x

ХҮН СҮРЭГ

Хүн өнөөдөр манай гаригийг бүрэн эзэмдэж байна. Цэцэглүүлж ч байна, засаж ч байна, сүйрүүлж ч байна. Ариун сударт өгүүлэхдээ Бурхан хүнийг энэ дэлхийг захируулах гэж бүтээжээ. Буддагийн сургаснаар хүн нь бусад бүхий л амьтадтай ижил эрхт бие бөгөөд үхэшгүй сүнс нэг хэлбэрээс нөгөөд шилжихдээ зарим нь хүний биеийг олдог бололтой. Өөрөөр хэлбэл хүнд тусгай юм юу ч үгүй аж. Шинжлэх ухаан хүнийг бусад бүх амьтанаас илүүтэй сүрэглэх чадвар нь гоц болохыг онцолдог. Шоргоолж, зээр зэрэг бусад сүрэглэх амьтнаас ялгаатай нь зөн билэгт бүрэн захирагддаггүй, шинэ нөхцөлд шинэ зохион байгуулалтанд орж чаддаг ухамсарт сүрэг ажгуу. Хомо сапенс хэмээх ухаант хүний өмнө нэндэрталийн хүн гэх нэгэн зүйл үүсчээ. Эдний яс ялангуяа Европоос их олддог. Гал олсон, тодорхой авиагаар хоорондоо нэлээд нарийн ойлголцдог энэ хүн-сүрэг бие томтой, сэтгэх чадвартай байжээ. Хэрэвзээ араас нь бид буй болоогүй бол эд одоо дэлхийг захирч байх байсан ч юм билүү?

Төв Африкт үүсэн улмаар бүх дэлхийгээр тархсан хомо сапиэнс гэгдэх бид нэндэртальчуудтай үзэлцэн тэднийг умарт туйл руу шахан хөөжээ. Хөөрхий тэд мөстлөгийн үед бүрэн сөнөсөн байна. Бид тэднээс сүрэглэх, зохион байгуулагдах чадвараар илүү байжээ. Ингээд хүний зүйл өөрийн баг бүлэг дотор ганцаар хоцорч, ямар ч өрсөлдөх өөр амьтангүйгээр манай гаригийг эзэгнэх болж. Хүмүүс сүрэглэх чадвараа улам төгөлдөршүүлж отог овог, аймаг гэж явсаар төр улс, шашин гэх мэтийн сюпэр сүргийн тогтолцоо бодож олжээ. Хувьслын явцад хүмүүс арьстан үүлдэр болон хоорондоо ялгагдсан төдийгүй түүхийн явцад хэл үүсэж үүнээ даган бие даасан соёлууд, улмаар иргэншлүүд бий болжээ. Нэгэн зүйлд хамрагдах хомо сапэнс биенээсээ ялгагдах биологийн болон соёлын ялгаануудтай болж авлаа. 

Хувь хүн сүрэг дотроо хүчтэй. Сүргээс шахагдвал хүн шиг өчүүхэн арчаагүй амьтан өөр үгүй биз. Эртний хүн нь сүргээсээ тасарвал наад зах нь араатанд бариулна, цаашилбал хамтын бүтээл болох оромж хүнс зэргээсээ сална. Сүрэг төгөлдөршихийн хэрээр хувь хүмүүсийн оюуныг эзэмдэх болжээ. Үүний нэг илэрэл нь шашин. Шашинаар гадуурхах, сүм хийдээс хөөх, улмаар тэрслэгчдийг бие мах бодийн хувьд устгах явдал хүний түүхэнд дэндүү элбэг үзэгдэл байв. Шашин хүчирхэгжих тутам түүнд хамаарах хувь хүн жижигрэнэ. Яг үүнтэй Төр ижил. Улс орон үндэстэн, улсын ба төрийн эрх ашиг гэдгээр гишүүдийг нийгмийн сүргийн хүчтэй зохион байгуулалтанд оруулж салж тасрах гэснийг хатуу цээрлүүлнэ. Ялангуяа тоталитар дэглэм энэ талаар гаажтай. Нацизм, коммунизм нь нам гэсэн сюпэр сүргийн элит бүлэг байгуулдаг ба эндээс гадуурхах, хөөх нь хувь хүнд том цохилт болдог. Чухам ийм нийгэмд сүргийн хүч чадалд наалдан түүнд үнэнч байх эсбөгөөс зохицуулах үүрэг хүлээснээр хувь хүн хүчирхждэг байна. 

