x

Хайч, дарга, даавуу...

-Хайчилбар фельетон-

“Хайч, чулуу, даавуу” гэдэг тоглоомоор хүүхдүүд нааддаг. Харин манай дарга нар “ Хайч, дарга, даавуу” гэдэг тоглоомд орчихоод байна. Дарга нар хайч бариад даавуу огтлон, нээлтийн ёслол үйлдээд зогсохоо байсныг хэлж байна.

Саяхан нэг сайд, эхнэрийнхээ гэзгийг зүүдэндээ хайчилснаас болоод засгийн газрын гишүүдийн гарыг хүлж унтуулах нууц журам гарчээ. Жишээлэхэд, эмэгтэй сайд зүүдэндээ хирургийн хутгаар хэнийхээ юуг огтолж болохыг төсөөлшгүй.

ххх

Үүнээс өмнө нь бид, орой гэртээ хариад орныхоо хөшгийг хайчилж байж нойр нь хүрдэг нэг ерөнхий сайдтай байв. Тэрээр, бусдынхаа гарт хайч бариулдаггүй онцлогтой, өөрөө л дайралдсан болгоныг хяргаад дуусдаг нэгэн байсансан. Сэвлэг үргээх найранд уригдаж очоод бусад зочдод боломж олгоогүй бол нэг хэрэг. Харин хорхойссондоо болоод тэнд байсан бүх хүний үсийг хайчлаад ханасангүй. Ойр хавийн амьтны толгойтой үс нь дуусахаар тус газрынх нь хялгасуудыг нэг нэгээр нь огтолсон гэж байгаа, ярих ч юм биш. Ямар сайндаа л, Ерөнхий сайд болсон жилийнхээ намар ургац хураалтаар “Энэ улсын бүх тариаг би л хайчилна” гэж дайраад байхав? Онцлог нь өөрийн хайчаар, өөрөө л хайчилна.

ххх

Харин одоогийн засаг бол хайч, чулуу гэнээ...хадуурчлаа соори. Хайч, дарга, даавууг үнэн ардчилжээ. Дарга болгон хайчтай, бас хайчлах юмтай байна. Гэхдээ эрэмбэтэй, тушаал доошлох тутам цаасны хутга, ерийн балиус болж явсаар хорооны дарга, хэсгийн ахлагч нарт дээр сахлын пэрээтэг, хумсны хутга болж буух жишээний.

Гэвч ерийн нэг даавуу хайчлаад байхаас цөмөөрөө уйджээ. Ингээд тус тусдаа дорвитой “хайчлалт, огтлолт” бодож олохоор мэрийж. Нээхийн оронд хаахдаа бас хайчилдаг болсон нь ч шинэ засгийн гавъяа. 

Зам гүүрийн сайд энэ тал дээрээ нэлээн сүрхий юм гэнэ. Тэрээр, өнгөрсөн хавар Дархан-Улаанбаатарын замын засварыг нээхдээ тууз хайчлахын оронд замыг өөрийг нь хайчлана гэж зүтгээд, хайчилсан ч юм байх. “Дархан-Улаанбаатарын замыг хайчлагдсан зам гэхгүй юм бол өөр ямар Дархан-Улаанбаатарын замыг, Дархан-Улаанбаатарын хайчлагдсан зам гэх юм бэ” гэсэн хэллэг зохиогдоод сурах бичигт орсон байна. Нээлтийн үеэр тавьсан замаа аанай л хайчлана гээд бодохоор энэ замыг дуусгаад ч яалаа, байлаа ч яалаа? Мөн үү?

ххх

Олны ярихаар бол Зам гүүрийн сайд саяхан “Зам хайчилж болсон юм чинь одоо шат ахиулж огтолно. Замын цагдаагийн гүүрийг өөрийг нь хайчилна гэж дайраад. Эскаабаатарын шанаганд хайч гагнуулаад, өнөө гүүрийг хуваангаа алдсан юм биш үү? Туслах нь аргаа барахдаа “Дээр нь зогсож байгаа Ерөнхий сайдын хоёр юуны дундуур хайчилчих гээд байна” гэж баймаажин болиулсан юм байх. “Хайчны цагаан хорхой” туссан сайд нь “Яадгийн, харин ч хоёр ерөнхий сайдтай болох юм биш үү” гээд зүтгээд байсан ч гэх шиг. Яаж болиулсныг бүү мэд, ямар ч байсан замын цагдаагийн гүүрийг голоор нь тахийлгаад үлдсэн ажгуу. Худлаа гэвэл очоод хараарай.

