x

ЦАГДАА ТУШААЛ БИЕЛҮҮЛЭГЧ ҮҮ, ХУУЛЬ САХИУЛАГЧ УУ?

Цагдааг “цагдаа” гээд хэлчихээр доромжилсон болчихдог цаг саяхан байлаа. Сэргийлэгч гэж дуудах ёстой байв. Цагдаа нь болохоор одоо Цагдаагийн машин дээрээ томоор бичсэн “Police” гэсэн үгний орчуулга, харин "сэргийлэх" гэдэг нь Зөвлөлтийн ижил төрлийн машин дээр бичсэн “Милиция” гэсэн үгний харгалзах монгол үг гэж ойлгогддогоос ийм байв. Францын орон нутгийн цагдааг жандарм гэнэ. Түүнийг “харгис цагдаа” гэж орчуулна. Харгис байдаг нь ч юу юм билээ! Үүнээс үүдээд мөнөөх “police” гэсэн үгэнд ч харгис цагдаа, их сайндаа л хөрөнгөтний цагдаа гэсэн далд утга агуулагддаг байсан бололтой.

Одоо Монгол нь “хөрөнгөтөн” орон болжээ. Сэргийлэгч гэдэг үг бараг мартагдав. Цагдаагийн нийгэмд эзлэх хувь ч эрс өссөн. Монголын арми зургаан мянгуулаа, Цагдаагийнхан аль хэдийнээ арван мянга гараад явчихсан. Харъяалал ч өөр болсон. Хуучин НАХЯ буюу “нууц цагдаагийн газар” гэсэн олон улсын хочтой байгууллагад хамаарч байсан бол одоо Хууль зүйн яаманд (Үүнийг нь Нямдорж До яам болгоод хувиргачихсан) харъяалагдах Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болжээ.

Асуудал нэрэндээ байгаа биш юм. Монголоор “сэргийлэх гэж орчуулаад байгаа “милиция” гэсэн үг нь милитари буюу цэрэгжсэн гэсэн үгнээс гаралтай. Цэргийн зохион байгуулалтанд байдаг иргэний цэргийг ингэж нэрлэнэ. Америкт Үндэсний гвард ч гэж нэрлэнэ. Эдгээр бие бүрэлдэхүүн хэдийгээр энгийн иргэн боловч тушаал биелүүлэх үүрэгтэй. Эмх замбараагүй байдал газар аван хүч хэрэглэх шаардлагатай болбол, эсвэл үер, газар хөдлөлт зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйлийн үед “милиция”-ын хүчийг ашигладаг. Бие бүрэлдэхүүн зөвхөн тушаал биелүүлнэ. Үүгээрээ цэрэгтэй их адилхан. 

Тэгвэл бидний цагдаа гэж орчуулаад байгаа “police” нь полис буюу хот гэсэн үгнээс гаралтай аж. Энэ нь орон нутгийн засаг захиргаандаа хамаардаг, хууль сахиулах иргэний байгууллага. Бие бүрэлдэхүүн тушаал биелүүлэх учиргүй. Учир нь энэ нь цэргийн буюу цэрэгжсэн байгууллага биш, орон нутаг өөрийн нутаг дэвсгэр дээр олон нийтийн хэв журам сахиулж, хуулийг биелүүлэх ажлыг гарддаг иргэний агентлаг болой. Хэдийгээр орон нутгийн харъяалтай боловч ихэнхи оронд мэргэжлийн зангидсэн байгууллага төвд нь байдаг. Жишээ нь Англид гэхэд орон нутагт хамаардаг 56 бие даасан цагдаагийн байгууллага байдаг байна. АНУ болохоор муж хотуудын хооронд цагдаа үүргээ гүйцэтгэж болдоггүй, өөрөөр хэлбэл нэг сумын цагдаа нөгөө суманд үйл ажиллагаа явуулах эрхгүй учир бүх улсыг хамарсан Холбооны мөрдөх товчоо хэмээх байгууллага бас давхар ажилладаг болохыг манайхан киноноос сайтар мэдэж байх учиртай.

Манай Цагдаа НАХЯ-ын харъяаллаас гарсан, нэрээ сольсон хоёрыг эс тооцвол сэргийлэгч маань мөн чанараараа сэргийлэгчээрээ л үлдсэн. Тэд орон нутагт хамаарагддаггүй, хууль сахиулна гэхээсээ тушаал биелүүлдэг. Өөрөөр хэлбэл цэргийн байгууллага. Тэгээд бас хэн дуртай нь тушаал өгөхийг нь яана. Сайд нь “бухимдахаараа” тушаагаад л парламентийн гишүүнээ барьж байхыг нь дэлхий нийтээр харсан. Энд цагдаа нарын буруу байхгүй, тогтоцын гажиг байна. 

Хуучин тогтоцоогоо авч хоцрох гэсэн, хуучин руугаа тэмүүлэх гэсэн улс төрийн хүчинд өнөөгийн энэ тогтоц тун зүгээр зүйл. Дургүй хүргэсэн хүн дээрээ спирт миспирт ч гэх шиг дуртай хэргээ үүсгээд л хөөрхий гэмгүй цагдааг тухиран олны өмнө махчин шулам болгож харуулна. Араар нь “Би тэр үед гадаадынхантай ууланд зугаалж явсан”, “Завханд явж байсан”, "Манайх зурагтгүй болохоор би огт мэдсэнгүй" гэх мэт.

Гэтэл өнөөгийн ардчилсан гэхээ болиё, юутай ч нээлттэй нийгэмд, тэр дундаа олон улсын жишиг рүү явж байгаа бол үнэхээр сэргийлэхээ цагдаагийн газар болгон хувиргаж, орон нутагт нь харъяалуулан тушаал биелүүлдэг биш хууль сахиулдаг инстүүц болгон өөрчлөх хэрэгтэй байна.

Б.БААБАР

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 13 цаг 33 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 13 цаг 55 мин 1924 оны Үндсэн хууль 15 цаг 36 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 15 цаг 46 мин Энгийнийг ухаалгаар 15 цаг 53 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 17 цаг 22 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 18 цаг 34 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 18 цаг 48 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 18 цаг 55 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 20 цаг 1 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 20 цаг 22 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top