Сүргийг захирахаар онцгойрон ялгарч хүчирхэгжсэн удирдагч бие хүн олон байсан. Гэтэл тэднээс шал өөр утгатай онцгойрогчид бас бий. Эд бол сүргээс тасрах, бие даах, үл хамаарах оролдлоготон хүний түүхэнд байнга л үзэгдэж байлаа. Шизофрени өвчтөнөөс авахуулаад сартваахи ухаантан хүртэл нийгмийн янз бүрийн спектрыг хамаарна. Иймээс эд үргэлж гадуурхагдаж байсан. Сүрэг тэднийг хатуу цээрлүүлнэ. Галиллей сүрэгт бууж өгсөн боловч хаалгаар гарахдаа “гэхдээ л эргэдэг л юм даа” гэж байв. Бруно бууж өгөлгүй амьдаараа шатаагдсан. Гээд үе үеийн аугаа сэтгэгчдийн ятгалгаар хувь хүний эрхийг хүлээн зөвшөөрсөн нийгмийн тогтолцоо буй болсон юм. Бие хүн сүргийг үл тоож болно, сүрэг үүний төлөө цээрлэл үзүүлэхгүй. Олонхи шийдвэр гаргана, цөөнх оршин тогтнох төдийгүй үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй гэсэн маягаар томъёологдов. 

Хууль орчны ийм бололцоо гарсан боловч хүн хэмээх нь угаасаа л сүргийн амьтан учир үй олноороо сүргээ нулимаад ганцаараа тэнээд явчихсангүй. Ерөнхийдөө сүргийн бүтэц хуучнаараа л оршин тогтносоор. Гээд хоёр гурван зуун жил өнгөрөхөд өөрийн бодолтой, түүгээрээ бахархдаг, сүргээс хамаарах хамаарал нь бага болсон, өөрийгөө илэрхийлэх чадвартай, биеэ тоосон хүчирхэг бие хүмүүс үй олон болжээ. Технологийн дэвшил ийм хүчирхэг бие хүмүүсийг улам олшруулах нөхцөл бүрэлдүүлэв. Мэдээж сүргээс ор тас тасран Робинзон Крузо шиг амьдрах хүн гарахгүй. Учир нь угаасаа л хүн нь сүргийн амьтан. Биологийн дизайн нь тэр юм. Харин хүний өөрийнх нь зохиосон сүргийн дэд болон дээд бүтцүүдийн хана хэрэм нурж унаж байна гэсэн үг.

Гэвч гэр бүл гэсэн байгаллаг, компани маягийн ашиг сонирхлын, найз нөхөд гэсэн сэтгэл санааны, төр, шашин мэтчилэнгийн сюпэр сүргийн бүтцүүд хүний нийгмийг үргэлж дагах болно. Энэ бүтцээс хэн ч ангид байхгүй боловч эдний алинаас нь ч асар бага хамааралтай хүчирхэг бие хүмүүс үржин олширлоо. Харин сул доройчууд сүргийн амьдралаас бүрэн хараат төдийгүй улам ахиу хамааралтай болохоор тэмүүлнэ. Нэг хэсэг нь сүргээр тэжээлгэх гэж тэмүүлдэг бол нөгөө хэсэг нь сүргийн нэр сүр хүч чадлын буянгаар өөрийн биеийг хүчирхэгжүүлэх гэж зүтгэнэ. Эхний хэв шинжийнхэн төрөөс болон сүм хийдээс улам ихийг нэхэж зүгээр тэжээлгэх гэсэн хандлагатай. Сүүлчийн хэв шинжийнхэн төр болон сүм хийдэд чухал алба хашиж сүргийн нэрээр бусдыг далайлган хүчтэй мэт харагдах гэсэн эрмэлзлэлтэй.

