АН-ын эв нэгдлийн ажлын хэсгийн дараагийн хурал өнөөдөр 10.00 цагт хуралдахаар товложээ.
Оны өмнө хуралдаж ажлын хэсгийн дотоод журмыг эцэслэж, ажлын хэсгийг бүтцийг баталсан байна. Ажлын хэсэг нь дотроо Хууль эрхзүй, үндсэн дүрмийн дэд хэсэг, Зохион байгуулалтын дэд хэсэг, Мэдээлэл сурталчилгааны дэд хэсэгтэй байхаар тогтжээ.
Дэд хэсгийн ахлагч нарыг зөвшилцөн санал хурааснаар Хууль эрхзүй, үндсэн дүрмийн дэд хэсгийн ахлагчаар АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Жаргалан, Зохион байгуулалтын дэд хэсгийн ахлагчаар АН-ын ҮБХ-ны гишүүн Ц.Баатархүү, Мэдээлэл сурталчилгааны дэд хэсгийн ахлагчаар АН-ын ҮБХ-ны гишүүн М.Чимэддорж нарыг сонгожээ.