэн нь илүү хувийн хэвшлээ дэмжсэн нь эдийн засагт том тоглогч болно гэсэн үг. Энэ утгаараа дэлхийн хоёр том гүрний хандлага, барьж байгаа бодлогоор жишээ авъя. Тухайлбал, манай урд хөрш болох БНХАУ байна. Энэ улс нэг үе хувийн хэвшлээ ад үзэн гадуурхаж, тонож, төрийн бодлогоороо зах зээлээс түлхдэг байсан. Ингэснээр дэлхийн зах зээл дээр том тоглогч болох боломжгүйгээ тэд мэдсэн учраас хувийн хэвшлээ төрийн бодлогоор идэвхтэй дэмжиж, холбогдох хууль, эрх зүйн орчноо эрс өөрчилсөн байдаг.

Төр нь хувийн хэвшлээ дэмжиж байгаагаа бодитой илэрхийлэхийн тулд тус улсын ерөхийлөгч Си Жиньпин аж ахуйн нэгж, компаниудын төлөөлөлтэй уулзалт хийсэн. Энэхүү уулзалтад “Alibaba Group Holding”-ийн үүсгэн байгуулагч Жек Ма, “Hua­wei Technologies”, “Xiao­mi Corporation”, “Meituan” болон роботын технологийн “Unitree” зэрэг технологийн салбарын томоохон компанийн удирдлагууд оролцсон байдаг. Уулзалтаар Си Жиньпин хувийн хэвшлийн салбарын бодлого зохицуулалтыг зөөлрүүлж, дэмжин ажиллахаа илэрхийлж, технологийн салбарыг БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг хангах гол хүчин зүйл гэж үзэж байгаагаа илэрхийлсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татсан. Мөн тэрээр “Хувийн хэвшил бол улс орныг хөгжүүлэгч, эдийн засгийг тэтгэн тэжээх, өсгөх гол хүч” хэмээн хэлснийг дэлхийн хэвлэл, мэдээллийн байгууллагууд онцлон мэдээлсэн.

Учир нь 2020 онд Си Жиньпин БНХАУ-ын эдийн засаг дахь Засгийн газрын хяналтыг нэмэгдүүлэх, тэрбумтнуудын эрх мэдлийг хязгаарлах, үндэсний аюулгүй байдлыг бататгах зорилгоор хувийн хэвшлүүд болон интернэтийн эрхийг хязгаарлах арга хэмжээ авч байсан юм. Өөрөөр хэлбэл, Хятадын төр хувийн хэвшлээ нүд үзүүрлэж явсан гэсэн үг. Жишээ нь, Жак Магийн хөрөнгийг хурааж, хил гарахыг нь хориглож, тал бүрээр шахаж байсан. Гэтэл төр нь өнөөдөр эдгээр хувийн хэвшлийн төлөөллүүдээ урин уулзаж, найрсгаар тэврэн гар барьцгаалаа. Хувийн хэвшлээ гадуурхаж байсан тэр үед Хятад улсын эдийн засаг хурдацтай унаж байсан бол хувийн хэвшлээ дэмжиж, төрийн бодлогоо зөөлрүүлж эхэлснээр эсрэгээрээ эдийн засаг нь эрс нэмэгдсэн үзүүлэлт гарсан. Цаашид Хятад улс 2050 он гэхэд дэлхийн хамгийн том эдийн засагтай орон болж, дэлхийн ДНБ-ий 20-иос доошгүй хувийг эзэмшинэ гэж PwC-ийн “Дэлхий 2050 он” тайландаа тусгажээ. Тэгэхээр хувийн хэвшлээ төр нь дэмжсэнээрээ эдийн засаг нь яаж өсч байгааг бид урд хөршийнхөө жишээнээс харж болохоор байна.

Харин баруунд яадаг вэ? Жишээ нь, АНУ-ын хувьд хувийн хэвшлээ хэзээнээс л дэмжиж ирсэн орон. Тэр ч утгаараа тус улс өнөөдөр дэлхийд эдийн засаг, хөгжлөөрөө тэргүүлсээр байгаа. Харин саяны сонгуулиар Дональд Трамп ялсан. Тэрээр хувийн хэвшлийг дэмжих бодлогоо АНУ илүү сайжруулна гэдгээ тангараг өргөх ёслолынхоо үеэр онцлон хэлсэн байдаг. Тэрээр “Бизнес хийж, баялаг бүтээж, орлогоо нэмэгдүүлж байгаа хувийн хэвшилд төрөөс ямар ч тариф тогтоохгүй” гэдгээ онцлон хэлсэн. Үүнээс юу харагдаж байна гэхээр дэлхий дахинд хувийн хэвшлээ бурхан, шүтээн мэт тахих, шүтдэг болсон байна. Улс орноо хөгжүүлье гэвэл ерөөсөө л хувийн хэвшлээ л дэмж. Үүнээс өөр сонголт байхгүй. Төр нь хувийн хэвшлээ зах зээлээсээ түлхэж, эдийн засгаа тэлж, өсгөөд хөгжсөн орон дэлхийн түүхэнд одоогоор алга байна.

