x

Гудамж биднээс хариугаа авдаг

Хайран хүү тоглож яваад хөлбөмбөгийн хаалганд дарагдцан. Тоглож яваад тогонд цохиулцан. Зүгээр явж байгаад хашааны шорон үзүүр дээр унаад эрсэдсэн. Зүгээр явж байгаад тараншэй руу унацан. Зүгээр явж байгаад... тоглож яваад...

Бүхий л үр дагаварт буруутан олддог. Дээрх тохиолдлуудад бол төр буруутай. Гэхдээ бид илүү буруутай. Яагаад?

Бид гэртээ...

Та бид гэртээ унжсан бүтээлгийг тэгшилж, сөрдийсөн буланг даруулаад явдаг. Хогоо түүж, тоосоо арчина. Тэрийг ч байранд нь тавьж, энийг нь хураана. Харин гэрийнхээ хаалгыг хаангуутаа хогоо шидэж, шүлсээ хаяж эхэлнэ. Хүүхдүүдээ тэгж үлгэрлэнэ. Гэр минийх, харин гудамж хэнийх ч биш. Гудамжийг, орцыг яаж ч болно. Хогоо орхиж, шээж, бааж...

Гэтэл гудамж талбай биднээс хариугаа авч чаддаг аж. Мэдээж эрсэдсэн, гэмтсэн хүмүүсийг, ар гэрийг нь энд хэлж байгаа юм биш. Нийт хүмүүс, тэдний хандлагаас гэсэн утгаар хэлж байна. Нүдээ аниж, нуугдаж зугтааж өнгөрдөг гудамжны асуудлууд, алдаанууд эргээд та биднийг дөнгөж байна. Хэн нэг нь тэр тогны утсыг анзаарсан бол, хэн нэг нь хүүхдийн тоглоомын талбайн стандартыг үе үе шалгуулах “хэл ам” хийдэг байсан бол бид олон гунигт мэдээг тойрон гарах байлаа.

Зөвхөн энэ мэт амьгүй зүйл ч бус нийгмийн хандлагыг ч бид тоохгүй орхиж нүдээ анисаар гэртээ зугтан ордог билээ. Харанхуй гудамжинд дээрэмдүүлэх, эмэгтэйчүүд хүүхдүүдийг айлгаж ичээх, орк жолооч нарт загнуулах гэхчлэн бас л мундахгүй их дарамтыг бид нийгмээсээ хүртсээр байна. Бас л бидний өөрсдийн хандлага, чихээ тагласны л хариу энэ. 

Иргэний оролцоо

Иргэний оролцоо гэдэг ойлголт бий. Хийхэд инээд хүрмээр амархан боловч үр дүн нь үнэхээр гайхалтай их. Харин хийхгүй орхисноос болж юу юу ч амсав даа бид. Ердөө утсаа аваад л хороо руу гаа, дүүрэг рүү гээ залгах л асуудал юм шүү. Эсвэл ажилдаа явах ирэх замдаа, дэлгүүр орохдоо, хүүхдээ салхилуунгаа хороогоороо ороод гарах л ажил. Хэлсэн зүйлийнхээ ардаас ахиад нэг залгая. Хөршүүдтэйгээ лифтэнд, орцонд, гудмандаа санаагаа солилцоё. Болохгүй байгаа, өргөс шиг нүдэнд тороод байгаа бүх зүйлийг өөрснийхөө төлөө анзаардаг болоё.

Мэдээж ийм сэтгэлтэй хүмүүс бидний дунд угаасаа л байсан. Гэхдээ цөөхөн юм. Бид нийтээрээ ийм үзэлтэй, төлөвшилтэй болмоор байна. Хэнхэг гэж битгий бод. Гадаадын сайхан орнуудын иргэд ийм л байдаг. Гудамжиндаа хог ч хаядаггүйг бид цөмөөрөө мэднэ. Тэнд зорчихдоо тэдэн шиг л тэдний гудамжийг хайрладаг хэрнээ эх орондоо ирээд хүний газар шиг нулимж, эвдэрснийг эс анзаарч явдаг нь юуных вэ? Харин ч эсрэгээр баймаар юм. Учир нь энэ гудамжинд бид өөрсдөө, хүүхдүүд нь, ач зээ нар минь зорчиж, тоглож, амьдарна. Онгорхой тараншейний нүхийг тойрч гаралгүй заавал хороондоо хэлэе. Та биш ч таны ээж уначихвал яах вэ? Тогны утас ил гарчихаж уу, тэгвэл та бидний хүүхдүүд бариад авбал яана. Тэднийхээ л төлөө. 

Артаньяан /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 30 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 43 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 1 цаг 15 мин Чухал элементийн хайгуул, олборлолтын талаар санал солилцов 1 цаг 25 мин Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин авлигын хэрэгт буруутгав 1 цаг 34 мин Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцлага тооцох вэ? 2 цаг 7 мин Б.Асадыг Сирийн талд шилжүүлэн өгөхөөс татгалзжээ 2 цаг 31 мин “The MongolZ” багийн тоглогч, их мастер Б.Мөнгөнтуул XI байрт жагслаа 2 цаг 38 мин Истанбулд газар хөдөлсний улмаас 200 гаруй хүн гэмтэж бэртжээ 2 цаг 44 мин Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийг энэ сард олгоно 2 цаг 50 мин Ачааны автомашин суудлын автомашинтай мөргөлджээ 2 цаг 56 мин МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? 3 цаг 5 мин Түлш нийлүүлэх 20 жилийн хэлэлцээрийг Засгийн газарт буцаав 4 цаг 50 мин Д.Трампын татварын эсрэг хамтран тэмцэхийг уриалжээ 5 цаг 3 мин АНУ: Жижиг зөрчил гаргасан оюутнуудын F-1 визийг хүчингүй болгожээ 5 цаг 11 мин Сэлэнгэ аймаг энэ онд 16 сая ширхэг тарьц, суулгацыг зах зээлд борлуулна 5 цаг 18 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм... 5 цаг 21 мин “Онцгой төгөл"-д анхны модыг тарилаа 5 цаг 26 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар улсад албан ёсны айлчлал хийнэ 5 цаг 32 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 5 цаг 36 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х... Монгол Улсад ажиллаж буй гадаад иргэдийн тоо нэмэгдэж, уул у... Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ... Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо
Top