x

Тэтгэврийн шинэчлэл чухал уу, нэг удаа тэглэх нь чухал уу?

Тэтгэврийн даатгал нь хуучин социалист нийгмийн уламжлал нь хүчтэй хадгалагдаж байгаа, шинэчлэл өөрчлөлт хийх нэн шаардлагатай байгаа салбаруудын нэг. Д.Бямбаа, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга асан Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа энэ талаар маш тодорхой өгүүлсэн байна лээ. Тэрээр “Эв хамтын тогтолцоог аль ч улс орон хоёр салаалж хэрэгжүүлдэг, ялангуяа социалист орнууд, ЗХУ-ын бүрэлдэхүүн улс бүгд адилхан хуультай. Тэд энэ системээсээ үе шаттай шилжсэн. Шилжихдээ зах зээлийн хуульд нийцүүлсэн өөрчлөлтүүдийг хийж эхэлсэн” гэж дүгнэж хэлсэн. Гэвч манай улсад энэ зарчмаар хэрэгжих байсан хуулийг олон удаагийн нэмэлт өөрчлөлтөөр байхгүй болгожээ.

2018 оны жилийн эцсийн байдлаар тэтгэврийн даатгалын сан 601.6 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан. 2019 онд энэ нийт алдагдал тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. Харин Монгол Улсын 2020 оны төсвийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийн 2 хувийн нэмэгдлээс 174,2 тэрбум орчим төгрөг төвлөрүүлж тэтгэврийн даатгалын сангийн зөрүүг санхүүжүүлэхээр тусгасан байснаа УИХ цуцлаад сар болоогүй байна. Тэтгэврийн талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого оновчгүй байгаагаас үүдсэн алдагдлыг хувь хэмжээ шууд нэмэх замаар бууруулах гэсэн оролдлого ийнхүү бүтэлгүйтсэн. Яг өнөөдөр хэрэгжиж байгаа бодлогоор цааш олон жил явбал тэтгэврийн сангийн алдагдал улам ихээр нэмэгдэж, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө маш ихтэй болох учраас тэтгэврийн даатгалын тогтолцоог цаг хугацаа алдалгүй хурдан өөрчлөх шаардлагатай байна.

Иргэн хүн өөрийнхөө ирээдүйд хийж буй хөрөнгө оруулалтын нэг бол тэтгэврийн даатгал. Энэ мөнгийг татварын орлоготой адилтгаж, төр захиран зарцуулж буй нь миний мөнгийг халааснаас маань дээрэмдэж байгаатай яг адил зүйл юм. Тэтгэврийн даатгалын сан нь нийгмийн даатгалын таван сангийн нэг нь. Манайд нийгмийн даатгалын сан нь улсын төсвийн нэг хэсэг байна гэж хууль батлаад төсвийн бүрэлдэхүүн хэсэг болгоод дураараа дургиж байгаа нь иргэд, судлаачдын эгдүүцлийг улам хүргэсээр байна.

Иргэдийн итгэлийг төрүүлж чадахгүй байгаа зүйл бол ирээдүйн тэтгэвэр тогтоолгогчдод тэтгэврийн даатгалын баталгаа бүрдэхгүй байгаа явдал юм. НДШ-ийн хувь хэмжээ нэмэгдсэн ч ирээдүйн баталгаа нь бүрдэхгүй байгаа учраас иргэд оны өмнө шимтгэлийн хувь хэмжээ нэмэхийг эсэргүүцсэн. Мөн сарын нэг сая төгрөгийн цалинтай иргэн 30-40 жил ажиллаад өнөөдрийн хүчин төгөлдөр хууль, дүрэм журмын хүрээнд тэтгэвэр тогтоолгоход сарын орлого нь гурав дахин буурахаар байгаад олон залуучууд сэтгэл ханамжгүй байна.

НДШ-ийн хувь хэмжээг нэмэх гэсэн оролдлого мартагдаж амжаагүй байтал шинэ оны босго дээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр бүх тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэнэ гэсэн гайхамшигтай амлалт шинэ жилээр нийгэм талцуулаад амжлаа. Нийт өрхийн 26.6 хувь нь сарын 300.0 мянган төгрөгөөс доош орлоготой, өөрөөр хэлбэл ийм хэмжээний өрх 100 хувь тэтгэврийн орлогоор амьдарч байна гэсэн үг. Мөн нийт өрхийн 26.1 хувь нь 300.0-500.0 мянган төгрөгийн сарын орлоготой, өөрөөр хэлбэл тал орлого нь тэтгэврийн орлого гэж үзэж болно.

Нийт өрхийн 50-аас илүү хувь нь маш бага орлоготой амьдарч байгаа өнөө үед дээрх амлалт хүн амын дийлэнх олонх хэсэгт таалагдах нь тодорхой. Өнөөдөр иргэд зээлээ тэглүүлээд баярлах нь түр зуурын үзэгдэл. Нэг удаа зээлийг нь тэглэх сайхан. Гэхдээ тэд маргааш дахиад зээл авна, урт хугацааны зөв шийдэл биш учраас. Ахмадуудад, иргэдэд нэг удаагийн улс төрийн агуулгатай халамж биш тогтвортой баталгаатай орлогын эх үүсвэр л хэрэгтэй байна. Харамсалтай нь, энэ удаагийн эрх баригчдаас ийм зүйл хүлээгээд нэмэргүй гэдэг нь нэгэнт тодорхой болчихлоо. Тэд гадаад өрийг ахин нэг их наяд орчим төгрөгөөр нэмээд бүх тэтгэврийн зээлийг тэглэвэл үүний төлөөсийг ирэх жилүүдэд залуучууд, ажил хөдөлмөр эрхэлдэг дундаж давхаргыхан төлөх болно. Улс төрийн агуулгатай нэг удаагийн зээл тэглэх амлалтаа болиод тэтгэврийн шинэчлэлийг хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага манайд их байна.  

Р.Шинэгэрэл (Эдийн засагч)

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Сэлэнгэ аймаг энэ онд 16 сая ширхэг тарьц, суулгацыг зах зээлд борлуулна 6 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм... 9 мин “Онцгой төгөл"-д анхны модыг тарилаа 14 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар улсад албан ёсны айлчлал хийнэ 20 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 24 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 27 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан 31 мин Гадаад паспорт дахин захиалахад илүү хялбар болсон 11 цаг 51 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн 12 цаг 13 мин Долгион бид хоёр 12 цаг 19 мин Монголын анагаах ухааны эртний номуудыг ЮНЕСКО-н жагсаалтад бүртгэв 12 цаг 40 мин "Төрийн байгууллагууд тендерт шалгарсан мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа дамжуулна" 13 цаг 51 мин Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 15 цаг 55 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 15 цаг 56 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 15 цаг 57 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 15 цаг 58 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 15 цаг 59 мин Засгийн газраас нийслэлийн дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэр гаргалаа 16 цаг 0 мин Засгийн газар улаанбурханы дэгдэлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо 16 цаг 0 мин Азийн цаг уурын байгууллагуудын төлөөлөгчид цахим чуулганд оролцож байна 16 цаг 1 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top