Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ) ирэх наймдугаар сараас роботоор мэс засал хийхээр бэлдэж байна. Энэ нь Монгол Улсад робот ашиглан мэс засал хийх анхны тохиолдол болох юм.
Роботын мэс заслын давуу талууд
- Өвчтөний судсыг 10 дахин томруулж харах боломжтой
- Хэвлийг нээхгүйгээр хамгийн бага зүсэлтээр мэс засал хийх
- Мэс заслын хэсгийг өндөр нарийвчлалтай харах, эмчийн гарын хөдөлгөөнийг роботын гарт дамжуулах
- Мэс заслын алдаанаас сэргийлэх, аюулгүй байдлыг сайжруулах
- Ердийн дурангийн хагалгаатай харьцуулахад илүү нарийн, хяналттай байх
Робот мэс заслын онцлог
ХСҮТ-ийн гүйцэтгэх захирал Н.Эрдэнэхүү мэдээлэхдээ, роботын хагалгаа хийх үндсэн найман сургагч багшийг нэг жилийн хугацаанд бэлдсэн бөгөөд наймдугаар сард сургалт дууссаны дараа роботын хагалгааг эхлүүлэхээр төлөвлөж байна.
Роботын систем нь холбооны сүлжээгээр эмч хаанаас ч хагалгааг удирдах боломжтой. Гэхдээ роботын гар мэс заслын өрөөнд ажиллах ба эмч дурандаж удирдах аж.
Робот мэс заслын төхөөрөмжийн үнэ
Тус төхөөрөмж нь гурван тэрбум орчим төгрөгийн өртөгтэй бөгөөд дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын ашиглаж буй шилдэг технологийн нэг гэж үзэж байна.
Эх сурвалж: Хавдар судлалын үндэсний төв