БНХАУ-ын Харбин хотноо Азийн 9 дэх удаагийн өвлийн наадам өнөөдөр нээлтээ хийнэ. “Харбин-2025” Азийн өвлийн наадмыг МҮОНРТ-ийн MNB Спорт суваг эх орон даяар шууд дамжуулан үзүүлнэ.
Монголын үндэсний олимпын хорооны төлөөлөгчид Харбин, Ябули хотноо штабаа байрлуулж, ажиллаж эхэлсэн бол Монголын спортын сэтгүүлчдийн холбооны сурвалжлах баг Харбин хотноо нэгдсэн байна.
Азийн өвлийн IX наадам энэ сарын 14 хүртэл үргэлжилнэ.