x

Том мөнгө шаахын тулд ерөнхийлөгчийн засаглал тогтоодог!

Мөнгө их эргэлддэг бизнесийн салбарыг эхлээд төрийн мэдэлд хураан авч, дараа нь мөнөөх төрийн эрх мэдлийг өөрийн мэдэлд төвлөрүүлэн татаж, улмаар олж авсан уг төрийн эрх мэдлээр дамжуулан төрийн өмчийг ашиглаж хувьдаа том хэмжээний хөрөнгө, мөнгө завшин "шаах" арга бол ХХ зууны нээлт юм. Дахин хэлсү; ашигт малтмал, газрын тос, байгалийн хий, алт, алмаз, өнгөт металл зэрэг их хэмжээний мөнгө эргэлддэг уул уурхайн салбарыг төрийн мэдэлд булаан авч хувьдаа том хэмжээний хөрөнгө мөнгө шаах нь бизнес хийх нэг арга мөн болох тухай нээлт бол ХХ зууны нээлт юм.

Энэхүү нээлтийн тоон илэрхийлэл нь "төрийн эрх мэдэл хичнээн том байна, төчнөөн том мөнгө хувьдаа шааж болно" хэмээх томъёолол. Гайхалтай нь уг нээлтийг хөлжих, хөрөнгөжих, баяжих явдлыг эгнэгт устгах чин эрмэлзлэлтэйгээ улиглан "хуцдаг" оросын коммунистууд нээсэн байгаа юм даа. Бүр тодруулбал больщевикуудын удирдагчид болох Ленин, Троцкий нар нээсэн аж.

Ленин, Троцкий хоёр, 1917 оны 10-р сарын 25-нд, хожим нь Октябрийн хувьсгал гэж нэрлэгдэх болсон төрийн эргэлт хийн засгийн эрхийг булаан авсан. Тэгмэгцээ эхний ээлжинд газрын тос, уул уурхай зэрэг салбар дахь оросын хөрөнгөтнүүдийн эрхэлж байсан бүх бизнесийг төрийн өмчинд хураан авч нийгэмчилсэн. 

Нэг хачин явдлыг эс тооцвол коммунистууд ингэх нь зүйн хэрэг байсан л даа. Тэр хачин явдал нь юу байсан юм бэ гэвэл оросуудаас булааж авсан бизнесээ зөрүүлээдамерик, англи, швед зэрэг барууны хөрөнгөтнүүдэд маш хямдханаар шилжүүлэн өгсөн явдал байжээ. Америкийн компаниудад газрын тос, нүүрс олборлох эрхийг, Британийн компаниудад алт болон загас олборлох эрхийг, Шведийн компанид усан онгоц үйлдвэрлэх захиалгыг тус тус олгож байв. Уг нь энэ бүгдийг оросын үндэсний хөрөнгөтнүүд нь эрхэлж байсан юм шүү дээ!

Ленин, Троцкий нараас бизнесийн эрхээ олж авч байсан барууны хөрөнгөтнүүд нь тэдний хамтрагчид байсан аж. Жишээ нь Арманд Хаммер гэгч америкийн капиталист этгээд, ангийнх нь хамгийн аюултай дайсан Лениний бизнесийн хамтрагч, дотны анд нөхөр нь байв. Тэр, сайн найз Ленинээсээ жишээ нь Оросын асбестийг олборлон борлуулах онцгой эрхийг авч байжээ. Троцкий Шведийн "Нидквист ба Хольм" хэмээх, өөртөө үйлдвэр ч үгүй компанид 1000 усан онгоц хийх захиалгыг, тэр үеийн Оросын алтны нөөцийн дөрөвний нэгтэй тэнцэх үнээр захиалж байв.

Большевикийн удирдагч нар тэдгээр хамтрагчдаараа дамжуулан Орос орны маш их хэмжээний алтыг гадагш нь зөөж валют болгон хувийн дансандаа байршуулж байжээ. Лениний Швейцар дахь хувийн нууц дансанд зургаан зуун сая швейцар франк, Троцкийн авга ах банкир Абрам Животовскийн оролцоотой Нью-Иоркийн нэг банкинд нэг тэрбум орчим доллартай тэнцэх хэмжээний мөнгө байсан гэх яриа байдаг. Ямар ч байсан Ленин, Троцкий нар Орос орноос асар их хэмжээний алтыг Англи, Америк руу зөөж гаргасан нь үнэн бөлгөө.