Төрд яагаад нийгмийн хамгийн адаг шаар болсон хэсэг нь очиж овооролддог шалтгааныг Фрэдэрих Хаек хачин гоё тодорхойлсон байдаг. Тэд сул дорой байдаг, нээлттэй нийгэмд амиа аваад, хүүрэн биеэ тээгээд явах чадвар мөхөс байдаг, иймээс төр рүү үхэн хатан зүтгэж түүний найдвартай нэг эрэг шураг нь болдог аж. Төрийн болон шашны ажлыг итгэл үнэмшлээрээ гүйцэтгэдэг, түүндээ мэргэшсэн үнэнч шудрага олон хүн бий. Гэтэл сүргийн дээд бүтэц болсон эдгээр институциүд дампуурсан, эв эеэ олохоо больсон, суларсан үед нь адаг шаарууд чихэн орж ирж үнэнч шудрага нэгнээ шахан гаргана. Парламент, Засгийн газар, гааль, цагдаа, татварын алба, нийгмийн даатгал, шүүх, төрийн яамд, агентлагууд зэрэг иргэдийг дарамталж болдог төрийн байгууллагуудад үнэнч шудрага хүмүүс бий нь бий л байх, гэхдээ ерөнхий бүрэлдэхүүнийг нь харахад олонхи нь тийш орох гэж чихэлдэн явсаар эцэст нь төрийн нэрээр гэмтэй гэмгүй хүмүүсийг айлгаж явдаг “хүчирхэг нэгэн” болдогийг бүгд харж байгаа. Хүчирхэг юм уу гэтэл төрийн хүнд суртлын машинаас нь салгаад хаячихвал эрэг дээр шидэгдсэн загас шиг хэд ангалзаад л үхнэ. Тэгэхээр тэдний хүч сүргийн эрэг шураг болсондоо байна. 

Тэртээ 100 мянган жилийн өмнө Төв Африкт үүссэн хомо сапенс сүрэг сүргээрээ тал тал тийш нүүдэллэн одож таран байрлажээ. Бурхан тэдэнд сүргийн амьдрал заяасан. Түүнээс гадна өөр хэнд ч өгөөгүй оюун ухааныг давхар бэлэглэсэн юм. Магадгүй энэ нь хомо сапенсийн байгаллаг ба оюунлаг хоёр тал нь байх. Арга билэг ч юм уу! Бурхан буг ч юм уу! Гэрэл сүүдэр ч юм уу! Нэгэнт Бурхан ингэж заяасан болохоор хүний нийгэм сүргийн бүтцээрээ л явсаар дуусах байх. Гэхдээ хүний оюунлаг тал нь сүргээс дайжих, тусгаарлах, үл хамаарах эмэлзлэлийг үргэлж төрүүлнэ. Өдгөө хүний аль ч үед байгаагүй олон хувь процент бие даасан хүмүүс бий болсон. Хүн бүр нийгмийн өмнө, хуулийн өмнө тэгш эрхтэй, чөлөөт худалдаа солилцоо нээлттэй, мэдээллийн технологи бүхэнд хүрэлцээтэй болсон үед энэ нь үй олныг хамрах бололцоотой болжээ. Бие даасан хүчирхэг хүн юутай бахархалтай, юутай сүртэй! Сүргийн эрэг шураг юутай гутамшигтай. Гэвч эрэг шурагнууд өөрийн гутамшигтай төрхийг мэддэггүй. Тэдний энэ хорвоод ирсэн зориулалт нь өөр юм даа. Гуанзанд орж ирсэн хүн гайгүй цадъя гэсэн ганц зорилготой байдаг биз дээ.

