x

Үндсэн хуулийн өөрчлөлтөд сонгуулийн шинэчлэл багтсангүй

64 гишүүнтэй УИХ дахь МАН-ын бүлэг дангаараа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталлаа. 2000 онд МАХН 72 суудалтай байхдаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан яг тар зарчмаар явлаа. Сүүлчийн санал хураалтад УИХ дахь АН-ын зөвлөл болон МАХН-ын төлөөлөл оролцсонгүй.

УИХ дахь АН-ын зөвлөлөөс Ерөнхий сайд өөрөө мэдэж танхимынхаа гишүүдийг томилдог, чөлөөлдөг байх, сонгуулийн холимог тогтолцоог хуульчлах, мөн Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог сонгодог парламентын засаглал руу явах гэсэн гурван зарчмын саналыг Зөвшилцлийн ажлын хэсэгт тавьж, гуравдугаар хэлэлцүүлэгт орсон авч нэгээс бусад нь дэмжигдсэнгүй.

Ерөнхий сайд өөрийн танхимынхаа гишүүдийг өөрөө томилж чөлөөлөх заалтыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулахдаа МАН “Засгийн газрын гишүүд УИХ-д тангараг өргөнө” гэсэн бас нэг илүү зүүлт хийж орхилоо. Ерөнхий сайд танхимынхаа өмнөөс хариуцлага хүлээж байгаа тохиолдолд тэд Ерөнхий сайддаа захирагдана уу болохоос юун УИХ-ын гишүүдийн өмнө тангараг өргөж амлалт авах. Бас нэг хоосон хэлбэрдэлт л юм даа.   

Сонгуулийн холимог тогтолцоог хуульчлах АН-ын саналыг ажлын хэсэг хүлээж авсан нэр зүүж, Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн ч нэгдсэн чуулган дээр ирээд бас л уналаа. Ингэхдээ ажлын хэсэг хувь тэнцүүлсэн /пропорциональ/ тогтолцоог авахдаа намд биш, нэр дэвшигчид санал өгдөг нээлттэй жагсаалтыг сонголоо гэсэн ч парламент дээр гишүүдийн 4/3-ын босго давж чадсангүй. Ингээд О.Баасанхүү гишүүний хэлсэнчлэн МАН-ын бүлэг АН-ын зөвлөлд дахин “молиго” үмхүүлж, АН-ын зөвлөл хэлэлцүүлгээс гарлаа.

Процпорциональ тогтолцоо бол сонгогчдын санал гээгддэггүй хамгийн зөв тогтолцоо юмаа гэж Ажлын хэсгийн дарга Д.Лүндээжанцан ярьсаар байгаад унагана лээ. Ядаж УИХ-ын 62 гишүүний өмнө өргөн барьсан “Сонгуулийн тогтолцоог УИХ хуулиар батлах” төслийн саналаараа эргэж орж ирсэн бол дэмжигдэх байсан ч юм бил үү, хэн мэдлээ. Ер нь бол сонгуулийнхаа тогтолцоог Үндсэн хуульдаа хийдэг улс орон байдаггүй, парламент нь тогтоох ёстой гэдэг зарчим нэлээд дээрээс яригдаж байсан ч нүд нь хаалттай, чих нь дүлий УИХ-д тэр ямар хамаатай билээ. Дахиад энэ хэвээрээ тойргоо услаад, сонгогчдоо худалдаж аваад явахыг МАН илүүд үзлээ л дээ.

Мажоритари тойргийн хамгийн муу тал нь сонгогчдын санал хамгийн ихээр гээгддэг, 51 хувийн санал авсан нам парламентыг 100 хувь бүрдүүлж, 49 хувийн саналтай нам парламентад суудалгүй үлдэх боломжтой тогтолцоо. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа энэ талаар “2016 оны УИХ-ын сонгуульд 35 хувийн санал авсан АН-аас 20 гишүүн ороод ирсэн байхад хүчний харьцаа тэнцвэржиж, парламентын төлөвшил, залгамж чанарын хувьд ч илүү дээр  байлаа” хэмээн ярьсан байна лээ. Гэвч нэгэнт жижиг мажоритари тойргоос нэг удаа сонгогдсон гишүүдийн хувьд тойргийг томсгох талаар ямар ч хүчин чармайлт гаргахгүй гэдэг нь ойлгомжтой болов.

