x

ЭТТ-н хөрөнгөөр РЖД хийхийг Үндэсний бүтээн байгуулалт гэх үү?

Ерөнхийлөгчийн шоудсан Үндэсний бүтээн байгуулалтыг “Эрдэнэс Тавантолгой” ХК санхүүжүүлж, РЖД-ийнхэн гүйцэтгэхээр тохирчихоод нисчихлээ. Ердөө гуравхан хоногийн дотор бүх зүйл “ОК” болов. Харин Ерөнхий сайд “мэдсэн” үү?

"Үндэсний" гэж шоудсан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг бариулах гэж “РЖД International”-ийн Сергей Столяров Монголд ирж ажиллаад бямба гаригт /2020.02.08/ буцлаа. Тэрбээр өнгөрсөн лхагва гаригт /2020.02.05/ хүрэлцэн ирж эхний уулзалтаа “УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаатай хийхээр товлосон байсан ч тэрбээр эмнэлэгт хэвтэж байгаа тул уулзалт цуцлагджээ. Ингээд “ РЖД International”-ийн Сергей Столяров 2020 оны хоёрдугаар сарын 6-ны пүрэв гаригт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга А.Гансүх, “Тавантолгой майнинг” ХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Наранхүү, ЗХЖШ-ын төлөөлөлтэй уулзсан байна. Харин баасан гаригийн орой /2020.02.07/ Ерөнхийлөгчийн зөвлөх Ё.Манлайбаяр, ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур нартай уулзаж төмөр замын зураг төсөлтэй танилцсан байна.

Өөрөөр хэлбэл Ё.Манлайбаяр, ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур болон Зүүн Цанхийг хариуцаж буй Тавантолгой майнинг” ХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Наранхүү, ЗХЖШ-ын төлөөлөл л зөвхөн У.Хүрэлсүхийн Засгийн газрын төлөөлөл байгаа биз? Ингэснээр Эрдэнэс Тавантолгойн олсон хамаг ашгийг энэ оны арваннэгдүгээр сард багтаан Тавантолгойн-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг тавьж өгөөч гэж оросуудыг гуйж авчирч буй нь энэ бололтой. 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны арванхоёрдугаар сарын 3-нд ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведевтэй уулзах үеэрээ 12 баримт бичигт гарын үсэг зурсан. Үүний дотор  “Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын шугам барих, ажил  гүйцэтгэх тухай гэрээг хэрэгжүүлэхэд техникийн зөвлөгөөний үйлчилгээ үзүүлэх тухай УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмэг болон “РЖД Интернешнл” хязгаарлагдмал хариуцлагатай нийгэмлэг хоорондын гэрээ”-нд Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам хязгаарлагдмал хувьцаат нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа, “РЖД Интернейшнл” ХХК-ийн ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Столяров Сергей Алексеевич нар  гарын үсэг зурсан байдаг. Мөн Ерөнхийлөгчийн зөвлөх Ё.Манлайбаяр 2019 оны арванхоёрдугаар сарын 19-нд ОХУ-ын Тээврийн дэд сайд Владимир Токараевтэй Москва хотноо уулзсан байдаг.

Эндээс харахад Кремльд гарын үсэг зурснаас хойш Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг хяналтаасаа гаргаж хамааралгүй болсон гэх дүр зураг харагдаж байна. Гол халхавч нь ҮАБЗ-ийн шийдвэр гэх байх. 

Дашрамд сануулахад Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг баталсан явц, үр дүнгээс харахад ч Монголбанкны эмээгээд хүлээгээгүй эрсдлийг Засгийн газар, Хөгжлийн банк, “Эрдэнэс Монгол” хүлээгээд авчихсан. Банк, санхүү, хөрөнгийн зах зээл ойлгодог зарим нь анхааруулсаар байтал УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар яагаад ийнхүү нэр бүхий гишүүдтэй “тулж ажиллаж” байгаад батлуулав? Монгол Улсыг хэн удирдаад байна вэ? 

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (172.58.141.177)
    Jenko zi mafia mongold bish elbeg badamjununai sahal mafid huchin zutgedeg humuus
    2020 оны 02 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.212.117.150)
    трассаа алдаж тавьсан төмөр замаа засуулахад техникийн зөвлөгөө авахад тохирох юм байна
    2020 оны 02 сарын 10 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Сэлэнгэ аймаг энэ онд 16 сая ширхэг тарьц, суулгацыг зах зээлд борлуулна 2 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм... 5 мин “Онцгой төгөл"-д анхны модыг тарилаа 10 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар улсад албан ёсны айлчлал хийнэ 16 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 20 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 23 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан 27 мин Гадаад паспорт дахин захиалахад илүү хялбар болсон 11 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн 12 цаг 9 мин Долгион бид хоёр 12 цаг 15 мин Монголын анагаах ухааны эртний номуудыг ЮНЕСКО-н жагсаалтад бүртгэв 12 цаг 36 мин "Төрийн байгууллагууд тендерт шалгарсан мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа дамжуулна" 13 цаг 47 мин Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 15 цаг 51 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 15 цаг 52 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 15 цаг 53 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 15 цаг 54 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 15 цаг 55 мин Засгийн газраас нийслэлийн дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэр гаргалаа 15 цаг 56 мин Засгийн газар улаанбурханы дэгдэлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо 15 цаг 56 мин Азийн цаг уурын байгууллагуудын төлөөлөгчид цахим чуулганд оролцож байна 15 цаг 57 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top