x

Б.Ган-Очир: ҮАБЗ-ийн шийдвэрээр нууцад хамруулсан нүүрсний гэрээний эх хувийг ил болго!

Нүүрсний хулгайн хэрэгт шууд болон шууд бусаар холбогдсон 17 хүний нэрийг өчигдөр АТГ-аас зарласан билээ. Үүнээс хойш нүүрсний хулгайд оролцсон гэх гишүүд бүгд ээлж дарааллан мэдээлэл хийж байна. 

Өнөөдөр мөн нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар Ерөнхийлөгч асан Х.Баттулга талын АН-аас мэдээлэл хийлээ.

Энэ талаар АН-ын дэд дарга Б.Ган-Очир "Эрх баригч нам нүүрсний хулгайн асуудал дээр байж болох бүхий л муу муухай аргаа хэрэглэж байна. Буруу бүхнийг хэн нэгэн рүү чихэхгүйгээр тухайн асуудлын үнэнийг олно. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын даргад гурван саналтай албан бичиг хүргүүлнэ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх та 2017-2021 оны хооронд ҮАБЗ-ийн хуралдаанаар хэлэлцэж төрийн нууцад хамааруулахаар шийдвэрлэсэн нүүрсний гэрээнүүдийн талаарх хурлын тэмдэглэлийг өгөөч. Хэн нь юу гэж яаж ярьсан гэдгийг бид мэдмээр байна. Мөн энэ хугацаанд төрийн нууцад хамааруулсан нүүрсний гэрээний жагсаалт, эх хувийг нь үзмээр байна.

2021 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд ҮАБЗ-ийн шийдвэрээр төрийн нууцад хамруулсан гэрээний эх хувийг бас үзмээр байна. ҮАБЗ нь ажлаа УИХ-ын өмнө тайлагнадаг.

Монгол Улсын 4-5 жилийн төсөвтэй тэнцэхүйц хөрөнгийг хулгайлсан гэх асуудал чамгүй хугацаа өнгөрч, гадаа хүмүүс байсаар байтал УИХ, ҮАБЗ-ийн гишүүд зүгээр хараад сууж болохгүй. Хуульд заасан эрх хүрээний хүрээнд тодорхой арга хэмжээг аваач. Нэгнийгээ цахим орчинд гүтгүүлмээргүй байна. Бураатай хүмүүсийг нь шийтгэмээр байна.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан иргэдийг төөрөлдүүлж байна. Монголоос тээвэрлэсэн нүүрс БНХАУ-д очоод, тэдний талтай тохироод, тэр мөнгө нь Монгол руу эсвэл оффшор данс руу ороод байгаа асуудлыг нэг мөргөцөг болгож, жижиг Тавантолгой руу аваачиж байгаа. Орон нутгийн иргэдийн өмчтэй Тавантолгойг МАН булааж авах ч гэж байгаа юм билүү?

Бүх зүйлийн буруутан Д.Бат-Эрдэнэ гэдэг хүн боллоо. АН-аас сонгогдсон А.Адъяасүрэн гишүүнийг харлуулж байна. Намын улс төрийн зөвлөл өмөөрөх ёстой. 2020 онд АН-аас УИХ-ын гишүүнээр сонгогдсоныхоо хариуд нүүрсний тээвэр хийдэг байсан бүх бизнесээ МАН-д хураалгасан. 

Нүүрсний хулгайн хэргийн жинхэнэ эзэн гэхээр 2012 оноос хойших Засгийн газрын бүрэлдэхүүн учраас тэд өөрсдийнхөө нэрийг бичиж өгөх хэрэгтэй болоод байна. Ийм асуудал бид бүхэнд тулгараад байна" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 29 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 42 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 1 цаг 13 мин Чухал элементийн хайгуул, олборлолтын талаар санал солилцов 1 цаг 24 мин Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин авлигын хэрэгт буруутгав 1 цаг 33 мин Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцлага тооцох вэ? 2 цаг 6 мин Б.Асадыг Сирийн талд шилжүүлэн өгөхөөс татгалзжээ 2 цаг 30 мин “The MongolZ” багийн тоглогч, их мастер Б.Мөнгөнтуул XI байрт жагслаа 2 цаг 37 мин Истанбулд газар хөдөлсний улмаас 200 гаруй хүн гэмтэж бэртжээ 2 цаг 42 мин Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийг энэ сард олгоно 2 цаг 48 мин Ачааны автомашин суудлын автомашинтай мөргөлджээ 2 цаг 55 мин МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? 3 цаг 3 мин Түлш нийлүүлэх 20 жилийн хэлэлцээрийг Засгийн газарт буцаав 4 цаг 49 мин Д.Трампын татварын эсрэг хамтран тэмцэхийг уриалжээ 5 цаг 1 мин АНУ: Жижиг зөрчил гаргасан оюутнуудын F-1 визийг хүчингүй болгожээ 5 цаг 10 мин Сэлэнгэ аймаг энэ онд 16 сая ширхэг тарьц, суулгацыг зах зээлд борлуулна 5 цаг 17 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм... 5 цаг 20 мин “Онцгой төгөл"-д анхны модыг тарилаа 5 цаг 25 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар улсад албан ёсны айлчлал хийнэ 5 цаг 31 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 5 цаг 35 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х... Монгол Улсад ажиллаж буй гадаад иргэдийн тоо нэмэгдэж, уул у... Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ... Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо
Top