2024 оны эцсийн байдлаар гадаад валютын улсын нөөц 5.5 тэрбум ам.доллар болж, түүхэн дээд хэмжээнд хүрсэн бол одоогоор 4.9 тэрбум ам.долларын нөөцтэй байна.
Валютын ханшийн хэлбэлзэлд нөлөөлөх хүчин зүйлс
- 9, 10 дугаар сард ажил үйлчилгээ идэвхжих үед ханш өөрчлөгддөг.
- Сар шинийн баяраар валютын эрэлт нэмэгддэг.
- Гадаад руу чиглэсэн аялал жуулчлал, автомашины импорт нэмэгдсэн.
- Улирлын чанартай уул уурхайн үйлдвэрлэл хумигдсанаар валютын урсгал саардаг.
Монголбанк банкнуудаас ирүүлсэн валютын худалдан авалтын захиалгыг хүссэн дүн, хэмжээнд нь биелүүлж, үйл ажиллагаа хэвийн байгааг мэдээллээ.
Монголбанкны 2025 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн ханшийн мэдээ:
- 1 ам.доллар = 3,455.89 төгрөг