Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын чиглэлийн дагуу 2025 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн хугацаатай картаар нийтийн тээврээр зорчих боломжгүй болжээ.
Улаанбаатар Смарт Карт ХХК-аас хэрэглэгчдэд хугацаатай картын сунгалтын төлбөр хийхгүй байхыг зөвлөж байна.
Одоогоор хугацаатай картыг энгийн UMoney карт болгон ашиглах боломжийг бүрдүүлэхээр судалгаа хийгдэж байгаа аж. Цаашид нийтийн тээврийн картын шинэ зохицуулалтын талаар албан ёсны мэдээлэл өгөх юм байна.