Тиймээс л зах зээлийн нийгэмд хувийн хэвшлээ дэмжсэн бодлого бүрийн цаана шударга өрсөлдөөн, хямд үнэ, эдийн засгийн тэлэлт гээд эерэг бүх зүйл харагдаж байгаа юм. Угтаа энэ товч, тодорхой хандлагыг л бид ойлгох хэрэгтэй байна. Хятад, Америкийн хажууд Монгол Улс өчүүхэн жижиг эдийн засагтай орон. Ийм орны буюу жижиг улсын улстөрчид хувийн хэвшлийнхээ үйл ажиллагааг шахдаг, дээрэмддэг, тэдэнд байнга эдийн засгийн “цаазын ял” оногдуулсаар ирсэн нь харамсалтай. Орлого ашиг, улсдаа төлж байгаа татвараа жил болгон өсгөн яваа үндэсний цөөхөн хэдэн компаниудаа Монголын төр үеийн үед айлгаж, сөхрүүлсээр ирсэн нь нууц биш. Улстөрчид нь өөрийн эрх ашигтаа нийцүүлэх, өөртөө үйлчлүүлэхийн тулд хуулиар хувийн хэвшлээ боомилж байгаа жишээ өнөөдөр ч Монгол Улсад дүүрэн.

Сонгуулиар хандив нэрээр хувийн хэвшлээ дээрэмддэг, зөвшөөрөл нэрийн дор хувийн хэвшлээсээ авлига, хээл хахууль авдаг. Ашигтай ажиллаж байгааг нь онилж хараад бизнесийг нь төр булаадаг. Хийж, бүтээж байгаад нь атаархсандаа ард түмний нэрийг барьж, үйл ажиллагааг нь таслан зогсоодог. Ийм жишээ Монголд олон байна. Төрийн энэ бохир хандлага, ужгирсан системийн дээрэм, тонуулд өртөөгүй нэг ч аж ахуйн нэгж манай улсад байхгүй гээд хэлчихэд хилсдэхгүй. Захаас нь ярихад X Богдын эмээ Ц.Гарамжавын үүсгэн байгуулсан “Монполимет”-ийг өнгөрсөн өвөл, хаваржингаа шалгаж, үйл ажиллагааг нь зогсоосон. Ямар үндэслэл, ямар хуулийн зөрчилтэй болоод ингэтлээ их шалгуулсан нь одоо ч тодорхой бус байна.

