Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд хэрэгжиж буй мега төслүүдийн аюулгүй байдлыг хангах, хамтран ажиллах ажлын хүрээнд нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал У.Баатар болон төслийн менежерүүдтэй уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын эхэнд төслийн онцлог, ач холбогдол, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар танилцуулга хийсэн бөгөөд үүний дараа аюулгүй байдлыг хангахтай холбоотой мэдээлэл, арга хэмжээний талаар холбогдох мэргэжилтнүүд харилцан санал солилцсон байна.