Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Нийтээр амрах баярын өдөр шилжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Тогтоолын дагуу энэ сарын 3-5-ны өдрүүд буюу шинийн 4, 5, 6-нд бүх нийтээр амрахаар шийдвэрлэв. Энэ нь сар шинийн баярын дараах өдрүүдэд иргэдийн ачааллыг зохицуулах, гэр бүлийн хүрээнд баяр тэмдэглэх боломжийг бүрдүүлэх зорилготой юм.
Мөн бүх нийтээр амрах өдөр болгон өөрчилсөн эдгээр гурван өдрийг 2025 ондоо багтаан нөхөн ажиллуулах боломжтой байхаар зохицуулалт хийжээ. Энэ талаар төрийн бүх шатны байгууллагын удирдлагуудад үүрэг өгч, нөхөн ажиллуулах хуваарийг зохион байгуулахыг даалгасан байна.
Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар