x

Ерөнхий сайдын толгой хаана вэ?

Уг нь ухаан бодол гэж асуух ёстой байх. Гэвч уг хүн нь өөрөө ийм мэтийн зүйлээс ангид хэмээн үнэлэгддэг учраас зүгээр “мөрөн дээр толгой бий юу?” л гэж асууж буй хэрэг.

Өчигдөр “Улаанбал”-ын сэтгүүлч Монгол Улсын Ерөнхий сайдыг “амьд уу?” хэмээн эрэн сурвалжлав. Хүнд хэцүү энэ үед ачааны хүндийг үүрэх ёстой Ерөнхий сайд хаана явна аа? гэж. Сэтгүүлчийн лайв явснаас хоёр цагийн дараа мэдээллийн сайтууд ХӨСҮТ-өөс шууд мэдээ дамжуулж эхэллээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх коронавирусын халдвараас сэргийлэх ажилтай анхны “танилцах уулзалтаа” хийв. Яаж ингэж тааруулдаг байна аа, Ерөнхий сайд аа?

Гэвч харамсалтай нь манай Ерөнхий сайдын тус эмнэлэг дээр очоод шийдсэн зүйл нь тун "жижиг" л дээ. Тэр “Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа эмч ажилтнуудад илүү цагийн мөнгө олгоно. Энэ долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар оруулна” гэв. Энэ бол коронавирусын халдвараас сэргийлэх ямар нэг арга хэмжээ биш. Зүгээр манай эрүүл мэндийн салбарын байж байгаа байдал л юм. Эрүүл мэндийн үйлчилгээ нь хүн амдаа хүрэлцдэггүй, эмч ажилтнуудынх нь цалин амьдрал ахуйдаа хүрэлцдэггүй. Ядаж байхад илүү цагаар ажилласан мөнгөө ч бодуулж авч чаддаггүй.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү Ерөнхий сайдын хэлсэн үгний хариуд нэг үг хэлсэн. “Энгийн үед зарцуулсан нэг доллар ийм үед зарцуулсан 10 доллартай тэнцдэг юмаа” гэж. Ухаантай хүн бол ойлгохоор хэлэв. Эрүүл мэндийн салбартаа яаж хандаж ирсний чинь үр дүн энэ өдрүүдэд гарна аа гэж анхааруулж буй хэрэг. Харин манай “ЕС” юу гэж ойлгосныг бүү мэд.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ч бас сэтгүүлчид цугласан завшааныг ашиглаад ХӨСҮТ-д гурвын зэрэг УАЗ-фургон автомашин өгөхөөр болсноо эмнэлгийн хамт олонд дуулгалаа. Өчигдөр санадаг нь ч бас л сонин.

Ерөнхий сайдын “танилцах аяллынхаа” үеэр хэлсэн бас нэг зүйл нь “Мэргэжлийн байгууллагын зохион байгуулалт, зөвлөгөөний дагуу  Засгийн газар, УОК оновчтой шийдвэр гаргаж ажилламаар байна” гэв. Хэн хэнд үүрэг өгөөд байгааг тааварлах ч арга алга. Уг нь бол хөрш оронд халдварт өвчний нөхцөл байдал илэрсэн үеэс эхлэн Ерөнхий сайд өөрөө удирдлагыг гартаа авч ажиллах ёстой хүн. Парламентын засаглалтай аль ч улс оронд гүйцэтгэх эрх мэдлийн тэргүүн нь энэ үүргийг өөртөө авдаг. Харин манай Ерөнхий сайд үйл явдал дундаа орчихоод байхад “хэзээ мөдгүй хаалга тогшоод орж ирэх нь байна шүү” хэмээн хэнд анхааруулаад байгаа нь мэдэгдэхгүй харайлгаж явна. Атал энэ хооронд Ерөнхийлөгч хэдэн удаа иргэдийн өмнө гарсан билээ. Ингэхэд энэ хоёр хүний байр солигдчихоод байна уу? Эсвэл Монгол Улс хоёр Ерөнхийлөгчтэй, эсвэл хоёр Ерөнхий сайдтай болсон уу?

Шинэ коронавирусийн халдвар авсан иргэнийг эмчлэх эмчилгээний явцад хоногт 20-25 ширхэг нэг удаагийн халдвар хамгааллын иж бүрэн хувцас хэрэглэл шаардагдах бөгөөд энэ нь их хэмжээний нөөцийг шаардаж буй тухай Эрүүл мэндийн сайд өчигдөр дуулгалаа. Гэхдээ үүнд хэдий хэмжээний төсөв хөрөнгө шаардлагатай талаар, Засгийн газарт тэр хэмжээний нөөц хөрөнгө байгаа эсэх талаар мөн л яригдсангүй. Эрүүл мэндийн сайд хэдийгээр "олон улсын байгууллагуудаар дамжуулж ирэх долоо хоног гэхэд бүрэн хангалт хийнэ" гэж байгаа боловч энэ ч гэсэн эргэлзээтэй. Тэр байтугай маскныхаа хангалтыг хийж чадахгүйд хүрээд байхад шүү дээ.

Гадуур эмийн сангуудаар яваад үзээрэй, нэг ч маск байхгүй. Алдаг оног оруулж ирж байгаа цөөн эмийн сангуудад 5-10 мянгаас давсан үнэтэй. Эмийн сангуудад байхгүй маскийг хүнсний мухлаг, ТҮЦ-үүдээр худалдаалж байна. Тэдгээр нь эрүүл ахуй, халдваргүйтлийн наад захын шаардлага хангаагүй, гэрийн нөхцөлд оёсон даавуун маскууд. Нөгөө “алгын чинээ маск хийчих бандааш олдохгүй байна уу?” гэдэг шиг л юм болж байна.

Тийм байхад “Маскаа сайн зүүгээрэй. Иргэд өөрсдөө эрүүл мэндээ хамгаалаарай” гэж мянга хэлээд ямар үр дүн байх билээ.  

Өчигдөр мэдээлэгдсэнээр өнгөрсөн хугацаанд халдвартай улс оронд зорчоод ирсэн манай улсын 132 иргэнийг сэжигтэй тохиолдоор бүртгэж, тусгаарлан шинжилсний 87 нь Улаанбаатар хотод, 45 нь 15 аймагт бүртгэгдсэн байна. Шинжилгээний хариугаар сэжигтэй тохиолдлууд бүгд үгүйсгэгдэж, вирусээр халдварлагдаагүй болох нь тогтоогдсон гэх ч тайвшрах шалтгаан биш. Халдвар тархсан орнуудаас анхааруулснаар уг вирусын шинжилгээгээр илрэх хугацаа улам уртсаж, халдвар тархах замууд нэмэгдсээр байна.

Тиймээс халдвар нэгэнт хаалга өшиглөөд ороод ирсний дараа эрүүл мэндийн байгууллагууд маань энэ өвчний тархалтыг барьж дийлэх үү? гэдэг л хамгийн том асуулт. Тэр цагт “Маскаа зүүгээрэй” гэж мянга хэлээд нэмэргүй.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэл "Болзошгүй эрсдлийн үед /халдвар ороод ирсэн тохиолдолд/ ашиглахаар ХӨСҮТ-д 200 ор, Цэргийн төв эмнэлэгт 50 ор, Нэгдүгээр эмнэлэгт мөн 65 орыг тус тус бэлдсэн" гэж байгаа ч энэ хангалттай юу? Ийм байдлаар хуваагдаж ажиллах эмч, эмнэлгийн ажилтнууд манайд хүрэлцээтэй юм уу? Эдгээр эмнэлгүүдэд эмчлүүлж байгаа бусад өвчтөнүүдийг яаж халдвараас хамгаалах юм бэ? гэх мэтчилэн олон асуулт хариултгүй байна. Харин манай Ерөнхий сайдын толгой “Эмнэлгийн ажилтнуудад илүү цагийн мөнгө олгох” дээр л явж байна шүү дээ.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (66.181.161.76)
    Би өнөөдөр Орбитын тойргийн эмийн сангаас маск авлаа. Чи худлаа бүү солиор. Чамд мөнгө хэрэгтэй бол би чиний захиалагчаас илүү мөнгө өгье. ШУДАРГА л БАЙ Л ДАА. Худлаа гэвэл чи өөрийн биеэр Орбитын тойрог дээр ирээд өөрөө үз. ичих нүүрээ салтаандаа хавчуулж байгаад шалгаарай. зэрэгцээ 5 эмийн сангаар ороод үз. Бүгдэд нь байна лээ. шударга бусаар олсон мөнгө хожмоо хоолойг чинь боомилумуй
    2020 оны 02 сарын 22 | Хариулах
  • О (202.126.89.249)
    EС маань амраад бгаам биш үү. Бас сонгуулиа бодоод. 3 сая хүн нь энэ тэр болчвол сонгууль явагдах уу. Онцгой дэглэм л гэнэ. Тэтгэврийн зээл тэглүүлсэн хөгшчүүд амтшаад банкандаа очeрлоод. Цагаан сард бэлтгэх биш дараагийн зээл тэглэлтэнд бэлтгээд.Ийм ухамсар ёс зүйн доройтолтой хүмүүсийн үр хүүхэд гэж ямар шушмаанууд бдаг бол. Эмчилгээнд хэрэглэх гэж бгаа эсвэл ганц биe хөгшчүүл бол одоо яая гэхэв.
    2020 оны 02 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.70.44.116)
    Харин ч овоо ажлаад байгаа юм биш үү. Хэдэн оюутнуудаа аваад л ирлээ. Одоогоор гай зовлон гараагүй л байна. Худлаа улс төр хийхээ болио.
    2020 оны 02 сарын 19 | Хариулах
  • Иргэн (66.181.186.70)
    Энэ 4 жилд энэ засгийн газар ажил хийсэн юм шиг л харагдана шүү 20 онд бид ялна дахин шулна энэ бол бичигдээгүй төрийн толгой хууль
    2020 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.161.95)
    Ийм тэнэг юм бичиж л байдаг
    2020 оны 02 сарын 18 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АНУ: Жижиг зөрчил гаргасан оюутнуудын F-1 визийг хүчингүй болгожээ 5 мин Сэлэнгэ аймаг энэ онд 16 сая ширхэг тарьц, суулгацыг зах зээлд борлуулна 12 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм... 15 мин “Онцгой төгөл"-д анхны модыг тарилаа 20 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар улсад албан ёсны айлчлал хийнэ 26 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 30 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 33 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан 37 мин Гадаад паспорт дахин захиалахад илүү хялбар болсон 11 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн 12 цаг 19 мин Долгион бид хоёр 12 цаг 25 мин Монголын анагаах ухааны эртний номуудыг ЮНЕСКО-н жагсаалтад бүртгэв 12 цаг 46 мин "Төрийн байгууллагууд тендерт шалгарсан мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа дамжуулна" 13 цаг 57 мин Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 16 цаг 1 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 16 цаг 2 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 16 цаг 3 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 16 цаг 4 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 16 цаг 5 мин Засгийн газраас нийслэлийн дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэр гаргалаа 16 цаг 6 мин Засгийн газар улаанбурханы дэгдэлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо 16 цаг 7 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top