Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс менингококкт халдварын нөхцөл байдал болон урьдчилан сэргийлэх зөвлөмжийг танилцууллаа.
Менингококкт халдварын нөхцөл байдал:
- Баянгол, Баянзүрх дүүрэгт сэжигтэй тохиолдлууд бүртгэгдсэн ч лабораторийн шинжилгээгээр эмнэг төрөгч илрээгүй.
- Менингококкт халдварын дэгдэлт ихэвчлэн 1-5 дугаар саруудад тохиолддог.
Урьдчилан сэргийлэх зөвлөмж:
- Гар угаах, хувийн ариун цэврийг сахих
- Олон нийтийн газраар зорчихдоо амны хаалт хэрэглэх
- Сэжигтэй шинж тэмдэг илэрвэл даруй эмчид хандах
- Бага насны хүүхдийг ханиад томуунаас сэргийлэх
Хүйтний улиралд томуу, томуу төст өвчин болон менингококкт халдвар нэмэгдэх эрсдэлтэй тул иргэдийг эрүүл мэндийн зөвлөмжийг дагахыг ХӨСҮТ-өөс анхааруулж байна.