Ийнхүү Ленин, Троцкий хоёр төрийн эрх мэдлээр дамжуулан төрийн өмчийг ашиглаж хувьдаа асар их ашиг олдог бизнесийн шинэ аргыг хүн төрөлхтний түүхэнд анх санаачлан хэрэглэсэн болжээ. Тэдний туршлага ХХ зууны хоёрдугаар хагаст, колонийн системийн задралаар үндэсний эрх чөлөөгөө олж авсан Африк, Зүүн Өмнөд Азийн орнуудын хэмжээнд эрчимтэй түгсэн. Дараа нь 90 оны ардчиллын хоёр дахь давалгааны үеэр Зөвлөлт Холбоот Улс задрахад бий болсон станы улсуудын хүрээнд маш хүчтэй нэвтэрсэн юм.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа колонийн систем задран унаж Африк, Зүүн өмнөд Азийн олон улс тусгаар тогтнолоо олж авсан. Тусгаар тогтнолоо зарласан улс бүр толгой дараалан газрын хэвлийн баялгийг төрийн өмчинд хурааж авах эдийн засгийн арга хэмжээг ерөнхийлөгчийн хэлбэртэй засаглалыг тогтоох улстөрийн арга хэмжээтэй хослуулан нэг хэвэнд цутгачихсан мэт ижилхэн хэрэгжүүлж байв. Хүчтэй ерөнхийлөгч, их хэмжээний үндэсний баялаг хоёр гар гараасаа хөтлөлцөж байв.

Төрийн өмчийн жинхэнэ эзэн нь ард түмэн биш, үнэндээ хүчтэй ерөнхийлөгч нар болсон. Төрийн өмч хэзээ ч ард түмний өмч байж чаддаггүй, нарийндаа улстөрчдийн өмч болдог хуультай юм хойно!

Үндэснийхээ баялгийн жинхэнэ эзэн болсон Африк, Зүүн өмнөд Азийн ерөнхийлөгч нар Ленин, Троцкий нарын нээлтийг амьдралдаа гаргууд чадварлаг ашиглацгаасан байна. Төрийн өмчөөр тоглоод өгсөн дөө. Алаад хаясан!

Индонезийн Ерөнхийлөгч Сухарто 40 тэрбум доллар, Филиппиний Ерөнхийлөгч Маркос 7 тэрбум доллар, Заирын Ерөнхийлөгч Мобуту 14 тэрбум доллартай тэнцэх хөрөнгө шаасан байх жишээтэй. Өнөөгийн долларын үнэ цэнээр тооцвол аймаар мөнгө болно.

Эдэн дотроо дээд амжилт тогтоосон нь Ливийн удирдагч Муаммар Каддафи болно. Каддафи, Ливид социализм байгуулна хэмээн төрийн эргэлт хийн засгийн эрхэнд гарч, улсынхаа бүх газрын тосыг төрийн өмчинд хураан авсан. Төрийн өмч нэрээр үнэндээ өөрийн мэдэлд авсан хэрэг. Тэгээд л Ленин, Троцкийн жишгээр улсынхаа газрын тосны бизнесийн орлогын багагүй хувийг амин хувьдаа завшин шаажээ. Ливичуудын өөрсдийнх нь тооцоогоор 200 тэрбум доллартай тэнцэнэ гэгддэг. 

Жинхэнэ баялаг бүтээн хөрөнгөждөг Билл Гейтс мэтийн баячуудаас одоогоор энэ хэмжээнд хүрсэн нь үгүй. Төрийн өмч, хүчтэй удирдагч хоёрын хослол ийм өгөөжтэй ажээ.

1992 онд Зөвлөлт Холбоот Улс задран тарав. Дундад Азид газрын тос, байгалийн хий, эрдэс баялгаар баян Казахстан, Узбекстан зэрэг станы тусгаар улсууд шинээр бий болов. Шинэ улсууд засаглалын хэлбэрээ ерөнхийлөгчийн засаглал байхаар сонгосон. Энэ бүс нутагт ахиад л байгалийн баялаг, ерөнхийлөгчийн засаглалтай хөтлөлцөж авав!

Назарбаев, Ниязов зэрэг хуучин коммунистууд шинэ стан улсуудын ерөнхийлөгчид болсон. Тэд дээд түвшний коммунист удирдагч нар байсан учир Ленин, Троцкийн нээлтийг маш сайн мэддэг байсан нь эргэлзээгүй.

Стан улсуудын ерөнхийлөгчид тэрбум тэрбум долларын хөрөнгөтэй болцгоов. Яг хэдий хэмжээний хөрөнгөтэй нь нууц учраас тодорхойгүй байдаг. Ниязов л гурван тэрбум долларын хөрөнгөтэй гэдгээ мэдэгдсэн билээ. Ерөнхийлөгч байхаас өөр ажил хийгээгүй хүн шүү дээ!

