x

Зөвлөлдөх зөвлөлийн даргаар Г.Чулуунбаатар, орлогч даргаар Б.Отгонтөгс сонгогдлоо

“Зөвлөлдөж шийдье” сэдэвт зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо.

Хуралдааныг Зөвлөлдөх зөвлөлийн ажлын алба зохион байгуулж, Зөвлөлийн хамгийн ахмад настай гишүүн, Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооноос нэр дэвшиж сонгогдсон, эдийн засагч Ө.Ганхуяг даргалав.

Хуралдаан даргалагч Ө.Ганхуяг Зөвлөлдөх зөвлөлийн даргыг сонгох, хуралдааны дэгийг батлах болон бусад гэсэн асуудлуудыг хэлэлцэхээр танилцуулж, батлуулсны дараа Зөвлөлдөх зөвлөлийн даргыг сонгох асуудлыг хэлэлцэв.

“Зөвлөлдөх санал асуулгын тухай” хуулийн 9.2-т “Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүн дотроосоо нэр дэвшүүлэн, хуралдаанаараа хэлэлцэж даргыг сонгоно” гэж заасны дагуу Зөвлөлийн даргад нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэв. Хувь иргэнээр нэр дэвшиж сонгогдсон, радио электроникийн инженер Д.Моондой, МУИС-ийн Үндсэн хуулийн эрхзүйн хүрээлэнгээс нэр дэвшиж сонгогдсон, судлаач О.Мөнхсайхан нар ШУА-аас нэр дэвшиж сонгогдсон, академич Г.Чулуунбаатарыг, хувь иргэнээр нэр дэвшиж сонгогдсон багш, нийтлэлч Г.Галбадрах, эдийн засагч Б.Отгонтөгс нар хувь иргэнээр нэр дэвшиж сонгогдсон Б.Отгонтөгсийг Зөвлөлийн даргад нэр дэвшүүлэв.

Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүн Зөвлөлийн даргад нэр дэвшигчдийн талаар хэлэлцэж, олонхын саналаар академич Г.Чулуунбаатарыг даргаар сонгов. Энэ үеэр Зөвлөлдөх зөвлөл орлогч даргатай байхаар тогтож, эдийн засагч Б.Отгонтөгсийг сонголоо.

Хуралдаанаар Зөвлөлдөх зөвлөлийн хуралдааны дэгийн төслийг хэлэлцэн батлав. Зөвлөлийн хуралдааны дэгийн төсөлд, хэлэлцэх асуудлын дараалал, тов, асуудал хэлэлцэхэд албан тушаалтан, иргэнийг оролцуулах болон хуралдааны ирц, санал хураалт, гишүүдийн оролцоо, Зөвлөлийн даргын эзгүй үед орлох, асуудал хэлэлцэх үед гишүүдээс асуулт асуух, үг хэлэх, хуралдааны явцыг баримтжуулах, шийдвэрийг ёсчлох зэрэг асуудлуудыг нарийвчлан тусгасан байна.

Зөвлөлдөх зөвлөлийн хуралдаанд Үндэсний статистикийн хорооны Дэд дарга Д.Лхамсүрэн оролцож, Зөвлөлдөх санал асуулгад оролцогчдыг сонгох аргачлалын тухай болон 2017 онд болсон Зөвлөлдөх санал асуулгад оролцогчдыг сонгосон түүврийн аргын талаар танилцуулга хийв.

Үндэсний статистикийн хорооны Тооллого, өгөгдлийн шинжилгээний газрын дарга Ш.Ариунболд түүврийн арга зүй, түүний дизайны талаар танилцуулсан юм. Тэрбээр аймаг, хот, сум, дүүрэг гэх мэт засаг захиргааны хуваарьт суурилсан газарзүйн байршлаар кластер үүсгэх, тэдгээрт оногдох өрхийг сонгох, сонгогдсон өрхийн гишүүдээс санал асуулгад оролцогчийг сонгох гэсэн гурван үе шатаар түүврийг хийхээр төлөвлөж буйг дурдаад, түүвэр судалгааны арга нь харьцангуй бага цаг хугацаанд мэдээлэл цуглуулдаг, зохион байгуулалтын хувьд хялбар, асуултын тоог хангалттай хэмжээнд нэмэгдүүлэх боломжтой, зардал хэмнэдэг зэрэг олон давуу талтайг онцлов.

Танилцуулга, мэдээллийг сонссоны дараа Зөвлөлдөх зөвлөл санал асуулгад оролцох иргэний тоог тогтоох, Улсын Их Хурлын сонгуульд оролцсон сонгогчдын нэрийн жагсаалтад ороогүй 18-19 настай иргэд болон гадаадад оршин суугч иргэдийг хамруулах, эсэх асуудлуудыг хэлэлцлээ.

Дээрх асуудлуудаар Зөвлөлдөх зөвлөлийн орлогч дарга Б.Отгонтөгс, Зөвлөлийн гишүүн Д.Моондой, Г.Галбадрах, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос нэр дэвшиж сонгогдсон, хөдөлмөрийн эдийн засагч С.Эрдэнэбат, “Бодлогод залуусын хяналт” ТББ-аас нэр дэвшиж сонгогдсон, эрх зүйч Ц.Мандхайхатан, “Транспаренси интернэшнл Монгол" ТББ-аас нэр дэвшиж сонгогдсон, эрх зүйч Л.Төр-Од, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас нэр дэвшиж сонгогдсон, эдийн засагч О.Амартүвшин нар асуулт асууж, санал хэллээ.

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 11.6-д “Зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шатанд оролцох иргэнийг энэ хуулийн 11.5-д заасан тоонд багтаан хамгийн сүүлийн удаа явагдсан Улсын Их Хурлын болон аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулиар гаргасан сонгогчдын нэрийн жагсаалтаас тохиолдлын зарчмаар сонгож авна” гэж заасан. Энэ заалтын дагуу хамгийн сүүлд буюу 2020 онд явагдсан Улсын Их Хурлын сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтаас Зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шатанд оролцох иргэнийг сонгохоор тогтов.

Үндэсний статистикийн хорооны саналыг харгалзан, энэ удаагийн Зөвлөлдөх санал асуулгад оролцох иргэдийн тоог 1570-аар тогтоов. Улсын Их Хурлын 2020 оны сонгуулиар гаргасан сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн гадаад улсад оршин амьдарч буй иргэдийн үндсэн баримт бичгийг үндэслэн, Зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шатанд оролцуулах боломжийг бүрдүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АНУ: Жижиг зөрчил гаргасан оюутнуудын F-1 визийг хүчингүй болгожээ 2 мин Сэлэнгэ аймаг энэ онд 16 сая ширхэг тарьц, суулгацыг зах зээлд борлуулна 9 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм... 12 мин “Онцгой төгөл"-д анхны модыг тарилаа 17 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар улсад албан ёсны айлчлал хийнэ 23 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 27 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 30 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан 34 мин Гадаад паспорт дахин захиалахад илүү хялбар болсон 11 цаг 54 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн 12 цаг 16 мин Долгион бид хоёр 12 цаг 22 мин Монголын анагаах ухааны эртний номуудыг ЮНЕСКО-н жагсаалтад бүртгэв 12 цаг 43 мин "Төрийн байгууллагууд тендерт шалгарсан мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа дамжуулна" 13 цаг 54 мин Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 15 цаг 58 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 15 цаг 59 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 16 цаг 0 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 16 цаг 1 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 16 цаг 2 мин Засгийн газраас нийслэлийн дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэр гаргалаа 16 цаг 3 мин Засгийн газар улаанбурханы дэгдэлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо 16 цаг 4 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top