Б.Баабар /2025.02.24/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хубилай хааны үеийн хүрэл толийг хилээр гаргахыг завджээ 5 цаг 0 мин “Оюутан цэрэг” хөтөлбөрийн журам шинэчлэгдэв 5 цаг 1 мин Монгол, Японы худалдаа, логистикийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр УИХ-ын гишүүд Токио хотод ажиллав 5 цаг 4 мин Авлигатай тэмцэх газар “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д Зөвлөмж хүргүүлэв 5 цаг 5 мин “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын Үндэсний хороо хуралдав 5 цаг 6 мин Нийслэлийн удирдах ажилтнуудын зөвлөгөөн боллоо 5 цаг 7 мин УДЭТ-ын жүжигчид төрийн дээд одон, медалиар шагнагдлаа 5 цаг 10 мин Гурав хүртэлх насны хүүхдээ асарч буй эхийн сайн дурын даатгалын шимтгэл өөрчлөгдөв 5 цаг 11 мин Монголын чөлөөт бөхийн холбоо Лос-Анжелес 2028 олимпын циклийн шигшээ багийг бүрдүүллээ 5 цаг 18 мин Володимир Зеленский: Украиныг НАТО-д элсүүлбэл би огцроход бэлэн 5 цаг 20 мин Л.Гантөмөр: Оюутолгойн зэсийг бүрэн гүйцэд экспортолбол 1.8 тэрбум ам.долларын борлуулалт бэлэн байна 6 цаг 53 мин Цагаан сараар цаг агаар ямар байх вэ? 7 цаг 3 мин Мөсөнд авиралтын дэлхийн цомоос монголчууд хоёр алт, нэг мөнгөн медаль хүртэв 7 цаг 12 мин Германы хувьцааны фьючерс, евро өсөлттэй гарч, Мерцийн ялалт зах зээлд эерэг нөлөө үзүүлэв 8 цаг 33 мин Хятад, Австралийн цэргийн сургуулилалтын талаар маргаан үүсэв 8 цаг 35 мин Илон Маскийн АНУ-ын засгийн газрын ажилтнуудад илгээсэн имэйл төөрөгдөл үүсгэв 8 цаг 38 мин Уоррен Баффетийн жил тутмын захидал: АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр татвар төлөлт ба санхүүгийн сэрэмжлүүлэг 8 цаг 40 мин Украины дайн эхэлсний гурван жилийн ой: Зеленскийн мэдэгдэл ба АНУ-тай харилцах асуудал 8 цаг 43 мин Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг 2025 оны Ази тивийн АШТ-д оролцох эрх авч чадсангүй 8 цаг 46 мин АТГ-аас нийтийн эзэмшлийн зам талбайн төлбөртэй зогсоолын эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх зөвлөмж хүргүүлэв 8 цаг 48 мин
iИх уншсан
Үндэсний гадуурхал, глобаль Булли Ц.Баатархүү: Хиймэл оюуныг бид үзэл суртлын зэвсэг биш, ил т... АНУ-ын засаг захиргаа томоохон хэвлэл мэдээллийн байгууллагу... Орос, АНУ-ын хэлэлцээрийг удирдах Америкийн төлөөлөгчид хэн ... Баваарын тэнгэр доор Рио Тинто, Инвескор ББСБ жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжи... Баялгийн хараал Украин дээр буусан нь энэ юм болов уу? "Урсгал" кино дэлгэцнээ: Хэн үзэх ёстой вэ? Б.Батцэцэг: Мянга гаруй зөвшөөрлийг 381 болгож цөөлсөн ч сал... Трампын Ерөнхийлөгчийн хоёр дахь бүрэн эрхийн эхний сар: Гол... ХҮН СҮРЭГ Жижиг улсын улстөрчид эх орон, ард түмнээ л тонох юм даа "Төрийн банк" ХК 2024 оны ногдол ашгийг хуваарилахаар шийдвэ... Дэлхийн дотоод цөм 15 жилийн дараа бүрэн зогсоно гэж эрдэмтэ... Э.Болормааг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татахыг шаардав Баруун цанхийн уурхайд бульдозерийн жолооч амиа алджээ БНАКонгод M23 босогчдын давшилт үргэлжилж, Букаву хотыг эзлэ... Коста-Рика АНУ-аас цагаачдыг хүлээн авч эхэллээ Трамп Зеленскийг “сонгуульгүй дарангуйлагч” гэж нэрлэв БНСУ тактикийн шинэ баллистик пуужинг зэвсэглэлдээ хүлээн ав...
Top