x

ЭЗБХ: Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа  Засгийн газраас 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ирүүлсэн Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийн зөвшилцөх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Төслийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.

Тэрээр танилцуулгадаа, Монгол Улс, Азийн Хөгжлийн банктай хамтран “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг Уур амьсгалын ногоон сан, Европын хөрөнгө оруулалтын банкны хамтын санхүүжилтээр хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яамнаас хөдөө аж ахуйн логистик, ханган нийлүүлэлтийн төв үйлдвэр болон кластерын зориулалттай байршлуудыг тодорхойлж, мөн Азийн хөгжлийн банкны зүгээс нийгэм, эдийн засаг, байгаль орчин зэрэг шалгуур үзүүлэлтүүдэд үндэслэн тодорхойлсон байршлуудад харьцуулалт хийж, нийт 15 аймгийн төв болон 34 сумын төвүүдэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр сонгосныг дурдсан.

Хөтөлбөр хэрэгжсэнээр хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тохиромжтой эхний 15 аймгийг сонгож, цаашид гол нэрийн 19 нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд шаардлагатай дэд бүтэц, санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх нөхцөл боломж бүрдэнэ. Түүнчлэн тус хөтөлбөр хэрэгжсэнээр “Шинэ сэргэлтийн бодлого”-ын   зургаан  төслийн тулгуур болох хот, хөдөөгийн сэргэлтийг дэмжиж, эдийн засаг, нийгмийн хувьд өрсөлдөх чадвартай аймаг, сумдын төвийг бий болгон мал аж ахуйн өртгийн сүлжээг өргөтгөх, цаашлаад бүтээгдэхүүний өртгийг бууруулах чиглэлээр хөгжлийн загвар, хувьслыг дэмжих чухал үр дүнг бий болгоно гэдгийг сайд танилцуулгадаа онцлов.

Мөн тэрээр, хөтөлбөрийг дараах үе шаттайгаар зохион байгуулж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна гэлээ. 

Үүнд:

-Аймаг болон сумын төвүүдийн дэд бүтцийг хөгжүүлэх, үүнд төвлөрсөн дулаан хангамжид нь ус зайлуулах хоолой, бохир усны хоолой зэрэг аймаг, сумдын дэд бүтэц, дутагдлыг шийдвэрлэхэд;

-нэмүү өртөг шингэсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжихийн зэрэгцээ бэлчээрийн доройтлыг арилгах зорилгоор малчдын бэлчээрлэх дадлыг сайжруулах, сүргийн бүтцийг чанаржуулах;

-агробизнес эрхлэгчдэд тулгардаг санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх үүднээс зах зээлээс бага хүүтэй, нөхцөл сайтай, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа урт зээлийг жижиг дунд үйлдвэрлэгчдэд хүргэх, бизнес эрхлэгчдэд зээлд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх;

-тус хөтөлбөрийн үр дүнг бататгах, хэрэгжилтийг хангах, хөтөлбөрт оролцогчдын чадавхыг сайжруулах зорилгоор хөдөлмөрийн бүрэлдэхүүн хэсгийн хэрэгжилтэд шаардлагатай төлөвлөгөө, арга хэрэгслүүдийг нэвтрүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн паркийн менежменттэй холбоотой төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарцуулалтыг судлах зэрэг асуудлууд тусгагдсан байна.

Ерөнхий хэлэлцээрийг яаралтай батлуулснаар Уур амьсгалын ногоон хөгжлийн сангаас олох 40 сая ам.долларын буцалтгүй тусламжийн эх үүсвэрийг хадгалах, баталгаажуулах боломж бүрдэнэ. Түүнчлэн Уур амьсгалын ногоон сангаас авч буй зээл 130 сая ам.доллар нь 0 хувийн хүүтэй, 10 жилийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж, 40 жилийн эргэн төлөгдөх нөхцөлтэй. Мөн Азийн хөгжлийн банкнаас авч буй зээл 270 сая ам.доллар нь  2 хувийн хүүтэй, 5 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөөд 25 жилийн эргэн төлөгдөх нөхцөлтэй. Европын хөрөнгө оруулалтын банкнаас авч буй 150 сая  ам.доллар нь тогтмол 2.92 хувийн хүүтэй, 5 жил үндсэн ч төлбөрөөс чөлөөлөгдөж, 25 жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл гэдгийг танилцуулгад дурджээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Д.Батлут, Т.Доржханд, О.Цогтгэрэл нар асуулт асууж, санал хэлсний дараа Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжив.

Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар тогтлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ...
Top