Д.Лүндээжанцан даргын “уг нь зөв юм байгаа юм даа” гэж хэлээд унагасан бас нэг зүйл нь Ерөнхийлөгчийг парламентаас сонгох” АН-ын санал. Сонгодог парламентын засаглалыг бий болгоё гэвэл Ерөнхийлөгчийг парламентаасаа сонгох нь уг нь зөв юм гэж Ажлын хэсгийн дарга нь хэлж байгаа боловч уг санал дээр ч гэсэн ямар нэг зөвшилцөл явсангүй. Шалтгаан нь “ард түмэн хүлээж авахгүй байна” гэх шалтаг. Энэ санал анхнаасаа УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан төсөлд ч байгаагүй, сүүлд УИХ-ын хэлэлцүүлгийн явцад ч орж ирээгүй, төслийн гуравдугаар хэлэлцүүлгийн үеэр сүүлд шинээр орж ирсэн байхад “Ард түмэн дэмжихгүй байна” гэдэг үгийг хаанаас гаргаж ирээд ярьж байгаа нь бас л ойлгомжгүй.

Нэг иймэрхүү үл ойлголцолтойгоор Монголын парламент Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт орууллаа. Хамгийн зовлонтой нь Үндсэн хуулийг нэг удаа өөрчилсөн бол дахиад хоёр парламентын бүрэн эрхийн хугацаанд гар хүрэх боломжгүй.  Нэг удаа баталсан өөрчлөлтийн заалтуудаас гадна нэг удаа хэлэлцээд унасан саналуудыг ч гэсэн дахин хэлэлцэх боломжгүй болж байгаа. Тийм учраас энэ асуудал дээр улс төрийн намууд болоод нийгмийн зүгээс маш том зөвшилцлийг шаарддаг. Харин энэ удаа тийм хэмжээний зөвшил хийж чадсангүй дээ.

Тийм зөвшилцөл явж чадаагүй учраас өчигдөр ТЕГ-ын дарга арга хэмжээ авч, "Монголын үндэсний фронт"-ын өнөөдрийн жагсаалыг болиулах шиг боллоо. Үндсэн хуулийн өөрчлөлтөөс үүдэж үймээн самуун дэгдэх вий гэж болгоомжилсны үүднээс.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. UROLOGIST (197.211.58.249)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. เว็บไซต์:
    2019 оны 11 сарын 17 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 33 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 46 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 1 цаг 18 мин Чухал элементийн хайгуул, олборлолтын талаар санал солилцов 1 цаг 29 мин Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин авлигын хэрэгт буруутгав 1 цаг 37 мин Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцлага тооцох вэ? 2 цаг 10 мин Б.Асадыг Сирийн талд шилжүүлэн өгөхөөс татгалзжээ 2 цаг 34 мин “The MongolZ” багийн тоглогч, их мастер Б.Мөнгөнтуул XI байрт жагслаа 2 цаг 41 мин Истанбулд газар хөдөлсний улмаас 200 гаруй хүн гэмтэж бэртжээ 2 цаг 47 мин Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийг энэ сард олгоно 2 цаг 53 мин Ачааны автомашин суудлын автомашинтай мөргөлджээ 2 цаг 59 мин МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? 3 цаг 8 мин Түлш нийлүүлэх 20 жилийн хэлэлцээрийг Засгийн газарт буцаав 4 цаг 53 мин Д.Трампын татварын эсрэг хамтран тэмцэхийг уриалжээ 5 цаг 6 мин АНУ: Жижиг зөрчил гаргасан оюутнуудын F-1 визийг хүчингүй болгожээ 5 цаг 14 мин Сэлэнгэ аймаг энэ онд 16 сая ширхэг тарьц, суулгацыг зах зээлд борлуулна 5 цаг 21 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм... 5 цаг 24 мин “Онцгой төгөл"-д анхны модыг тарилаа 5 цаг 29 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар улсад албан ёсны айлчлал хийнэ 5 цаг 35 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 5 цаг 40 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х... Монгол Улсад ажиллаж буй гадаад иргэдийн тоо нэмэгдэж, уул у... Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ... Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо
Top