Гурилын үнийг бууруулна гэх төрийн шийдвэрийн цаана тариалан эрхлэгчид, хүнс үйлдвэрлэгчид дахин хөл дээрээ зогсох боломжгүй болтол бизнесийг нь сөнөөсөн. Цементийг ч ялгаагүй. Өнөөдөр Монголын төр олон улсын зах зээл дээр нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүн борлуулах дэлхийн хэмжээний үйл ажиллагаатай үйлдвэрлэгч компани болох зорилготой “Энержи ресурс”-тай дээр доороо оролцон үзэлцэж байна. Товчхондоо хувийн хэвшил Монгол Улсад бизнес хийж, баялаг бүтээхийн тулд улстөрчдийн эрх ашигт нийцэх, олон нийтийн хэл амыг дарах, төрийн бүх талын дарамтыг давах гэсэн түмэн бэрхшээл дундаас өндийх гэж зүдэрч байна.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг олон жил дэмжсэн гэж ард түмнээ хуурч байсан нь ЖДҮ-ийн хулгайн хэргээр тодорхой болсон. Хувийн хэвшлийн бизнесийг нь булаахаас гадна боломжийг нь хулгайж байгаа Монголын улстөрчдийн сэтгэхүйд улс орноо хөгжүүлэх тухай ойлголт төрөх үү. Тиймээс энэ сэтгэхүйгээ өөрчлөх цаг болсон. Хувийн хэвшилд эдийн засгаа даатгаад төр өөрөө зохицуулалт, эрх зүйн орчныг нь бүрдүүлэх гол ажлаа хийгээд явбал манай улс жинхэнэ утгаараа хөгжлийнхөө гараанаас гарна. Жижиг улсын улстөрчид гээд жижиг сэтгэхүйтэй байж эх орноо тонож болохгүй. Тэгэхэд дэлхий яаж байна. Америк гэхэд л гаднаас олж ирсэн мөнгөө өдөр бүр өсгөөд л тэдэн тэрбум ам.доллар орж ирлээ гээд зарлаж байх жишээтэй. Манайд бол төр засаг нь хувийн хэвшлээ тоноод байж байхад гаднаас гадны улсууд бас дээрээс нь нэмж тоноод байх юм. Бүх нүүрсээ өөрсдөө биш, Хятад ухах болчихоод байж байхад баригдахгүй станцын зураг төсөл гээд Орос хорь гучин саяар нь евро аваад явчих юм даа.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хубилай хааны үеийн хүрэл толийг хилээр гаргахыг завджээ 4 цаг 55 мин “Оюутан цэрэг” хөтөлбөрийн журам шинэчлэгдэв 4 цаг 56 мин Монгол, Японы худалдаа, логистикийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр УИХ-ын гишүүд Токио хотод ажиллав 4 цаг 59 мин Авлигатай тэмцэх газар “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д Зөвлөмж хүргүүлэв 5 цаг 0 мин “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын Үндэсний хороо хуралдав 5 цаг 1 мин Нийслэлийн удирдах ажилтнуудын зөвлөгөөн боллоо 5 цаг 2 мин УДЭТ-ын жүжигчид төрийн дээд одон, медалиар шагнагдлаа 5 цаг 5 мин Гурав хүртэлх насны хүүхдээ асарч буй эхийн сайн дурын даатгалын шимтгэл өөрчлөгдөв 5 цаг 7 мин Монголын чөлөөт бөхийн холбоо Лос-Анжелес 2028 олимпын циклийн шигшээ багийг бүрдүүллээ 5 цаг 14 мин Володимир Зеленский: Украиныг НАТО-д элсүүлбэл би огцроход бэлэн 5 цаг 15 мин Л.Гантөмөр: Оюутолгойн зэсийг бүрэн гүйцэд экспортолбол 1.8 тэрбум ам.долларын борлуулалт бэлэн байна 6 цаг 48 мин Цагаан сараар цаг агаар ямар байх вэ? 6 цаг 58 мин Мөсөнд авиралтын дэлхийн цомоос монголчууд хоёр алт, нэг мөнгөн медаль хүртэв 7 цаг 8 мин Германы хувьцааны фьючерс, евро өсөлттэй гарч, Мерцийн ялалт зах зээлд эерэг нөлөө үзүүлэв 8 цаг 28 мин Хятад, Австралийн цэргийн сургуулилалтын талаар маргаан үүсэв 8 цаг 31 мин Илон Маскийн АНУ-ын засгийн газрын ажилтнуудад илгээсэн имэйл төөрөгдөл үүсгэв 8 цаг 33 мин Уоррен Баффетийн жил тутмын захидал: АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр татвар төлөлт ба санхүүгийн сэрэмжлүүлэг 8 цаг 36 мин Украины дайн эхэлсний гурван жилийн ой: Зеленскийн мэдэгдэл ба АНУ-тай харилцах асуудал 8 цаг 38 мин Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг 2025 оны Ази тивийн АШТ-д оролцох эрх авч чадсангүй 8 цаг 41 мин АТГ-аас нийтийн эзэмшлийн зам талбайн төлбөртэй зогсоолын эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх зөвлөмж хүргүүлэв 8 цаг 43 мин
iИх уншсан
Үндэсний гадуурхал, глобаль Булли Ц.Баатархүү: Хиймэл оюуныг бид үзэл суртлын зэвсэг биш, ил т... АНУ-ын засаг захиргаа томоохон хэвлэл мэдээллийн байгууллагу... Орос, АНУ-ын хэлэлцээрийг удирдах Америкийн төлөөлөгчид хэн ... Баваарын тэнгэр доор Рио Тинто, Инвескор ББСБ жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжи... Баялгийн хараал Украин дээр буусан нь энэ юм болов уу? "Урсгал" кино дэлгэцнээ: Хэн үзэх ёстой вэ? Б.Батцэцэг: Мянга гаруй зөвшөөрлийг 381 болгож цөөлсөн ч сал... Трампын Ерөнхийлөгчийн хоёр дахь бүрэн эрхийн эхний сар: Гол... ХҮН СҮРЭГ Жижиг улсын улстөрчид эх орон, ард түмнээ л тонох юм даа "Төрийн банк" ХК 2024 оны ногдол ашгийг хуваарилахаар шийдвэ... Дэлхийн дотоод цөм 15 жилийн дараа бүрэн зогсоно гэж эрдэмтэ... Э.Болормааг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татахыг шаардав Баруун цанхийн уурхайд бульдозерийн жолооч амиа алджээ БНАКонгод M23 босогчдын давшилт үргэлжилж, Букаву хотыг эзлэ... Коста-Рика АНУ-аас цагаачдыг хүлээн авч эхэллээ Трамп Зеленскийг “сонгуульгүй дарангуйлагч” гэж нэрлэв БНСУ тактикийн шинэ баллистик пуужинг зэвсэглэлдээ хүлээн ав...
Top