Улаанбаатарт
10:00 цаг – “Монгол орны загас, загас агнуурын тогтвортой байдлыг хангах нь” уулзалт, хэлэлцүүлэг Блью Скай зочид буудалд болно.
10:30 цаг – “Шастирт дүрслэгдсэн Монголчууд” могол зургийн тусгай үзэсгэлэн “Чингис хаан” Үндэсний музейд нээгдэнэ.
11:00 цаг – Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал ЦУОШГ-ын хурлын танхимд зохион байгуулна.
11:40 цаг – “Богдын хүрээ хотыг дүрсэлсэн монгол зураг” тусгай үзэсгэлэн Монгол арт галерейд нээгдэнэ.
12:00 цаг – Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү хэвлэлийн хурал ЦИХХЯ-нд хийнэ.
18:00 цаг – Үндэсний дээд лигийн Бүх оддын тоглолт UG Arena спорт цогцолборт эхэлнэ.
Мөн “Санан тунхаглах ирээдүй” Карл Попперын мэтгэлцээний улсын аварга шалгаруулах X тэмцээн энэ сарын 7-9-ний өдрүүдэд үргэлжилнэ.
Орон нутагт
- Дорноговь аймгийн Сайншанд суманд “Их говийн тэмээ-2025” баяр өнөөдөр, маргааш Хамарын хийдийн гурван замын уулзварт болно.
- Завхан аймгийн Баянтэс суманд өсвөрийн цаначдын аймгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана.
Хилийн чанадад
20:00 цаг – Азийн өвлийн спортын IX наадмын нээлтийн ёслол БНХАУ-ын Харбин хотод болно. Монгол Улсын 35 тамирчин 7 төрөлд оролцоно.
- Монгол, Узбекистаны Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдаан Ташкент хотноо зохион байгуулагдаж байна.
- Монгол кино өдрүүд фестиваль БНСУ-ын Пусан хотноо хоёр дахь удаагаа зохион байгуулагдлаа.