Гэснээс, “Хайчны цагаан хорхой” гэдгийг зөвөөр ойлгоорой, нэгдүгээрт хайчны өвчин биш, хайч эзэмшигчийн өвчин юм байна. Хоёрдугаарт, гэдэсний цагаан хорхойтой хамаагүй сэтгэлийн цагаан хорхой гэнэ. Гуравдугаарт хэлэхэд, “хорхой” гэдэг нь шимэгчтэй огоот хамаагүй, зүгээр л дур хорхой хүрээд байдаг, ихэс дээдсийн сэтгэлийн юм байх. 

ххх

Сүүлдээ хэтэрхий олон дарга даавуу хайчилж байгаа учраас арай өөр юм бодож олох хэрэг гарчээ. Ингээд өндөр дээд тушаалын дарга нарт зориулсан хугалах, хэмхлэх, нулимах ёслол бодож олжээ. 

Эртүүд, музейн барилга хариуцсан нөхдүүд эскизээ Ерөнхий сайдаар нулимуулж ёсолсныг манайхан буруугаар ойлгосон, макетийг нь голсон мэтээр андуурсан явдал гарсан байх юм. Ямар нэгэн муухай загвар үйлдсэн, халтуурдсан явдал ерөөсөө болоогүй, харин ч “Музейн шинэ барилгын макетийн нээлтийн нулималт” хэмээх ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болоод өнгөрч. Хүүк дарга маань уурлаад загнаад байсан ч юм байхгүй гэв. Инээсэн хүний уруул нь татагдаад шүлс гардаггүй учраас нээрвтэх аргаар шүлсээ нэрсэн хэрэг. Гэгээрлийн яамныхан нь дэвттэл нулимуулсан макетаа соёлын өвд бүртгэснээр хэрэг явдал дуусчээ.

ххх

Дүүргийн дарга нэгэн, хэргийн газар татсан цагдаагийн туузыг хайчлан, алга ташуулсан байна. Үүндээ сэтгэл ханасангүй, хэргийн хохирогчийг алга ташсангүй хэмээн уурласан гэнэ. Шүүх эмнэлгийнхэн түүнд “талийгаач болсон хүн алга таших боломжгүй болдоог” гэдгийг тайлбарлаад, оронд нь гэмт хэргийн сэжигтнээр баяр хүргүүлжээ.

ххх

Эрүүлийг Хамгаалах Яамны дарга нар хайчлах, огтлох тал дээр амьдралд хамгийн ойр байгаа гэнэ. 

Тэд өвчтний мухай олгой дээр тууз нааж байгаад эрхэм гишүүнээр хайчлуулсан нь ердөө захын жишээ. Хирүүргийн хайчтай гишүүн нь замдаа бөглөрөөнд саатаад, өвчтний норкооз гарчих гээд нэлээн сандаргасан юм байхаа. Харин хүүхдийн хүй огтлох эрхэм үүрэг зөвхөн аймаг хотын засаг дарга нарт л олдож байгаа юм. Гэхдээ овсгоо их чухал гэнэ.

Жишээлэхэд, дүүргийн Засаг дарга шинэ амаржих газрын үүдийг хайчлан нээж байхад овсгоотой ИТХ-ын дарга нь амаржих эхийн савыг хийсвэрээр хайчлан шинэ хүнийг нээснээр цаадахыгаа хол хаяжээ.

ххх 

Хайч байвал тууз олдоно, Хайж чадвал туух юм олно” гэж шинэ үеийн найрагчид бичиж байна. Арга мухардсан зарим нь гэрийнхээ бүсийг хайчлаад авгайдаа “юм”-аа хайчлуулан алдаж байхад, аргат бяцхан өөр дарга эхнэрийнхээ дотоожинд тууз хадаад тэрийгээ зохих үед нь хайчлан жаргалдаа умбаж байнам. Солонгосын ДЭҮ группийг үндэслэгч Ким Ү Жүнгийн “Хорвоо дэлхий уужим, хайчлах юм их байна” гэсэн үг бидэнд урам хайрласаар...

ххх

-Энэ засгийн үед хайч, даавуу хоёр ардчилагдлаа гэж зүгээр нэг хэлээгүй юм. Шинэ залуу намынхан ч хайчлах, огтлох юмтай байгаа нь юутай бахархам. ЗББН (Зөв ба Буруу Нам”)-ын мятрашгүй дарга мухар олгойны утас хайчилсан шигээ амбулатори хэсээд, өөрийгээ подхийлгээд явж байхтай тааралдсан хүн ч байна. Зөв Ба Буруу Намыг “Үнэн Ба Зөв”(ҮБЗ) намтай андуурахгүй байхыг хүсье. 

Гэтэл Шинэкоов Нам (ШиНа)гэдэг нэн шинэ намын “марсек"-аар томилогдсон, үнэн халуухан нэг нөхөр Дэд станцын нээлт дээр давхиж очоод, сануулахын завдалгүй өндөр хүчдлийн шугам хайчлаад...бие нь барагтайхан байгаа дуулдав. 

Дашрамд сонирхуулахад, намууд ерөнхий нарийн бичгийн даргаа хуучин Зөвлөлийн жишгээр “генсек”гэж товчилдог. Энэ нь “генералный секретарь” гэсэн орос үгийн хураангүй юм. Шинэкоов намынхан энэ үгийг “Генерал и секретарь” гэж тайлаад, улам чанаржуулах үүднээс “маршальный секретарь” гэдэг үг зохиожээ. Түүнийгээ “марсек” гэж товчилсон нь “маршал бөгөөд секретарь” гэсэн хүчирхэг утга ажгуу. Энэ намыг хуучин Шинэ Намтай андуурахгүй байхыг хүсье. 

Тэгж ярих юм бол “Шинэ” тодотголтой олон нам мэндэлсний магнайд ШАН, ШМАН (шан, шаншмаан, шаман?) гээд дурайж байгаа нь Шинэ Ардчилсан Нам, Шинэ Монгол Ардын Нам ажгуу. Шинэ намуудын гишүүд нь улаан хөхөөр будсан өндөг солилцон “МАНАН дахин мэндэлвэй, үнэнхүү мэндэлвэй”, “Ум жидүү мангаалам” гэлцэн ёсолсон ч гэх шиг. Тэр ерөөл сэтгэлчлэн бүтвээс ирэх хэдэн жил МАНАН арилах боловч, түүнээс аймаар шМАНшАН буюу “ишман ишаан” (бараг л араб үг) бүрхэх нигууртай гэх. 

Ойрмогхон, хурал цуглааны индэр дээрээс “Ишмаахан, ишмаахан, манай ишмаахан...” гэсэн хэллэг дуулдах болсон нь ямархан нэг Балжмаахан басганы нэр биш гэнэ. МАХН-ынхан нэрээ солж ШМАХН (Шинэ МАХН) болгосны дуудлага тэр ажээ.

Шинэ намууд төрөөд зогссонгүй. Манай дарга удирдагчид ч нэрээ шинэчлэн бүртгүүлж байгаа юм байна. Саяхан Иргэний бүртгэлийнхэн хэд хэдэн төрсний гэрчилгээ олгосны дотор 2019 онд 60, 50, 55, 56 настай байдлаар тус тус мэндэлсэн Шинэнхбаяр, Шинэхүрэлсүх, Шиньмиеэнхболд, Новыйбаттулга...орсон байх жишээний. 

Б.Цэнддоо /baabar.mn/ 2019.09.24

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 13 цаг 22 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 13 цаг 44 мин 1924 оны Үндсэн хууль 15 цаг 25 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 15 цаг 36 мин Энгийнийг ухаалгаар 15 цаг 43 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 17 цаг 11 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 18 цаг 23 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 18 цаг 37 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 18 цаг 44 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 19 цаг 50 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 20 цаг 11 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top