x

Вьетнамын бизнес эрхлэгчид Улаанбаатар хотын орон сууцны бодлоготой танилцлаа

Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын барилгын салбарын бизнес эрхлэгчдийн төлөөлөл хоёрдугаар сарын 6-ны өдөр “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, хот төлөвлөлт, орон сууцжуулалтын бодлогын талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр дараах асуудлуудыг онцлов:

  • “Hunnu Smart City” болон Сэлбэ дэд төвийг түшиглэсэн орон сууцны төлөвлөлт
  • Монгол Улсын орон сууцны бодлогын шинэчлэл, дэд бүтцийн төслүүд
  • Сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтын боломжууд

Орон сууцжуулалтын бодлого ба төлөвлөгөө

НИТХ-ын төлөөлөгч, “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө:

“Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Улаанбаатар хотыг дэмжих жил болгон зарласан. 14 мега төслийн дийлэнх нь нийслэлд хэрэгжинэ. Төвлөрлийг сааруулах зорилгоор дагуул хотуудын дэд бүтцийн ажлуудыг эрчимжүүлж, хөрөнгө оруулалт татах бодлого баримталж байна.”

Нийслэлийн орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү:

“Одоогийн байдлаар Улаанбаатар хотын хүн амын 56% нь инженерийн шугам сүлжээнд холбогдсон орон сууцанд амьдарч байгаа бол 44% нь гэр хороололд амьдарч байна. 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, нийт хүн амын 84%-ийг орон сууцанд, 16%-ийг амины орон сууцанд шилжүүлэх бодлого баримталж байна.”

Вьетнамын ROX группын төлөвлөгөө, санал

ROX группын ТУЗ-ийн дарга Nguyen Thi Nguyet Huong:

“Монгол, Вьетнам хоёр улс 70 гаруй жилийн хамтын ажиллагааны түүхтэй. Бид Монголын барилгын салбарт хөрөнгө оруулалт хийх боломжийг судалж, орон сууцжуулалт, сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд хамтран ажиллах сонирхолтой байна. Бидний баг Монгол Улсын эрчим хүчний сайдтай уулзаж, нарны цахилгаан станцын төсөл танилцуулж байна.”

Хүннү хотын төлөвлөлт ба дагуул хотууд

Хүннү хотын бүтээн байгуулалтын төлөөлөгч М.Батбаяр:

“2050 он гэхэд Монгол Улс Зүүн хойд Азийн зорчигч, ачаа тээврийн төв болох зорилт тавьсан. Хүннү хот нь агаарын тээвэр, төмөр зам, авто тээврийн зангилаа болох бөгөөд төрийн захиргааны байгууллага, тээвэр логистик, эдийн засгийн чөлөөт бүс байгуулагдахаар төлөвлөгдөж байна.”

Хотжилтын хурдац ба тулгамдаж буй асуудлууд

НОСК-ийн Гүйцэтгэх захирал М.Говьсайхан:

“Монгол Улс нүүдлийн аж ахуйгаас суурин соёлд шилжих үйл явц маш эрчимтэй өрнөж байна. Хүн амын 70% нь Улаанбаатарт төвлөрсөн. Үүнээс үүдэн дэлхийн томоохон хотуудын тулгарсан төвлөрлийн асуудлыг бид ч мөн даван туулж байна. Орон сууцжуулалтын ажлыг эрчимжүүлэхийн тулд олон улсын байгууллагууд, барилгын компаниудтай хамтран ажиллах нь чухал байна.”

“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК
Энэхүү уулзалт нь Монголын барилгын салбар, хот төлөвлөлт, орон сууцны бодлогыг олон улсын түвшинд хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах боломжийг нээж буй чухал алхам болж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ Олон улсын эрүүгийн хэргийн шүүхийн эсрэг хориг тогтоов 2 цаг 23 мин Тайванийн жүжигчин Барби Сю таалал төгсөж, нөхөр нь албан ёсны мэдэгдэл хийв 2 цаг 26 мин Нөөцийн махны худалдаа эхэлж, явган хүний замын аюулгүй байдлыг сайжруулна 2 цаг 32 мин Ч.Лодойсамбуу: Ерөнхий сайдыг огцруулах санал гаргалаа 2 цаг 34 мин Менингококкт халдвараас сэргийлэхийг ХӨСҮТ-өөс зөвлөлөө 2 цаг 36 мин ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Угаартаж амиа алдсан иргэдийн асуудлыг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна 3 цаг 1 мин Швейцар, Узбекистан хоёр улс Гульнара Каримовагаас хураагдсан 182 сая ам.долларыг буцаан шилжүүлэхээр тохиролцов 3 цаг 1 мин Хугацаатай картын ашиглалт 2025 оны гуравдугаар сарын 1-нээс зогсоно 3 цаг 3 мин Вьетнамын бизнес эрхлэгчид Улаанбаатар хотын орон сууцны бодлоготой танилцлаа 3 цаг 4 мин Орон нутагт орон сууцжуулах хөтөлбөрийн хэрэгжилт 3 цаг 6 мин Түгжрэлийн эсрэг нийтээрээ: Өршөөлийн хугацаа амласан соёлын шинэ давалгаа 5 цаг 15 мин Н.Ганибал: Хамтарсан засгийн үед Сонгуулийн тухай хуулийг зайлшгүй өөрчлөх ёстой 6 цаг 52 мин Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дахин боловсруулж байна 7 цаг 25 мин Цагдаагийн байгууллага БГД-ийн 22-р хороонд гарсан хэргийн талаар албан ёсны мэдээлэл хийлээ 7 цаг 30 мин Мизүхара Иппэй: Бейсболын одын итгэлийг алдсан орчуулагчийн хэрэг 7 цаг 32 мин Азийн 9 дэх удаагийн өвлийн наадам өнөөдөр нээлтээ хийнэ 7 цаг 35 мин Онцгой байдлын байгууллага нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах төсөлтэй хамтран ажиллана 7 цаг 37 мин Саарал чонын тоо толгойг зохицуулах чиглэлээр цахим хурал зохион байгуулав 7 цаг 38 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 7 цаг 41 мин Д.Трамп ОУЭШ-ийн эсрэг хориг арга хэмжээ авах тухай зарлиг гаргав 7 цаг 44 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Жанжин Арлын агуу хоёр хүчирхэг үндэстэн Н.Ганибал: Хамтарсан засгийн үед Сонгуулийн тухай хуулийг за... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Тайванийн жүжигчин Барби Сю таалал төгсөж, нөхөр нь албан ёс... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о... Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх... Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Х... Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах ...
Top