x

Г.Дамдинням: Төрийн өмчит компаниудыг яаралтай олон нийтийн хяналтад оруулах шаардлагатай

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг менежментийг сайжруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Бараг хагас жилийн өмнө бид шинээр ТӨК байгуулахыг хориглох, Төрийн өмчит компаниудыг чадавхаар нь ялгаад хувьчлах тогтоолын төслийг санаачилж өргөн барьсан нь "Нүүрсний хулгай" илэрч байгаа энэ үед таарч батлагдах болж байна. Энэ нүүрсний хулгай бол зөвхөн нэг компани, бүлэг хүмүүсийн асуудал биш. Хэдэн хүн шоронд хийгээд энэ асуудлыг шийдэж чадахгүй.

Засаглалыг нь олон нийтийн хяналтын дор оруулж байж асуудлыг шийднэ. Угаасаа өнөөдөр төрийн өмчит компаниуд бүгд засаглал нь данхар, олон нийтийн ямар ч хяналтгүй, УИХ-аас илүү санхүүгийн эрх мэдэлтэй байгаа нь гол асуудал юм.

Монгол Улсын 2023 оны улсын төсөв гадаадын зээл тусламжтайгаа нийлээд 3.5 их наяд. Үүнийг 76-лаа 2-3 сар хэрэлдэж хэлэлцэж баталдаг байтал “Эрдэнэс Таван Толгой” компанийн 2023 оны хөрөнгө оруулалтын дүн 4.2 их наядыг хэдхэн хүн батлах жишээтэй. Ингэхдээ УИХ-д огт мэдэгдэхгүй баталдаг, нүүрсээ зардаг. Хулгай эндээс л эхэлж байна шүү дээ. Тиймээс бидний санаачилсан тогтоолын төслийн гол санаа нь ТӨК-уудыг цэгцэлье, нээлттэй компаниуд болгоё гэдэг асуудал байгаа. Төр өмчөө буцааж авч болно, гэхдээ хөрөнгийн бирж дээр гаргаж олон нийтийн хяналтад оруулдаг энэ системийг зайлшгүй хийх ёстой.

Монгол улсын Ерөнхий сайд өчигдөр Их хурал дээр “Төрийн өмчийн компаниудыг олон нийтийн нээлттэй компани болох багц хуулийн төсөл" өргөн барина гэж мэдэгдсэн. Энэ бол энэ тогтоолын дараа зайлшгүй хэрэгжих ёстой хууль шүү. Үнэхээр л эх оронч болмоор байгаа бол бид энэ тогтоол, хуулийн төслийг бүгдээрээ санал нэгтэйгээр дэмжих ёстой шүү” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 7 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 20 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 52 мин Чухал элементийн хайгуул, олборлолтын талаар санал солилцов 1 цаг 3 мин Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин авлигын хэрэгт буруутгав 1 цаг 11 мин Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцлага тооцох вэ? 1 цаг 44 мин Б.Асадыг Сирийн талд шилжүүлэн өгөхөөс татгалзжээ 2 цаг 8 мин “The MongolZ” багийн тоглогч, их мастер Б.Мөнгөнтуул XI байрт жагслаа 2 цаг 15 мин Истанбулд газар хөдөлсний улмаас 200 гаруй хүн гэмтэж бэртжээ 2 цаг 21 мин Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийг энэ сард олгоно 2 цаг 27 мин Ачааны автомашин суудлын автомашинтай мөргөлджээ 2 цаг 33 мин МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? 2 цаг 42 мин Түлш нийлүүлэх 20 жилийн хэлэлцээрийг Засгийн газарт буцаав 4 цаг 27 мин Д.Трампын татварын эсрэг хамтран тэмцэхийг уриалжээ 4 цаг 40 мин АНУ: Жижиг зөрчил гаргасан оюутнуудын F-1 визийг хүчингүй болгожээ 4 цаг 48 мин Сэлэнгэ аймаг энэ онд 16 сая ширхэг тарьц, суулгацыг зах зээлд борлуулна 4 цаг 55 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм... 4 цаг 58 мин “Онцгой төгөл"-д анхны модыг тарилаа 5 цаг 3 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар улсад албан ёсны айлчлал хийнэ 5 цаг 9 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 5 цаг 14 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х... Монгол Улсад ажиллаж буй гадаад иргэдийн тоо нэмэгдэж, уул у... Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ... Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо
Top