x

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "хоёр галын" дунд байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганд үг хэлжээ. Тэр энэ үеэрээ “Нүүрсний хулгайтай хийх тэмцэл Төрийн ордон дотор хүчин мөхөстөж байхад гадна гарч жагссан иргэд, залуустаа баярлалаа” гэв. Мөн “авилгатай хийх тэмцэлд нам харгалзахгүй, тэмцлээсээ ухрахгүй” гэсэн нь өөр дээр дахин “гал дуудсан” хэрэг болов. Хоёр өдрийн өмнө АТГ-аас “нүүрсний хулгайч”-аар зарласан УИХ-ын долоон гишүүний тав нь МАН-ын гишүүн байсан явдал нийгэмд “буум” болоод байгаа. Таван гишүүн Төрийн ордонд хэвлэлийн бага хурал зарлаж, “Жинхэнэ хулгайчдаа далдлахын тулд биднийг золиос болгон шидэж өглөө. Намаасаа гарна, жагсаалд нэгдэнэ” хэмээн мэдэгдсэн. Товчхондоо энэ хэргээс болж эрх баригч нам дотор томоохон зөрчилдөөн үүсэх нь тодорхой болов.

Мөн түүний хэлсэн үгэн дотор “Арван хуруундаа алтан бөгжтэй хууль сахиулагчдыг шударга ёс тогтооно гэдэгт олон нийт эргэлзэж байна. Зайсангийн амнаас Санзайн зуслан хүртэл Жи класс хөлөглөж, тансаг хаусанд амьдардаг төрийн албан хаагчдыг орлогоо нотлохыг ард түмэн шаардаж байна” гэсэн явдал нь өмнөхөөсөө ч илүү том “галаар” наадаж буй хэрэг юм.

Хэн ч харсан Ерөнхий сайдын хэлсэн энэ үг хуулийн байгууллагын томчууд, тэднийг ивээж байдаг эзэд рүү нь чиглэсэн болохыг ойлгож  болно. Жирийн нэг хууль сахиулагч, эргүүлийн цагдаа Зайсангийн аманд хаустай, Санзайд зуслантай, Жи клас хөлөглөж явахгүй нь ойлгомжтой. Хуулийн байгууллагын томчуудын энэ лут “хангамжийн” зардал хаанаас гардаг вэ гэдэг ч бас тодорхой. Арван хуруундаа алтан бөгж зүүсэн прокурор ядарсан, ядуурсан иргэдийн төлөө үг хэлнэ гэж байх уу? Жи клас унаж, Зайсангийн аманд хаус бариулахад прокурорын цалин хүрэлцэх үү?

Тиймээс Ерөнхий сайд хэдийгээр “Жагсагчид шаардаж байна” гэж хэлсэн боловч энэ үгийг чуулганы индэр дээрээс чанга дуугаар дамжуулснаараа өөрөө ч гэсэн “хам хэрэгтэн” болж байгаа юм. Магадгүй иргэдийн энэ шаардлагаар дамжуулаад хуулийн байгууллага дотор цэвэрлэгээ хийх боломж, нөхцлийг ч гэсэн Ерөнхий сайдын зүгээс олж харсан байж мэдэх юм.

Ингээд нүүрсний хулгайтай эхлүүлсэн тэмцлээсээ болж нам дотроо багагүй шахаанд ороод байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэг дор хоёр галын дунд хавчуулагдсан болж таарч байна. Нэг талаас намын нөхөд, нөгөө талаас “авилгажсан” гэгддэг хууль, шүүхийнхэн.

Товчхондоо, Ерөнхий сайд чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэлсэн үгээрээ “Ордны гадна жагсаж байгаа иргэдийн дэмжлэг суларвал ордон дотор, нам дотроо хийж буй тэмцэл ялагдах магадлалтай шүү” гэдгийг тойруугаар анхаарууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 10 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 23 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 55 мин Чухал элементийн хайгуул, олборлолтын талаар санал солилцов 1 цаг 5 мин Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин авлигын хэрэгт буруутгав 1 цаг 14 мин Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцлага тооцох вэ? 1 цаг 47 мин Б.Асадыг Сирийн талд шилжүүлэн өгөхөөс татгалзжээ 2 цаг 11 мин “The MongolZ” багийн тоглогч, их мастер Б.Мөнгөнтуул XI байрт жагслаа 2 цаг 18 мин Истанбулд газар хөдөлсний улмаас 200 гаруй хүн гэмтэж бэртжээ 2 цаг 24 мин Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийг энэ сард олгоно 2 цаг 30 мин Ачааны автомашин суудлын автомашинтай мөргөлджээ 2 цаг 36 мин МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? 2 цаг 45 мин Түлш нийлүүлэх 20 жилийн хэлэлцээрийг Засгийн газарт буцаав 4 цаг 30 мин Д.Трампын татварын эсрэг хамтран тэмцэхийг уриалжээ 4 цаг 43 мин АНУ: Жижиг зөрчил гаргасан оюутнуудын F-1 визийг хүчингүй болгожээ 4 цаг 51 мин Сэлэнгэ аймаг энэ онд 16 сая ширхэг тарьц, суулгацыг зах зээлд борлуулна 4 цаг 58 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм... 5 цаг 1 мин “Онцгой төгөл"-д анхны модыг тарилаа 5 цаг 6 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар улсад албан ёсны айлчлал хийнэ 5 цаг 12 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 5 цаг 16 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х... Монгол Улсад ажиллаж буй гадаад иргэдийн тоо нэмэгдэж, уул у... Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ... Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо
Top