Тэдний хэн нь ч чөлөөт зах зээл дээр бизнес хийхийн зовлон амсаагүй. Төрийн эрх мэдлээр дамжуулан төрийн өмчийг ашиглан тэрбумыг шаасан хүмүүс. 

Ленин, Троцкий хоёрын хурдан, хялбар баяжих бизнесийн туршлага өнөө хэр нь улстөрчдийн шохоорхлыг татсаар байдаг. Өдгөө Оросын улстөрд маш амжилттай хэрэгжиж байгаа.

Ерөнхийлөгч Путины улстөрч багийнхан, бизнесийнхнээс хураан авч төрийн өмчид шилжүүлсэн, тэгээд одоо төрийн мэдэлд байгаа газрын тос, байгалийн хий, ашигт малтмалын асар их нөөцийн худалдан борлуулах орлогыг бүрэн хянаж байна. Маш ихээр баяжицгааж Европын орнуудад үнэтэй үнэтэй үл хөдлөх хөрөнгөтэй болсон тухай баримтууд гарсаар байгаа.

Багийнхан нь араар нь тавьж хөрөнгөжиж байгаа явдал, тэтгэвэрээ ч нэмүүлж чадахгүй байгаа оросуудын дүргүйцлийг улам ихээр хүргэн, Путины нэр хүндийг унагаж байна. Путин унавал иргэний дайн болж мэднэ хэмээн Александр Дугин зэрэг ухаантнууд нь таамаглаж буй.

Манай Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл шүүхээрээ оролдож байхаар энэ мэтэд эртхэн анхаарлаа хандуулж байх хэрэгтэйсэн. Гэтэл Ерөнхийлөгч Баттулга маань Путины багийнхны явуургүй туршлагыг Монголд нэвтрүүлэхээр зүтгэдэг байгаа!

Ерөнхийлөгч Баттулга, УИХ-аар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байгаа явдалтай холбогдуулан санал солилцохоор улсын бүртгэлтэй намуудын удирдлагыг 7-р сарын 24-нд хүлээн авч уулзсан юм. Энэ уулзалтынхаа үеэр Ерөнхийлөгч яагаад ч юм "Уул уурхайн салбар маш их мөнгөтэй байна, энэ салбарт их хэмжээний мөнгө хяналтгүй эргэлдэж байна, тэгэхээр уул уурхайг төрийн өмчид хураан авах хэрэгтэй" хэмээв. Путин ерөнхийлөгч болоод яг ийм бодлого явуулсан нь ингэж манай ерөнхийлөгчийн амнаас гарч буй аж.

Эл уузалтаас хойшхоёр сар орчмын дараа буюу 9-р сарын 7-нд Ерөнхийлөгч, Монгол Улсыг ерөнхийлөгчийн засаглалтай болгох өөрийн жинхэнэ санаагаа тамгын газрын даргынхаа амаар УИХ-ын байнгын хорооны хурал дээр хэлүүлжээ.

Ийнхүү Ерөнхийлөгч маань газрын хэвлийн баялгийн бизнесийг төрийн мэдэлд эргүүлэн авах, ерөнхийлөгчийн засаглал тогтоох тухай дотроо тээж явсан жинхэнэ хөзрөө дэлгэн тавилаа. Бидний "хуучин танил" болох байгалийн баялаг, ерөнхийлөгчийн засаглал хоёрыг гар гараас нь хөтлөлцүүлэх зорилго ажгуу.

Ерөнхийлөгч нэгэнт далд зорилгоо дэлгэсэн учир стратегийн ордуудыг тойрсон ерөнхий сайд асангуудын баривчилгаа, зарим уул уурхайн бизнесийг шүүхийн шийдвэргүй булаан авч байгаа Засгийн газрын үйл ажиллагаа зэрэг дуулиант явдлуудын үнэн учир шалтгааныг таамаглачхаж болохоор боллоо.

Ерөнхийлөгч Х.Баттулга, стратегийн ордуудыг төрийн мэдэлд хураан аваад, мөн Ерөнхийлөгчийн засаглал тогтоогоод эцэст нь Монголын баялгийн эзэн сууж том хэмжээний мөнгө шаах хувийн зорилготой бололтой. Түүнийг бизнес нь хоригт орчхоод муу байгаа оросын олигархууд уруу татсан байх аа даа!

Э.БАТ-ҮҮЛ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 13 цаг 46 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 14 цаг 8 мин 1924 оны Үндсэн хууль 15 цаг 49 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 15 цаг 59 мин Энгийнийг ухаалгаар 16 цаг 6 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 17 цаг 35 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 18 цаг 47 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 19 цаг 1 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 19 цаг 8 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 20 цаг 14 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 20 цаг 35 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top