Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг өнөөдрийн шуурхай зөвлөгөөний үеэр нөөцийн махны худалдааг үе шаттайгаар эхлүүлж буйг мэдэгдлээ.
Нөөцийн махны худалдааны төлөвлөгөө
- 446 худалдааны цэгээр борлуулах төлөвлөгөөтэй
- Өнөөдрөөс 117 цэгээр худалдаа эхэлсэн
- 2025 оны 2-р сарын 15 гэхэд бүх цэгүүдээр борлуулалт бүрэн эхэлнэ
Хотын менежер дүүргийн удирдлагуудад худалдааны зохион байгуулалт, мэдээлэл хүргэлт, хаягжилтыг тодорхой болгох талаар анхаарууллаа.
Явган хүний замын аюулгүй байдлыг сайжруулна
- Тэмдэг, дулааны болон цэвэр бохирын тагийг нэг стандарттай болгох
- Иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг хангах
- Хэрэгжилтийг хянаж, сахилга хариуцлагыг сайжруулах
Шийдвэрлүүлэх үүрэг даалгавар
- Инженер хангамж – 5
- Хог хаягдал, менежмент – 3
- Тохижилт – 1
- Хүнсний хангамж – 2
- Нийт – 11 үүрэг даалгавар холбогдох байгууллагуудад өгчээ.
Эх сурвалж: Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба