x

Ц.Анандбазар: Тавантолгой бол гайхамшигтай орд, мөнгөний машин. Ямар ч хүн хараад хулгай хийхгүй сууж чадахгүй

Нүүрсний хулгайн хэрэгт шууд болон шууд бусаар холбогдсон 17 хүний нэрийг өчигдөр АТГ-аас зарласан билээ. Энэ дотор УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын нэр толгой цохиж буй. 

Тэгвэл өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Анандбазар өөрийн байр сууриа илэрхийллээ. 

Тэрээр "Жинхэнэ хулгайч нарын нэрийг ард түмэн мэдэж байгаа юм билээ. Хүн болгон мэдэж байгаа. Тавантолгой бол гайхамшигтай орд. Мөнгө хэвлэдэг машин. Ганц аюултай зүйл нь гэвэл үүнийг харж буй албан тушаалтнууд энэ мөнгийг үеийн үед идэж иржээ.

Одоо ер нь би УИХ-ын гишүүн болсон утга учраа ойлгож байна. 1990 онд малыг, 1996 онд байрыг үнэгүй хувьчилсан шиг бүх хувьцааг ард түмэнд шилжүүлэх хэрэгтэй. Хулгай хийснийхээ төлөө УИХ-ын 76 гишүүн уучлалт гуйгаад "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг ард түмний өмч болгож өгөх ёстой гэдгийг Ерөнхий сайдад хандаж хэлмээр байна.

Ямар ч хүн Тавантолгойг хараад хулгай хийхгүй сууж чадахгүй. Цаашдаа ч энэ хулгай үргэлжилнэ. 100 хувь ард түмний өмч болох юм бол ядарсан ард түмэн амьдарч чадна. Үүн шиг орд дэлхийд байхгүй.

Хулгайч нарыг олоод ард түмэндээ хувьцааг нь өгье. Ингэвэл ард түмэн цалин хөлс ярьж, амьдрал ядуу байна гэж үглэхээ болино. Эзэн нь өөрөө харвал хулгай гарахгүй. Хэн нэгнийг барьж шоронд хийснээр энэ хулгай дуусахгүй. Баригдахгүй байх гэж бодоод л хулгай хийчихдэг юм билээ. Баригдах болоод ирэхээр хэн нэгэн рүү түлхэж өөрсдийгөө аргалдаг. 

Нэр зарла гээд байхаар хуулийн байгууллагынхан зарлахаас өөр аргагүй. Цаасан дээр нэг зүйл байхаар нь толгойгоо авч үлдэхийн тулд нэр зарласан хэрэг. Хэчнээн хүнийг ингэж хэлмэгдүүлэх вэ" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 24 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 37 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 1 цаг 8 мин Чухал элементийн хайгуул, олборлолтын талаар санал солилцов 1 цаг 19 мин Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин авлигын хэрэгт буруутгав 1 цаг 28 мин Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцлага тооцох вэ? 2 цаг 1 мин Б.Асадыг Сирийн талд шилжүүлэн өгөхөөс татгалзжээ 2 цаг 25 мин “The MongolZ” багийн тоглогч, их мастер Б.Мөнгөнтуул XI байрт жагслаа 2 цаг 32 мин Истанбулд газар хөдөлсний улмаас 200 гаруй хүн гэмтэж бэртжээ 2 цаг 37 мин Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийг энэ сард олгоно 2 цаг 43 мин Ачааны автомашин суудлын автомашинтай мөргөлджээ 2 цаг 50 мин МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? 2 цаг 58 мин Түлш нийлүүлэх 20 жилийн хэлэлцээрийг Засгийн газарт буцаав 4 цаг 44 мин Д.Трампын татварын эсрэг хамтран тэмцэхийг уриалжээ 4 цаг 56 мин АНУ: Жижиг зөрчил гаргасан оюутнуудын F-1 визийг хүчингүй болгожээ 5 цаг 5 мин Сэлэнгэ аймаг энэ онд 16 сая ширхэг тарьц, суулгацыг зах зээлд борлуулна 5 цаг 12 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм... 5 цаг 15 мин “Онцгой төгөл"-д анхны модыг тарилаа 5 цаг 20 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар улсад албан ёсны айлчлал хийнэ 5 цаг 26 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 5 цаг 30 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х... Монгол Улсад ажиллаж буй гадаад иргэдийн тоо нэмэгдэж, уул у... Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ... Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо
Top