x

Ирэх сард "МӨСӨН ӨРГӨӨ" битүү ордны барилгын ажил эхэлнэ

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр шайбтай хоккейн “Азийн цомын тэмцээн-2019”-д түрүүлж алтан цом, медалийн эзэн болсон баг, тамирчдыг хүлээн авч уулзлаа.

Ерөнхийлөгч Х.Баттулга шайбтай хоккейн баг, тамирчдад баяр хүргээд: 

“…Азийн цомын тэмцээний хошой аварга болсон нь спортын хувьд нөр их хичээл зүтгэлийн үр дүн. 3х3 сагсан бөмбөг, хоккей, хөлбөмбөг зэрэг багийн спортоор амжилт гаргаж, түүнийгээ бататгаж байгаа нь бахдам амжилт. Өнгөрсөн жил уулзахдаа, та бүхний амжилтыг баталгаажуулахын тулд мөсөн ордонтой болгох асуудалд анхаарна гэж хэлснийг санаж байгаа байх. Чех, Канад гээд олон улстай ярилцсаны дүнд 15 сая ам.долларын өртгөөр “Степпе арена” ордон баригдаж байгаа. Газрын болон дэд бүтцийн асуудал шийдэгдсэн тул ирэх сараас ордны барилгын буюу газар шорооны ажил эхэлнэ. Мөн энэ нь 2020 онд Улаанбаатар хотод болох Азийн хүүхдийн наадмын бэлтгэл ажлын нэг хэсэг болох юм.

Цааш, цаашдаа тамирчид байрлах байртай, тэмцээн уралдаан нь болдог цогцолбортой болно. Үүний хажуугаар ирэх сард 10 мянган хүний суудалтай хөлбөмбөг, хөнгөн атлетикийн талбайн ажил эхэлнэ. Энэ бүхэн нь Монголд, монгол залуус, хүүхдэд л үлдэнэ. Тиймээс үүнийг хүмүүжлийн ажил гэж харах ёстой. Спорт хүмүүжил нь тэсвэр хатуужил, эх оронч үзэл, цаашлаад амьдралыг таних, хүнд хатуу нугачааг даван туулахад тусална. Салбарын яам нь тусалж, дэмжих байх.

Мөн танай хоккейн багийнхан байнгын биш шигшээ гэж нэрлэгддэг байх. Тогтмол амжилт гаргахад байнгын шигшээ баггүй байх нь сөрөг нөлөөтэй. Яваа, яваандаа олимпийн таван төрөл гэдэг шиг шигшээ баг үүсч, ордон төлөвлөгөөний дагуу баригдах болтугай” гэж хүслээ.

Энэхүү битүү ордны бүтээн байгуулалтын ажлыг “Степпа Арена” компани хариуцан ажиллаж байгаа бөгөөд тэдний өгсөн мэдээллээр тус ордон “Буянт-Ухаа” спорт цогцолборын орчимд баригдах бөгөөд ирэх сараас газар шорооны ажлаа хийж эхлэхээр болжээ. Энэхүү ордон нь олимпийн стандартаар буюу 60х30 хэмжээтэй, 12.7 мянган м.кв талбайтай байх юм.

Image may contain: outdoor
Мөрөөдөл биелэх "МӨСӨН ӨРГӨӨ"
Ерөнхийлөгч Х.Баттулга шайбтай хоккейн “Азийн цомын тэмцээн-2019”-д түрүүлсэн баг, тамирчдыг хүлээн авч уулзлаа.
Битүү ордон нь “Буянт-Ухаа” спорт цогцолборын орчимд баригдахаар болжээ.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Altaa (66.181.177.14)
    Estoi saihan medeereer barah uu ard tumen mini bid ch handiwaa urgeerei.Hoch ueiin maani humuujild asar tom asuudal bolohnee.Erunhiilugchduu bayrlalaa.Sana zuw bol zaya zuw shuu demjeerei.
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
АНУ Олон улсын эрүүгийн хэргийн шүүхийн эсрэг хориг тогтоов 6 цаг 57 мин Тайванийн жүжигчин Барби Сю таалал төгсөж, нөхөр нь албан ёсны мэдэгдэл хийв 6 цаг 59 мин Нөөцийн махны худалдаа эхэлж, явган хүний замын аюулгүй байдлыг сайжруулна 7 цаг 6 мин Ч.Лодойсамбуу: Ерөнхий сайдыг огцруулах санал гаргалаа 7 цаг 7 мин Менингококкт халдвараас сэргийлэхийг ХӨСҮТ-өөс зөвлөлөө 7 цаг 10 мин ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Угаартаж амиа алдсан иргэдийн асуудлыг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна 7 цаг 34 мин Швейцар, Узбекистан хоёр улс Гульнара Каримовагаас хураагдсан 182 сая ам.долларыг буцаан шилжүүлэхээр тохиролцов 7 цаг 35 мин Хугацаатай картын ашиглалт 2025 оны гуравдугаар сарын 1-нээс зогсоно 7 цаг 36 мин Вьетнамын бизнес эрхлэгчид Улаанбаатар хотын орон сууцны бодлоготой танилцлаа 7 цаг 37 мин Орон нутагт орон сууцжуулах хөтөлбөрийн хэрэгжилт 7 цаг 40 мин Түгжрэлийн эсрэг нийтээрээ: Өршөөлийн хугацаа амласан соёлын шинэ давалгаа 9 цаг 49 мин Н.Ганибал: Хамтарсан засгийн үед Сонгуулийн тухай хуулийг зайлшгүй өөрчлөх ёстой 11 цаг 25 мин Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дахин боловсруулж байна 11 цаг 58 мин Цагдаагийн байгууллага БГД-ийн 22-р хороонд гарсан хэргийн талаар албан ёсны мэдээлэл хийлээ 12 цаг 4 мин Мизүхара Иппэй: Бейсболын одын итгэлийг алдсан орчуулагчийн хэрэг 12 цаг 6 мин Азийн 9 дэх удаагийн өвлийн наадам өнөөдөр нээлтээ хийнэ 12 цаг 8 мин Онцгой байдлын байгууллага нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах төсөлтэй хамтран ажиллана 12 цаг 10 мин Саарал чонын тоо толгойг зохицуулах чиглэлээр цахим хурал зохион байгуулав 12 цаг 12 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 12 цаг 15 мин Д.Трамп ОУЭШ-ийн эсрэг хориг арга хэмжээ авах тухай зарлиг гаргав 12 цаг 18 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Жанжин Арлын агуу хоёр хүчирхэг үндэстэн Н.Ганибал: Хамтарсан засгийн үед Сонгуулийн тухай хуулийг за... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Тайванийн жүжигчин Барби Сю таалал төгсөж, нөхөр нь албан ёс... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о... Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх... Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Х... Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах ...
Top