x

"Их дуулга" гэх хэллэгийн үүсэл, спорт дахь хэрэглээ

Спортын олон төрөлд өргөн хэрэглэгддэг "Их дуулга" гэх нэршил нь анх мэргэжлийн тенниснээс гаралтай бөгөөд хөзрийн бриж хэмээх картын тоглоомын томоохон хожлыг илэрхийлэх хэллэгээс үүсэлтэй.

Түүхийг сөхвөл, “Grand Slam” хэмээх нэршил нь 1933 онд New York Times сонины спортын сэтгүүлч Жон Киран (John Kieran)-ны нийтлэлээр дамжиж, теннисний ертөнцөд түгжээ. Тухайн жил Австралийн алдарт теннисчин Жэк Кроуфорд (Jack Crawford) жилийн туршид зохиогддог дөрвөн том тэмцээний гуравт нь буюу Australian Open, Roland Garros, Wimbledon тэмцээнд дараалан түрүүлсэн байв. Харин тэр дөрөв дэх том тэмцээн болох US Open-д ялалт байгуулж чадвал теннисний ертөнцөд урьд өмнө байгаагүй амжилт тогтоох байлаа.

Жон Киран тухайн үед “Хэрэв Кроуфорд US Open-д түрүүлж чадвал тэр теннисний талбай дээрх "Grand Slam" байгуулсантай адил хэрэг болно” хэмээн бичжээ. Ингэснээр хөзрийн брижний нэр томьёо теннисний спортод албан ёсоор нэвтэрсэн түүхтэй.

Үүнээс хойш, жилийн туршид зохиогддог дэлхийн хамгийн нэр хүндтэй дөрвөн том теннисний тэмцээнийг “Их дуулга” буюу Grand Slam хэмээн нэрлэх болжээ. Өнөөдөр уг нэршил нь Australian Open, French Open (Roland Garros), Wimbledon, US Open гэсэн дөрвөн тэмцээний цогц хэлбэрийг илэрхийлэх болсон юм. Харин эдгээр тэмцээнийг нэг жилийн дотор бүгдийг нь ялж чадсан тамирчныг “Grand Slam эзэмшигч” хэмээн нэрлэдэг.

"Их дуулга" нэршлийн спорт дахь өргөжилт

Тенниснээс үүдэлтэй энэ нэршлийг бусад спортын төрөлд ч ашиглах болжээ. Жишээ нь, мэргэжлийн гольфийн спортод мөн “Их дуулга” буюу Grand Slam гэх нэршлийг хэрэглэдэг бөгөөд дөрвөн гол тэмцээнийг ялсан тамирчныг ийнхүү нэрлэдэг байна.

Үүнээс гадна, жүдогийн спортоор зохиогддог олон улсын томоохон тэмцээнүүдийг "Их дуулга" гэж нэрлэх болсон. Олон улсын жүдо бөхийн холбооноос жил бүр зохион байгуулдаг цуврал тэмцээнүүд нь Grand Slam Judo гэсэн нэршилтэй болсон нь тенниснээс авсан нэгэн жишээ юм. Тухайлбал, Баку, Парис, Токио зэрэг хотуудад болдог жүдо бөхийн тэмцээнүүд бүгд "Их дуулга" гэсэн тодотголтой байдаг.

Мөн хөнгөн атлетик, авто спорт зэрэг бусад төрлүүд ч энэ нэршлийг ашиглах болж, томоохон тэмцээнүүдийн нэрийн өмнө “Их дуулга” гэх үгийг хавсарган хэрэглэх явдал түгээмэл болжээ.

Эх сурвалж: New York Times, International Judo Federation

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК ногдол ашгийн хоёр дахь хэсгийг олгож эхэллээ саяхан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-ын технологийн хөгжил, цахилгаан автомашины үйлдвэрлэлтэй танилцав 1 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсад албан ёсны айлчлал хийнэ 2 мин Сар шинийн барилдаанд оролцох эрх олгох барилдаан эхэллээ 5 мин Д.Ганхүрэл: Шүүхийн эцсийн шийдвэр гарсан тул Д.Цогтбаатар гишүүнд оноосон ялыг хэрэгжүүлэх бүрэн үндэслэлтэй 4 цаг 40 мин Өмнөд Солонгосын Ансон хотод гүүр нурж, дөрвөн хүн амиа алдлаа 5 цаг 7 мин Энэтхэгийн дундаж анги шахагдсаар байна 5 цаг 9 мин АНУ, Украин ашигт малтмалын гэрээний нөхцөл дээр тохиролцов 5 цаг 12 мин Зорчигч тээврийн хэмжээ 6.7 хувиар өсжээ 5 цаг 17 мин Apple АНУ-д 500 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ 5 цаг 18 мин Хятад шууд квант харилцаа холбооны шинэ амжилт тогтоов 5 цаг 19 мин ЕХ ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авч, хөнгөн цагааны импортыг хориглов 5 цаг 20 мин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын дэлхийн чансаанд 16-д эрэмбэлэгдэв 5 цаг 23 мин Сар шинийн дараах гурван өдрийг бүх нийтээр амрах өдөр болголоо 5 цаг 25 мин ГССҮТ-ийн эмч нар цээжний дурангийн мэс заслыг орон нутагт нэвтрүүллээ 5 цаг 27 мин "Их дуулга" гэх хэллэгийн үүсэл, спорт дахь хэрэглээ 5 цаг 28 мин Хятадад сарсан багваахайнаас шинэ коронавирус илэрлээ 5 цаг 41 мин 2025 онд дөрвөн байршилд үерийн хамгаалалтын далан барина 6 цаг 10 мин Д.Амарбаясгалан БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны даргатай уулзлаа 6 цаг 18 мин Хилийн ангиудыг түшиглэн алслагдсан нутагт цэцэрлэг, бага сургууль байгуулна 6 цаг 22 мин
iИх уншсан
Үндэсний гадуурхал, глобаль Булли Ц.Баатархүү: Хиймэл оюуныг бид үзэл суртлын зэвсэг биш, ил т... АНУ-ын засаг захиргаа томоохон хэвлэл мэдээллийн байгууллагу... Унхиагүйн ЛАЙ Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Аз жаргалыг оюун санаа, с... Германы шинэ сонголт: Хуучин канцлерын ялагдал ХҮН СҮРЭГ Жижиг улсын улстөрчид эх орон, ард түмнээ л тонох юм даа Трампын Ерөнхийлөгчийн хоёр дахь бүрэн эрхийн эхний сар: Гол... Д.Ганхүрэл: Шүүхийн эцсийн шийдвэр гарсан тул Д.Цогтбаатар г... Володимир Зеленский: Украиныг НАТО-д элсүүлбэл би огцроход б... УДЭТ-ын жүжигчид төрийн дээд одон, медалиар шагнагдлаа Украины дайн эхэлсний гурван жилийн ой: Зеленскийн мэдэгдэл ... Трамп Зеленскийг “сонгуульгүй дарангуйлагч” гэж нэрлэв Гурав хүртэлх насны хүүхдээ асарч буй эхийн сайн дурын даатг... Улаанбурхан өвчин гэж юу вэ? Фэйсбүүкээр дамжуулсан залиланд 390 иргэн 455 сая төгрөгөө а... Гуравдугаар сард хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь О.Алтангэрэл: З.Төрмандахыг баривчилсан нь "Энержи Ресурс", ... “Оюутан цэрэг” хөтөлбөрийн журам шинэчлэгдэв
Top